Шинжлэх ухааны мэдээ (92)

Антарктидын мөсөн дороос дөрвөн татарсан нуур илрүүллээ гэж Европын сансрын агентлаг мэдээлэв.

Lake in Antarctic

Эдгээр нуурууд нь Амундсен тэнгисээс холгүй орших Туэйтс мөсөн голын хаяаны дор нуугдсан байжээ. 2013 оны 6 дугаар сараас 2014 оны 1 дүгээр сарын хооронд эдгээр нуурын ус мөсөн голын сууриас дээш байрлах гэссэн усаар угаагдсаны улмаас далайд шилждэг байна. Нуурын гадаргуугийн талбай 700 м², түүн дэх шингэн усны хэмжээ 3.5 км³ аж. Энэ үе дэх урсах хурд 240 м³/с.
Эрдэмтдийн хэлж байгаагаар Антарктид дахь мөсөн дорх нуурын татралт 20-28 жил тутамд явагддаг учраас Дэлхийн далайн түвшин нэмэгддэг байна.


Америкийн эрдэмтэдэд  хүний бүх өвчин мэдрэлээс үүдэлтэй гэсэн таамгийг батлах боломж олдсон байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар мэдрэлийн стрессийн улмаас өвчний хамгийн багадаа 40% нь үүсдэг байна.

Stress

Мэдрэлийн ачаалал, сэтгэл догдлол болон стресс нь хүний гормонын фонын өөрчлөлтөнд хүргэж янз бүрийн өвчнийг өдөөдөг байна. Тухайлбал, уйтгар гуниг нь серотонин ба допамины гормоныг бууруулж хүнийг амттанг хэтрүүлэн хэрэглэхэд хүргэдэг аж. Үр дүнд организм ачааллаа даахгүй болж, бодьгалд илүүдэл жин болон ходоод гэдэсний замын ажиллагааны асуудал үүсдэг. Организм дэх процессыг удаашруулсан уйтгар нь бусад организмд нөлөөлж, хоолны дуршлыг бууруулж жин алдагдуулдаг байна.
Уур хилэн нь кортизол ба адреналины түвшинг нэмэгдүүлдэг. Эдгээр гормон багахан хэмжээгээр өсөх нь организмд ашигтай хэдий ч их хүчтэй стресст булчингийн системийн ачаалал болон зүрхний савалтыг нэмэгдүүлж, хүний зүрх-судасны системийн ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Үр дүнд нь цус өтгөрч, даралт нэмэгдэж, амьсгал давхцдаг.
Мөн уурлахад төстэй процесс ажиглагдана. Энэ мэдрэмж нь кортизол ба адреналины түвшинг нэмэгдүүлж, сэтгэл хөдлөлөөсөө ангижирч чадахгүй учир организм улам шаналдаг.

 


АНУ-ын Вермонтын их сургуулийн дэргэдэх анагаах ухааны коллежийн ажилтнууд ямар бүлгийн цус хамгийн аюултай болохыг тогтоосон байна. Үүний тулд хэд хэдэн туршилт хийжээ.

Blood type

Эрдэмтэд 3.5 жилийн туршид 30 мянган хүнийг ажигласан аж. Туршилтын явцад 495-д нь санах ойн өөрчлөлт болон танин мэдэхүйн эмгэгийн шинж илэрсэн байна. Харин 1-р бүлгийн цустай хүмүүст оюун санааны доройтлоос хамгийн сайн хамгаалагдсан нь илэрчээ. Мөн 4-р бүлгийн цустай хүмүүсийн 82% нь бусдаасаа илүү сэтгэхүйн асуудалтай болохыг тогтоожээ.
Үр дүнд 4-р бүлгийн цус хамгийн аюултай гэж хэлж болно. Ийм хүмүүст бусадтай харьцуулахад мэдэхүйн эмгэг нэмэгдэж, энэ үед цусны бүлэгнэлт ихээхэн муу байсан аж.


NASA-гийн судлаачид Сугар гарагийн гадаргуу дээр өндөр хэм болон атмосферийн ларалт даах цахим тооцооло төхөөрөмж боловсруулжээ. Инженерүүд түүнийг ойрын үед Дэлхийд ойр гараг руу 2023 онд илгээж чадах роверт ашиглана гэж үзэж байна. Энэ тухай Gizmodo хэвлэлд мэдээлжээ.

NASA computer

Сугар гарагийн гадаргуугийн хэм нь ойролцоогоор 500 °C байдаг. Энэ нь наранд хамгийн ойр орших Буд гарагийн хэмээс илүү аж. Үүнээс гадна атмомферийн нягт нь усны нягтаас 15 дахин бага. Энэ бүхэн нь Сугар дээр сансрын нисэгчдийг буух боломжгүй болгох төдийгүй, өнөөг хүртэд ширүүн нөхцөлд 2-оос илүү цаг байж чадаагүй нисгэгчгүй судалганы аппаратуудын ажилд саад болж ирсэн байна.
NASA-гийн эрдэмтдийн бүтээсэн компьютерийн чип өөртөө цахиур биш, харин цахиур үүрстөрөгчийн нэгдлийг агуулдаг. Шинэ материал нь өндөр хэмд металлын хагас дамжуулагчийн шинжийг хадгалж чадна. Ердийн цуахиурын чип нь энэ шинжийг алддаг учир хагас дамжуулагч ажиллахаа больдог. Үүнээс гадна судлаачид схемийг холбохдоо танталын силицид мэтийн халуунд тэсвэртэй материалыг ашигласан байна.
Чипийн ажиллагааг Сугар гараг дээр нөхцлийг хангасан төхөөрөмж дээр туршсан байна. Схем нь 21 өдрийг барьж чадсан аж.
Эрдэмтэд өөрсдийн чипийг дөнгөж 24 хагас дамжуулагч агуулж байгаа аппаратыг удирдах орчин үеийн компьютерт дэндүү бага юм гэж тэмдэглэсэн байна. Үүнээс гадна өндөр хэм болон даралтанд тогтвортой байх хийцийг бодох зайлшгүй шаардлагатай байна.


АНУ-ын Харвардын их сургуулийн эрдэмтдийн баг эмэгтэй хүний бие организмд кофе аюултай нөлөөтэйг баталсан байна

coffee 1

Харвардын их сургуулийн эрдэмтдийн баг кофений үлэмж хэрэглээ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлдгийг тогтоожээ.

coffee 2

Судлаачдын тогтоосноор өдөрт 4-өөс илүүгүй аяга кофе хамгийн зохистой хэмжээ гэж тайлбарласан байна.
Эрдэмтдийн үзэж байгаагаар өдөрт хэдэн аяга кофе нь эмэгтэй хүний организмд таатай нөлөөлдөг боловч үлэм ихээр хэтрүүлэн хэрэглэвэл архаг шинж үүсч болох талтай. Судлаачид кофений үлэмж их хэрэглээ нь шээсний сувагтай холбоотой өвчлөлийг нэмэгдүүлж, түүн дотроо үрэвсэх хандлагыг нэмэгдүүлэг аж.
Ийнхүү хэрэв өдөрт 4-өөс илүү аяга кофе уувал эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн асуудал гарч ирнэ гэж судлаачид үзэж байна.


Марс дээр саяхны солирын нөлөөллийн кластерийг илрүүлэв. Энэ нь Улаан гарагийн ирээдүйн колончлогчдод үхлийн аюул болно.

Mars

Дэлхий дээр бид сансрын асар том чулуунаас бусад бүхнийг хувиргах зузаан атмосферээр ивээгдсэн байдаг. Марс тийм гайхамшиггүй учир Улаан гараг дээр очсон хүнд үхлийн аюул тулгарна.
Саяхны Mars Reconnaissance Orbiter алсын ажиглалт хар толбоны багахан бүлгийг илрүүлсэн нь солирын цорын ганц шинж байв. Энэ нь ганц удаагийн цохилт биш агаад Улаан гарагийн багахан талбайг тойрсон арваад цохилт байсан.
Хүний экспедиц Марс дээр 2030 онд очих нь NASA, SpaceX -ийн болон Хятад мэтийн өөр үндэстний толгойлсон экспедицийн үүрэг гэж бүгд үзэж байна. Гэвч Марс дээр тогтвортой амьдралын орчинг бүрдүүлэхэд ихээхэн хүч чармайлт шаардах гадаад ертөнцийн ширүүхэн орон байх болно.
Марсын атмосфер Дэлхийнхээс бараг 100 дахин зузаан, түүнийг нэвтлэх том солирууд жижиг солир болж хайлна. Олон тохиолдолд атмосфер сансрын хадыг устгах хангалттай зузаангүй боловч түүнийг олон жижиг хэсэг болгон бутаргахад хангалттай зузаан аж. Солирын хэмжээнээс хамааран нэг талбайд цохилт өгөхийн оронд олон “сум” –ны жижиг хэсгүүд бүх гарагийг устгаж чадна.


Энэ авсаархан багаж нь хүний аливаа халдварт өвчнийг 10 минутанд тодорхойлох аж.

Device det. virus

Японд янз бүрийн вирус болон бактераар халдварласан аливаа халдварт өвчнийг 10 минутанд тодорхойлж чадах 500 граммын жинтэй авсаархан багаж бүтээжээ.
Түүний худалдааг энэ онд эхэлнэ гэж үйлдвэрлэлийн шинжлэх ухаан технологийн Үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран тухайн төхөөрөмжийг боловсруулсан Nikkn Itagarasu компанийн албан ёсны төлөөлөгч ТАСС-д мэдээлжээ. Одоо вирус болон түүний төрлийг илрүүлэхийн тулд зөвхөн тусгай төрөлжсөн байгууллагад суурилсан суурин асар том төхөөрөмж ашиглаж байна. Ийм журам өнөө үед Японд цаг орчим хугацаа авдаг. “Шинэ багаж үүнийг шүлс болон цусны дээжээр 10 минутын дотор хийнэ” гэж компанийн төлөөлөгч мэдэгдэв. Багаж нь тусгай зайгаар ажиллах бөгөөд алслагдсан газар хүргэхэд хялбар, ердийн эмнэлэг, үйлдвэрийн газар, онгоцонд тухайлбал шувууны ханиадны халдварын сэжиг гарахад ферм дээр хэрэглэх боломжтой.
Гэхдээ багажийг ажиллуулахад тусгай мэдлэг шаардах тул мэргэжилтнүүдэд зориулагдсан гэж компанийн төлөөлөгч мэдэгдсэн.
Компанийн мэргэжилтний хэлснээр багажны зөвхөн загварыг бүтээсэн бөгөөд үнэ нь тодорхойгүй аж.
“Ийм анализ хийх суурин төхөөрөмж 2-3 сая иен (18-27 мян $)-ийн үнэтэй”, бид өөрийн багажаа саяаас бага (9 мян$) үнэтэй хийх санаатай байна гэж тайлбарласан


Сахараас татгалзах нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Сахарын хор хөнөөлийн тухай дүгнэлтийг Америкийн эрдэмтэд хэдэн зуун сайн дурынхны судалгааны үндсэн дээр гаргажээ.

Sugar

Туршилтанд орохоор 700 гаруй сайн дурынхан зөвшөөрч 10 хоногийн туршид аль ч хэлбэрийн сахар хэрэглэхээс татгалзсан байна. Эрдэмтэд туршилтанд оролцогчдын эрүүл мэндийн байдлыг туршилтын эхэнд, туршилтын явцад болон төгсгөлд ажиглаж бүртгэжээ. Үр дүнд нь туршилтын хугацаа дууссаны дараа бүх хүнд эрүүл мэнд нь сайжирсан, заримд нь бүр илүү мэдрэгдсэн нь тогтоогджээ. Өөрийн эрүүл мэндийн төлөө чихэрлэг зүйлээс дор хаяж 7 хоног татгалзах хэрэгтэй юм.
Мөн туршилт дууссаны дараа даралт болон холестерины түвшин, цусан дахь глюкозын агууламж буурсан байна. Үүнээс гадна инсулины концентрац багасах хандлага ажиглагдсан байна.


Америкийн эрдэмтэдийн  явуулсан судалгааныхаа үр дүнд өдрийн гэрэл нь хүүхдийн таргалатанд  нөлөөлдөгийг илрүүлсэн  байна. Тухайн процессын тайлбарыг мэргэжилтнүүд одоохондоо олоогүй байна.

Obesity day light

Таргалалт өнөөдөр Америкт төдийгүй, дэлхийн олон оронд хурц асуудал болоод байгаа. Сүүлийн жилүүдэд өвчлөлт ихэд залуужсан бөгөөд түүний улмаас олон хүүхэд шаналж байна. Энэ нь эрдэмтдийн өөрийн шинэ судалгааны гэнэтийн дүгнэлтэнд хүргэх чухал асуудал болоод байна. Өдрийн гэрэл нь насанд хүрэгчдэд метаболизмыг түргэсгэсний улмаас илүүдэд жингээ хасахад, мөн хүний бие организмын байдалд ихээхэн нөлөө үзүүлдэг циркадын дэглэмийг хэвийн болгоход нөлөөлдөг гэж мэргэжилтнүүд ярьдаг. Гэвч өдрийн гэрэл нь хүүхдэд эсрэгээр жин нэмэгдэхэд түргэсгэгчийн үүргийг гүйцэтгэдэг байна.
Саяхан эрдэмтэд судалгаа явуулж хүүхдүүд болон тэдний амьдралын байдлыг судалжээ. Тэд мөн хүүхдийн наранд байх хувь болон хугацааг бүртгэжээ. Туршилт эхэлснээс 14 хоногийн дараа их хугацааг гудамжинд өнгөрүүлсэн судалгаанд оролцогчид бусад чацуутнаасаа илүү жинтэй болсоныг мэргэжилтнүүд тогтоосон байна.
Эрдэмтэд өрөөний өдрийн гэрэл нь хүүхдэд таргалах аюулыг авч ирдэг гэж онцолсон байна.
Тухайн процессын механизм болон шалтгааныг мэргэжилтнүүд тайлбарлаж чадаагүй хэдий ч энэ чиглэлийн судалгааг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.


Эрдэмтэд сансарт мөнхийн залуу насны эх үүсвэрийг олсон байна. Жингүйдэлт хөгшрөх явад нөлөөлдөг нь тодорхой боллоо.

eternal youth

Жингүйдэлтийн байдал нь хүний бие организмд ашигтай гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Жишээлбэл, жингүйдэлт нь хөгшрөх үйл явцтай тэмцэхэд өндөр үр дүн үзүүлдэгийг харуулсан байна. Үүнд итгэх ийн тулд аливаа онол, хүснэгт болон графиктай цифргүйгээр ОУСС дээр бага идэж их дасгал хийж байсан сансрын нисэгч Скотт Келлийн биеийн байдлаар дүгнэж болно.
Сансрын нисэгч Скот Келл нь сансарт жил гаруй хугацаанд эрдэм шинжилгээний туршилтанд орсон. Түүний ихрийн өрөөсөн нь мөн сансрын нисэгч болсон ч түүний оргаизмын насны өөрчлөлт илүү явагдаж одоо тэтгэвэртээ гарсан байгаа. Америкийн эрдэмтэд гайхалтай үр дүнг хүлээж байсан. Теломер (хромсон) нь ДНК-гийн гэмтсэн хэсгийн нэг төрлийн засварчин болдог боловч нас ахихын хирээр тэдгээр нь улам богино болдог ажээ. Скотт Келлийн сансарт өнгөрүүлсэн жилийн хугацаанд теломер нь богинсоогүй байна. Харин Дэлхийдээ эргэж ирсэний дараа богиносож эхэлсэн аж. Сайтар судалсаны үр дүнд сансарт байх хугацаанд нисэгчийн теломер уртасаж байсан гэж эмч нар тэмдэглэсэн.
Эрдэмтэд давтан туршилтыг хийсэн ч тооцоонд ямар нэг алдаа олоогүй байна. Теломерийг сансрын радиац богиносгож байна гэж урьд үзэж байсан боловч одоо энэ онолыг эргэж харах хэрэгтэй болжээ. Одоогоор 10 сансрын нисэгчийг хамруулсан шинэ судалгаа хийж эхэлсэн байна. Түүний үр дүнгээр теломерийн нууцыг илрүүлж, мөнхийн амьдралын түлхүүр нь юу болох болон үүнд жингүйдэл ямар үүрэгтэй болох асуултанд бүрэн хариулт авна гэж найдаж байгаа юм байна.


Ачааны хөлөг Dragon ОУСС (Олон улсын сансрын станц) руу 2 дугаар сарын дундуур рейс хийнэ гэж NASA мэдээлэв. NASA-гийн урьдчилсан төлөвлөгөөгөөр ачааны хөлөг ОУСС руу 2 дугаар сарын 8-нд хөөрөх ёстой.

Dragon ship

Флорида дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвийн 39А гарааны талбайгаас Falcon пуужингаар SpaceX компанийн Dragon хөлгийг 2 дугаар сарын дундуур хөөргөнө гэж мэдээлжээ. Spaceflight Now порталын мэдээлснээр гарааг 2 дугаар сарын 14-ний 19:34 цагт товлосон аж. Энэ нь Dragon-ны 12 дахь гараа ба түүний NASA-тай байгуулсан гэрээний 10 дахь ачааны даалгавар юм байна. NASA-тай байгуулсан гэрэээний дагуу нислэгийн даалгаврыг биелүүлэх хүрээнд SpaceX-ийн гүйцэтгэсэн Канаверал хошуу дээр сайжруулсаны дараах 39А сансрын гарааны талбайгаас хийх анхны хөөргөлт гэж тэд үзэж байна.


Эрдэмтэд Аляска дээр хэдэн зуунаар зузаан мөсөн дор нуугдаж байсан эртний пирамидыг илрүүлжээ. Энэ ер бусын нээлтийг цаг уурын өөрчлөлтийн улмаас мөс хайлсны ачаар хийсэн гэж Discover 24 мэдээлж байна.

Alaska piramyd

Эртний пирамидыг геологийн экспедицийн үед нээсэн хэдий ч мөсөн дороос агуа их бүтээн байгуулалтын зөвхөн орой нь цухуйж байжээ.  Цуглуулсан загварын шинжэлсний үр дүнд олдвор нь гараар бүтээсэнийг тогтоосон  байна.


Швейцарын эрдэмтэд анх удаа атомаас сэргээгдсэн электрон гарахад зарцуулах хугацааг хэмжиж чадсан нь лазерын ажлын чанараас үл хамаарсан нарийн атомын цагийг бүтээх боломжтой болсон байна гэж Physical Review  Letters сэтгүүлд нийтэлжээ.

Time measure

“Бидний ажил суурь болон хавсарга судалгааны бүхэл бүтэн давхаргыг төрүүлж чадах физикийн шинэ салбарт хийсэн анхны алхам боллоо. Бид цаг хугацааны мөн чанарт хүрсэн бөгөөд бидний ажиглалт электронын фотомиссийн процесс хэрхэн явагддагийг зөвхөн ойлгоход туслах төдийгүй, спектроскопийн шинэ аргыг бүтээнэ” гэж Швейцарийн Лозанны Холбооны политехникийн сургуулийн Хуго Дил мэдэгдсэн.
Атомын цагт хоёр ион нэг нь нөгөөгөөсөө хэдэн микрометрийн зайд цахилгаан соронзон “занганд” оршин байдаг. Эрдэмтэд лазераар ионыг “буудаж” атомуудын харилцан үйлчлэл нь тэг болон нэг гэсэн хоёр төлвийг ялгаж чадна. Энэ хоёр төлвийн хоорондо хэлбэлзэл нь хугацааны тоолуур байна. Ийм хийц нь хугацааг хэмжих өндөр нарийвчлалыг хангах бөгөөд орчин үеийн атомын цагны секундээр хожимдох эсвэл түрүүлэх нь миллиард жилийн дараа явагдана.

 


Эрдэмтэд бага хөдөлгөөнтэй амьдралын зуршилтай 30 эмэгтэйг оролцуулсан судалгаа хийж, долоо хоногт 30 минут шатаар явах нь зүрхний өвчлөлөөс сэргийлж байгааг нотолсон байна. Иймхэн ачааллыг зөвхөн насанд хүрэгсдэд төдийгүй, хүүхэд болон зүрхний шигдээсэнд нэрвэгдэж болох эрсдэлтэй хүмүүст зөвлөмж болгосон байна.

work on ladder

Судалгаанд оролцогчдыг хоёр бүлэгт хуваан нэгийг нь шатаар 10 минут зугаалах, нөгөөг нь спорт зааланд тренажёр дээр хичээллүүлсэн байна. Оролцогчид өдөр бүр туршилтанд орж 6 долоо хоног үргэлжлүүлжээ. Хоёр дахь тестийн үед эмэгтэйчүүд шатаар өгсөх төдийгүй, эд юмсыг өргөсөн байна. Нэгдүгээр бүлгийн оролцогчдын эрүүл мэнд илт сайжирч, зүрх-судасны сиситем нь бэхжсэн үр дүн гарчээ. Эрдэмтэд шат нь дасгалын практик хэлбэр гэж тооцжээ. Шатны гишгүүрээр гүйх нь бага эрчмийн үечилсэн сэргээлттэй эрчимтэй физик дасгалын богино  тасралттай гал гаргасан хэлбэр гэж тодорхойлогддог. Спортын эмнэлэгийн Америкийн Академийн өгөгдлөөр интервалтай дасгал нь уламжлалт дасгалаас илүү калорийг шатаадаг байна.


Хүнийг байнга хүрээлэн байдаг энергийн янз бүрийн хэлбэрийг цахилгаан болгон хувиргаж болно гэж Финландын эрдэмтэд үзэж байна. Тэд KBNNO судалгааны үр дүнд нээлт хийсэн байна. Энерги нь дулаан, нарны гэрэл, бие болон юмсын хөдөлгөөн хэлбэрээр хүнийг дагаж байдаг. Энэ энергийг эрдэмтэд цахилгаан болгож чадсан байна.Түүнийг багахан төхөөрөмж эсвэл биометрийн мэдрүүр цэнэглэхэд ашиглаж болно.

Electrocity

KBNNO төсөл өдөр дутмын амьдралд хүнийг хүрээлж байдаг энергийн хэлбэрийг судлах зорилт тавьсан. Энэ нь талстад алгуур үүсэх сегнет цахилгаанжилт адилаар үйлчилдэг. Тийм цахилгаан энергийг хуримтлуулж, ашиглаж болно. Шинэ үзэгдэлд эрдэмтэд цахилгаан энергийн үүслийг ажигласан. Мэргэжилтнүүдийн нотолж байгаагаар энергийн багтаамжтай гаджет болон биомэдрүүрийг гаргахад огцом түлхэлт өгөх болно гэжээ.

 


Page 5 of 7