Шинжлэх ухааны мэдээ (92)

Марсын гадаргуу дээрх тааварлашгүй элсэн давалгааны зургийг Curiosity Марс дээр явагч авсан байна. NASA энэ нь олон сая жилийн тэртээх гараг дээр далай байсныг нотолж байна гэж таамаглаж байгаа юм.

Mars 1

Марс дээрх элсэн давалгаа Дэлхий дээрх цөлийн манхантай төсөөтэй. Тэдгээр нь хангалттай тод бий болсон бөгөөд нэг нь нөгөөтэйгээ залган явжээ. Curiosity-ийн зургийг өөрсдийн урьдчилсан таамгийг нотлох баримт болгохоор сансрын олон судлаачид сонирхож байна.

Mars 2
Нэг хэсэг нь судлаачдын өмнө далайн ёроол гарч ирлээ гэж үзэж байна. Тааварлашгүй нөхцөлд гараг дээрх бүх ус алга болсон, харин усан дорх амьтад устсан эсвэл газрын хөрсөнд нэвтэрсэн. Нөгөө хэсэг нь энэ үзэгдэл нь Марс дээр ус байгааг нотлохгүй, харин галт уулын идэвхжилт байна гэж зүтгэж байна.

 

 


Зөв хооллолтын мэргэжилтнүүд турах хүмүүст гоймон (паста) –г хатуу хориглодог хэдий ч эрдэмтэд гоймонгийн бүтээгдэхүүнд тийм муу нэр өгөхгүй гэж үздэг. Гоймонгийн бүтээгдэхүүний Үндэсний ассоциацийн захиалгаар судалгаа явуулсан.

Pasta

Судлаачид 2001-2012 он хүртэл АНУ-ын хүн амын 19- ээс дээш насныхны дунд Эрүүлийг хамгаалах ба хоололтын үндэсний хүрээлэн (NHAHES)-гээс авсан өгөгдлийн анализ хийсэн байна. Гоймон сонирхогч болон түүнийг хэрэглэдэггүй хүмүүсийн тэжээллэг бодисын хэрэглээ болон хоолны чанарын харьцуулалт хийсэн байна. Гоймон иддэг хүмүүсийн витамин болон эрдэсийн хэмжээ их гарч, түүний дотор фолиегийн хүчил,төмөр, магни болон хүнсний ширхэгт их байсан байна. Энэ үед тэд сахар болон ханасан тосыг ховор хэрэглэсэн байна.
Өнгөрсөн жил хийсэн өөр судалгааны дүнд 23 мянган Италчууд гоймонгийн бүтээгдэхүүн хэрэглэснээс болж биеийн жингийн бага индексийн үзүүлэлттэй байсан нь тогтоогдсон байна.
50 гаруй судалгаанд анализ хийсний үндсэн дээр эрдэмтэд нүүрус бага орцтой болон нүүрсус их орцтой хоолны дэглэмүүд адилхан үр дүнтэй гэж тогтоосон. Гарсан баталгааг үл харгалзан хоолны мэргэжилтнүүд зохистой хооллох дэглэмийг баримтлах нь илүү гэдэгт итгэлтэй байна.


Геологчид Дэлхий дээр хүчилтөрөгчийн сүйрэл болох хугацааг нэрлэв. Тэдний үзэж байгаагаар гарагийн атмосферийн ихээхэн өөрчлөлт 2426-246 сая жилийн тэртээд явагдсан аж. Ийм судалгааг Proceeding of the National Academy of Sciences  сэтгүүлд нийтэлжээ.

Worlds O2

Эрдэмтэд өөрсдийн дүгнэлтэнд Өмнөт Африкийн магм чулуулгийн насжилтыг тогтоохдоо хүрсэн байна. Уран-хар тугалганы тусламжтайгаар загварыг судлахдаа зохиогч хүчилтөрөгчийн сүйрлийн хугацааг тодорохойлсон эртний атмосфер дэх хүчилтөрөгчийн агууламжийн огцом өсөлтийн химийн гэрчилэлтийг илрүүлсэн байна.
Энэ хугацаанд 2.45 тэрбум жилийн тэртээ гараг цас болон мөсөөр хучигдсан, гидросфер нь атмосфераас бараг тусгаарлагдсан байжээ.
Эртний эрдэмтэд хүчилтөрөгчийн сүйрэл ойролцоогоор шинэ судалгааны дэвшүүлж байгаагаас зуун сая жилээр хожуу гэж үздэг байсан байна.
2016 он 5 дугаар сард Nature Geoscience сэтгүүлд хэвлэгдсэн материалд гарагийн атмосферийн хүчилтөрөгчөөр баяжих шалтгаааныг геофизикчид тектоникийн идэвхжилт гэж нэрлэсэн байна.


Хүнд нойр зайлшгүй хэрэгтэй бөгөөд өдрийн туршид олж авсан мэдээллээ тархи цэгцэлдэг байна.
Уппсалын Их сургуулийн хэсэг судлаачид энэ процесс хэрхэн явагддагийг тайлбарласан байна. Мэдээлэл нь компьютерын тусгай программ архивлагддагийн адилаар мэдээллийг “шахдаг” байна. Энэ “шахалт” –ын зэрэг нь аливаа өгөгдлийн ач холбогдлоос шалтгаалдаг байна.

Sleeping brain

Судлаачдын хэлж байгаагаар нойрсох явцад тархи нь өдрийнхөө дурсамжийг боловсруулж, мэдээллийн их урсгалаас “ашигтай” –г ялгадаг аж. Үүгээр үнэ цэнэтэй (жишээлбэл, шалгалтан дээр аварсан материал) нь дунд зэрэг жигнэгдэж, улмаар дараагийн өдөр нь түүнийг санахыг хүсвэл  мэдээлэлд хялбархан хүрч болдог. Түүнээс гадна үнэ цэнэ нь эргэлзээтэй мэдээлэл хүчтэй “шахагдаж”  ухамсарыг “бохирдуулдаг” байна. Иймэрхүү процессыг мэргэжилтнүүдийн үгээр  <<бууралттай скайлинг>> (scaling down-хэмжээний бууралт) гэж нэрлэсэн байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тэдний илрүүлсэн механизм нь ой санамжийг хамгийн үр дүнтэй ажиллуулж тархийг юуны өмнө бусад хэрэгцээгүй процесстой учраа олох боломж олгох аж.
Урьд нь Хятад болон Америкийн нейробиологчид хүн унтахын өмнө болсон таагүй явдлыг нойрон дундаа хамгийн их санадгийг илрүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор мэргэжилтнүүд ууртай гунигтайгаар унтахгүй байхыг сургасан ардын мэргэн сургаал нь шинжлэх ухааны үндэслэлтэй байна гэж үзсэн байна.


Суугаа амьдралын хэвшил хүний эрүүл мэндэд тэр бүр аюул учруулдаггүй гэсэн дүгнэлтийг Сиднейн Их сургуулийн эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна.

sitting

Суугаа амьдралын хэвшилтэй иргэд, жишээлбэл конторын ажилтнууд эрүүл мэндтэй холбоотой янз бүрийн асуудалтай тулгардаг гэсэн ойлголт байдаг. Гэвч судлаачид энэ нь тийм биш гэж үзэж байна. Гол ялгаа нь суугаа ажил болон түүнтэй ижил чөлөөт цаг, ялангуяа зурагтын өмнө суух явдал аж. Ажил хийх явцад хүний организм огт ажиллахгүй болдоггүйд эрдэмтэд итгэлтэй байна.
Эрдэмтдийн судалгаа нь удаан хугацааны хэд хэдэн ажиглалтыг хамарч, чихрийн шижин өвчний явц ба зүрх-судасны системийн асуудлын хоорондох уялдааг шинжилсэн байна. Үр дүнд нь дээрх өвчин ба суугаа ажлын хооронд шууд хамаарал байхгүйг илрүүлж, харин онцгой шалтгаангүйгээр “өмдөө цоортол” суух нь эрүүл мэндийн асуудлыг үүсгэж болохыг дурджээ.


Корнеллийн Их сургуулийн судлаачид харь гаригийхан тэрбум жилийн туршид яагаад биднийг олж, холбоо тогтоогоогүйг тайлбарласан байна.

Alien 1

Судлаачдын үзэж байгаагаар энэ хугацаанд харь гаригийхан биднийг илрүүлж, бидний тухай мэдээгүйн шалтгаан нь гаднын ажиглагчдаас манай дэлхийг тэрбум жилийн туршид нуух Дэлхий дээрх амьдралын сайн хаалт байсан аж.

Alien 2

2.5 тэрбум жилийн тэртээд харь гаригийхан Дэлхийн бүрхүүл дэх биогенийн хүчилтөрөгч болон озоныг олж чадаагүй, мөн хийн концентрац нь дэлхийн бүрхүүлийг бүрсгэр болгосон гэж судлаачид тайлбарласан байна. Мөн эрдэмтэд харь гаригийнханд телескоп байсан ч дэлхийг илрүүлж чадахгүй байсан гэж үзсэн байна.


Хятадад өнгөрсөн жил болсон үр шилжүүлэн суулгах ажиллагааны дараа хятад эмэгтэй эрүүл хүү төрүүллээ. Тэрээр Гуандун мужийн 46 настай эмэгтэй гэж Хятадын төв телевиз мэдээллээ.

Chinese woman

Төрөлт Гуажоу хотын Сунь Ятсены нэрэмжит Их сургуулийн нэгдүгээр эмнэлэгт болжээ. Хүү туйлын эрүүл мэндэлсэн байна. Энэ нь үр шилжүүлэн суулгах аргаар төрүүлсэн түүний хоёр дахь төрөлт юм байна. Эхний хүү нь 2000 онд мэндэлсэн аж. Тухайн жилдээ эмбрионыг хөлдөөсөн бөгөөд хоёр дахь хүүхэд нь түүний анхны хүүхдээ төрүүлэхэд авсан эмбрионоос мэндэлжээ. Эмч нарын үзэж байгаагаар хүүхэд төрүүлсэн эмэгтэйн биеийн байдал тун сайн байгаа аж.


Чили дэх ASTE телескоп ба Нобеямагийн абсерваторийн радиотелескоп жижигхэн үүлний цаана ул мөр ажигласан байна. Хэтэрхий их хурдтайгаар (100 км секундэнд) хөдөлж байгаа хоёр гэрлийн жилийн хэмжээтэй үүл тэдний анхаарлыг татсан байна.

Milky Way

Үүл нь Bullet (сум) нэр авсан бөгөөд сүүн замын эргэлтийн эсрэг чиглэлд шилжиж, асар их кинетик энергитэй аж. Эрдэмтдийн бодлоор үүл нь нууц хар нүхний нөлөөнд оршин байгаа ажээ. Астрофизикчдийн дунд эсвэл хар нүх өөртөө үүлийг татсан, эсвэл хар нүх үүлийг нэвтлэн шилжиж байна гэсэн хоёр онол байна.
Одоогоор Млечийн замд 60 орчим хар нүх олдсон бөгөөд онолын тооцоогор бол тэдгээрийн тоо 100 саяас 1 тэрбум хүрэх аж.


Оксфордын их сургуулийн  ирээдүйн хүн төрөлхтний институтын эрдэмтэд хүн төрөлхтөн мөхөж болох хамгийн магадлалтай гурван шалтгааныг дэлгэлээ. Судалгааны үр дүнгийн талаар Daily Mail мэдээлэв.

EOW

Хүн төрөлхтөнд бүх нийтийг хамарсан цаг уурын өөрчлөлт, мөн цөмийн дайн хамгийн их занал учруулдаг байна.
Дэлхийн томчуул эдгээр аюулыг бууруулах талаар анхаарлаа хандуулах ёстой. Гэвч улс төрчид энэ чиглэлд багахан анхаарч байна.


АНУ- ын ажилтнууд хэзээ хүүхдэд халаасны мөнгө өгч болох таамаг дэвшүүлээд түүнийгээ батлахын тулд судалгаа хийжээ.

kids pocket money age

Удаан хугацааны туршилтын дараа бие дааж багахан мөнгө зарцуулах хамгийн зохистой хугацаа 5 нас гэж эрдэмтэд зарлажээ. Хүүхдийн авхаалжаас шалтгаалж хэтэрхий бага насанд нь мөнгөтэй нөхөрлүүлбэл түүний цаашдын урт хугацааны амьдралд нөлөө үзүүлнэ. Хүүхэд шунахай, хувиа хичээсэн, мөн харгис хэрцгий болдог байна.
Үүнээс гадна сэтгэл зүйчид санхүүгийн бэрхшээлээ, хүнс, бараа худалдан авах зарцуулалтаа ил ярихгүй байхыг зөвлөдөг. Эцэг эхчүүдийн хамгийн том алдаа бол хүүхдийн зугаацах тоглоом болон бэлэгний үнэнд буруутган зэмлэх юм.


Гурван мянга орчим жилийн тэртээд дэлхий дээр амьдарч байсан матрын ясыг хятадын археологчид  баруун Чжоу гүрний нийслэлийн малталтаар олжээ. Олдвор нь эрдэмтдэд үнэхээр гэнэтийн зүйл байсныг China Daily мэдээлжээ.

crocodile remaining

Археологийн малталтыг Сиан хотын баруун-хойт хятадын Шэньси мужид хийжээ. Газын асар их гүнд XI зуунаас манай эриний 771 он хүртэл оршин байсан Баруун Чжоу гүрний нийслэл байсан эртний хотын булш  байсан байна. Малталтын үед эрдэмтэд үнэтэй олон тооны археологийн материал илэрсэн нь тэндэнд гэнэтийн зүйл байв.


NASA – гийн нисэгчдийн тоонд Скот ба Марк Келли багтдаг. Тэд өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүд төдийгүй, нэг өндгийн ихэрүүд юм. Ах дүү хоёр Тwins Study программд багтсан, өөрөөр хэлбэл түүний тусламжтайгаар сансарт хүний биед явагдах өөрчлөлтийг үр дүнтэй ажиглаж болно.
2016 оны 3 дугаар сард Скот Келл Олон улсын сансрын станц дээр бараг жил ажиллаад эх дэлхийдээ эргэж ирсэн. Скот нь сансарт 520 хоног өнгөрүүлсэн. Түүний дүүд туршлага арай бага буюу дөрвөн удаа нисэж, сансарт 54 хоног, 1 цаг 2 минут (1297 цаг 2 мин) болсон.

Scott Delly

Скотын Олон улсын сансрын станцад байх жилийн хугацаанд NASA – гийн эрдэмтэд түүний организм дахь биологийн, физиологийн өөрчлөлтийг ажиглаж, онцгой анхаарлыг генетик транформацийн боломжид хандуулсан. Олон тооны хэмжилт ийн үр дүнг боловсруулж анхны дүгнэлтүүдийг хийсэн.
Тухайлбал, сансарт удаан байснаар санах хурд ба нарийвчлалд сөргөөр нөлөөлж, яс бий болох явцыг удаашруулдаг нь тогтоогдсон. Мөн нарийн гэдэсний микрофлорын бүтэц, өөх болон гармоны түвшний өсөлт өөрчлөгдсөн. Гэвч энэ нь хүний эрүүл мэндэд хоргүй бөгөөд Скот эх газартаа ирсэний дараа хэвийн байдалдаа орсон байна.
Хамгийн гол гэнэтийн зүйл нь хромсом (теламер) – ын төгсгөлийн хэсгүүдийн уртын хэмжилтийн үр дүн байв. Хүний амьдралын туршид тэдгээр нь богиносож байдаг бөгөөд эрдэмтэд үүнийг нэрлэгдэхгүй хөгшрөлттэй холбон үздэг. Скотын бие организмд ОУСХ дээр ажиллах хугацаанд цусны боомын цагаан цусан дахь теламер буураагүй, харин өссөн байна.
Энэ эффект эх дэлхийд ирсэний дараа арилсан байна.


Австралийн үндэсний их сургуулийн эрдэмтэд судалгааныхаа явцад хүний эрүүл мэндэд аюулгүй долоо хоногийн ажлын цагийг гаргаж ирсэн байна. Мэргэжилтнүүд Австралийн 8000 гаруй хүний өдрийн дэглэм болон эрүүл мэндийн байдалд судалгаа хийжээ.

Working hours

Судалгааны үр дүнд эрдэмтэд долоо хоногт 39 – өөс илүүгүй цаг чухамдаа өдөрт 7-8 цаг ажиллаж болохыг тогтоосон байна. Хэрэв эрэгтэйчүүдийн ажлын цагийн тоо энэ нормативаас хэтэрвэл хүн  юуны өмнө архаг өвчлөд хүргэх "ажлын хэнхэг"-ээр шанална. Эмэгтэйчүүдийн ажлын цагийн аюулгүй хэмжээ нь 34 цагаас илүүгүй байна гэж тогтоожээ.


NASA – ийн америк эрдэмтэд  “тамын хаалга” – ны гэрэл зургийг авчээ. Гайхалтай гэрэл зураг Landsat 8 хиймэл дагуулаас эрдэм шинжилгээний ажилтнуудын гар т орсон байна. Сансраас авсан зураг дээр Этиопий дахь Эрта Але буюу тамхи татдаг уул нэртэй галт уул гарсан байна. Мөн энэ уул нь “тамын хаалга”  нэрээр олонд илэрхий юм.

NASA photo gates of hell

NASA – гийн ажилтнууд 2013 оны 2 дугаар сард Landsat 8 хиймэл дагуулыг сансарт хөөргөсөн аж. Аппаратыг Дэлхийг зайнаас судлах зорилгоор хөөргөсөн байна. Сансарын огторгуйд ажиллах явцдаа тухайн хиймэл дагуул ажиллагаатай галт уулын зургийг авсан байна.
Хэв ягаан туяаны өргөн хүрээнд хийгдсэн гэрэл зураг нь эрдэмтдэд улайссан лавын хоёр урсгалыг олж харах боломж өгч, мөн зураг дээр галт уулнаас гарах уур ба хийн гожгодон урсах нь харагдаж байжээ.


Далайн нялаахайд (моллюска) өмнө нь мэдэгдээгүй уураг илрүүлж, түүнийг хорт хавдрын шинэ эмийг гаргахад ашиглаж болох юм. Энэ тухай Алс Дорнодын холбооны их сургууль  (АДХИС) мэдээлсэн байна.

Scientists

АДХИС – ийн болон Оросын шинжлэх ухааны Академийн Алс дорнодын салбарын далайн биологийн шинжлэх ухааны үндэсний төвийн мэргэжилтнүүд курилын модиолусын далайн нялаахайн уургийн шинэ төрлийг олсон байна. Өмнө нь судлагдаагүй байсан лектин нь хорт хавдар болон түүнийг эрт оношлох эмийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж чадна.
АДХИТС- ийн хэсэг эрдэмтэд модиолусын гемолимфед (хүний цусны адил) лектины эгнээний уурагт хамаарах шинэ хамгаалах хүчин зүйл байгааг тогтоосон байна. PRIMPREES мэдээллийн хэвлэлийн мэдээлснээр лектин нь тэдгээрийн гадаргуу дээрх тусгай эд эсийг нүүрсусаар тодорхойлж чадна. Эмч нар нялаахайн уураг нь хавдрын эсийн тодорхой төрлийн нүүрсусыг илрүүлж чадахыг тайлбарлаж чадсан. Ийнхүү лектины шинэ уургийн тусламжтайгаар орчин үеийн эмнэлэг нь хавдрын өвчлөлийг оношлох чадвартай болно гэсэн дүгнэлтэнд хүрчээ.


Page 6 of 7