Шинжлэх ухааны мэдээ (92)

Янз бүрийн өвчинтэй организмыг  тэмцэхэд дэмжиж чадах шинэ эмийг Владивостокын эрдэмтэд олсон байна. Эм нь далайн сээр нуруугүйтэн дээр үндэслэсэн бөгөөд үл халдвэрлалтыг идэвхжүүлж, халдвар, вирус мөн хавдар үүсэлттэй тэмцдэг.

Cancer cure

“Кукумариазит” нэртэй инновацийн бэлдмэл нь далайн өргөст арьстан – кукумарий дээр үндэслэн бэлтгэгдсэн. Энэ сээр нуруугүйтэн нь “далайн өргөст хэмх” гэсэн нэрээр ардын эмнэлэгт тодорхой байдаг аж. Далайн өргөст хэмхийг Ази болон далайн эргийн орнууд амжилттай хэрэглэдэг. Бага калорлиг чанартай кукумарий нь кальци, фосфор, иод, хлор зэрэг микро элементүүд, мөн өндөр концентрацитай витаминууд агуулдаг.
Клиникийн өмнөх туршилтыг 30 гаруй жилийн туршид хийж, бэлдмэлийн амьтан дээр туршилт нь амжилттай болсон, Туршилтаар хавдраар өвчилсөн амьтад кукумаризиатыг хэрэглэсний дараа хоёр болон түүнээс дээш жил амьдарсан нь эрдэмтдийг гайхшруулсан байна. Одоо бэлдмэлийг хүн дээр туршиж эмийн сангийн тавиур хүрэхэд тав орчим жил шаардагдах аж.

 


NASA -гийн мэргэжилтнүүд энэ тааварлашгүй гоц үзэгдлийг судалжээ. Халим, дельфин болон далайн гахайн заримдаа ганц нэгээрээ, заримдаа зуугаар тоологдох сүргээрээ эрэгт тшидэгдэн амиа хорлох амьтны ертөнцийн энэхүү эмгэнэлт үзэгдэл эрдэмтдийн санааг зовоож иржээ.
Одоо америкийн сансрын агентлаг NASA-гийн эрдэмтэд далайн хөхтний амиа хорлох гол шалтгаан нь нарны шуурга байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлсэн байна.

whales n dolphins

Халим, дельфин болон далайн гахайн олноор амиа хорлох үзэгдэл Шинэ Зеланд, Австрали болон Амеркийн Бостоноос 120 км зайтай зүүн хойт Кейп Кодын хойгт ихэвчлэн тохиолддог байна. Энэ жигтэй үзэгдлийн шалтгаан нь усан дорх тоног төхөөрөмжийн авианы улмаас дээрх амьтдын “биологийн” компасын эвдрэл байж болох хэдий ч ихэнх эрдэмтэд шалтгаан нь илүү төвөгтэй агаад гүн байж болно гэж үзсэн байна. Далайн амьтдын амиа хорлосон газар нутаг нь эргийн налуу шугам, элсэн ёроол байгаа нь тэднийг эрэгт шидэгдэх шалтгаан нь нарны эрчим байж болно.
Нарны шуурганы үед нар нь цэнэгжсэн эгэл хэсгийн асар том бөөм, “бөмбөлөг”-өөр “бууддаг” байна. Эдгээр эгэл хэсгүүд Дэлхийг тойрон байгаа хиймэл дагуулын ажиллагаанд хүчтэй нөлөөлж, манай дэлхийд унасаны дараа эрчим хүчний сүлжээ, цахилгаан багаж, ялангуяа телевизийн холбоонд ихээхэн нөлөөлдөг байна. Зарим эрдэмтэд эдгээр нь амьд биед түүн дотроо далайн амьтдад нөлөөлж байна гэж үзэж байна. Өнөөгийн байдлаар нарны нөлөөний онол нь цэвэр харьцуулалтын шинжтэй бөгөөд баримтаар нотлогдоогүй байна.

Эх сурвалж: MailOnline


Page 7 of 7