Шинжлэх ухааны мэдээ (92)

Биологчды н баг 22 жилийн туршид оцон шувуунд ажиглалт хийсэн байна. Удаан хугацааны судалгааны үр дүнд тэдний рационд амьтны 26 төрөл багтжээ.

Pinguins

Биологичдын баг Антриктидыг хүрээлж буй далайн судалгааны төслийн хүрээнд 22 жилийн туршид оцон шувуунд ажиглалт хийж, судалгааныхаа үр дүнг Marine Biology сэтгүүлд нийтэлсэн байна.
Судалгааны обьект нь Өмнөд Георгийн олтригт багтах Берд арал дээр амьдардаг оцон шувуу байв. Мэргэжилтнүүд оцон шувууны хоол хүнсэнд нядмар (осьминог), кальмар, антарктидын криль зэрэг 26 амьтан ордогийг тогтоосон байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар тэдний хооллосон крилийн хэмжээнээс үр төлийн тоо нь шууд хамааралтай болохыг тогтоосон аж.
Тэдний хийсэн урт хугацааны судалгааны үр дүнгээс криль загасыг их хэмжээгээр барих нь оцон шувууны оршин тогтноход сөргөөр нөлөөлөх учраас крилийг арилжааны зорилгоор барих асуудлыг эргэн харах зайлшгүй шаардлагатай гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ.


Английн эрдэмтэд яагаад олон эрчүүд халзан болдогийг тайлбарласан байна. Шалтгаан нь ихээхэн тохиолддог генетикт байгаа аж.

bold

Эрчүүд эхийн талаас удамшсан генийн улмаас үс нь унадаг гэж эрдэмтэд мэдэгдэж байна.
Ийнхүү судлаачид үс халзрахтай харилцан холбоотой ихэнх ген эхийн талын удамшлын Х-хромосонд байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Тэдний хэлснээр олон эрчүүд 287 локусын (хромосом дээр тодорхой ген байрлаж байгаа хэсгийг тухайн генийн локус гэдэг) улмаас үсээ гээдэг гэнэ.
Эрдэм шинжилгээний ажилтнууд ийм дүгнэлт хийхэд эрэгтэй 52 мянган хүний тухай мэдээлэл бүхий биосангийн өгөгдлийг судалсаны хүрээнд хийсэн байна. Эрчүүд үс унадаг шалтгааныг тогтоох хөтөлбөрт хамрагдан өөрийн өгөгдлийг өгсөн байна.
Эрдэмтэд тэдний явуулсан судалгаа нь энэ чиглэлийн асар том судалгаа болохыг онцолсон. Тэдний хэлснээр өмнө патолог халзралтанд хүргэдэг хэд хэдэн локус илэрхий болсон аж.


Дурлалын урам зориг (романтик) харьцаа эдийн засгийн хямралын нөхцөлд болж байгаа бол ач холбогдолтой шалгуур биш гэж Афинын андрологийн хүрээлэнгийн ажилтнууд үзэж байна.

women rlship

Нэгдүгээрт тодорхой байдал, итгэл болон харилцан ойлголт орж, харин дурлал нь хоосон ходоодыг дүүргэх чадваргүй аж.
Тэд олон үе шаттай судалгааг 2008, 2013 болон 2016 онуудад явуулж түүнд 25-аас 45 хүртэл насны 1000 хүртэл болон 2000 еврогоос дээш орлоготой 600 эмэгтэй оролцсон байна
Эхэндээ бага орлоготой эмэгтэйчүүд хамтрагчийн хамгийн гол шалгуурыг итгэл найдвар, үнэнч чанар, харин бэлгийн амьдрал бол төдийлөн ач холбогдолгүй гэж үзсэн. Эсрэгээр амьдрал нь хангалттай хатад бэлгийн харьцааг нэгдүгээр зэргийн гэж үзсэн байна.
Гэхдээ Грекийн арав гаруй жилийн хүнд үед баян хүн хүртэл өөрийн үзэл бодлоо өөрчилсөн байна. Ирээдүйн тодорхойгүй байдлын улмаас тэдэнд амьд үлдэх инстикт илүү тод илэрчээ. Иймд одоо илүү итгэлтэй болон аюулгүй мэдрэмжтэй эрчүүдийг сонгох болжээ.
Эцсийн үр дүнд нэгдүгээрт тодорхой байдал, итгэл болон харилцан хүндэтгэл орж, харин дурлал хоосон ходоодыг дүүргэх чадваргүй гэсэн үзэл бодолд хүрч байна.


Gero компанийн Оросын эрдэмтэд хүний амьдралыг уртасгаж болохыг мэджээ. Энэ тухай EurekAlert порталд мэдээлсэн байна.

Aging

Судлаачид хүн биологийн хүчин зүйлээр хязгаарлагдаагүйг баталсан аж. Урьд нь хүмүүс нас ахихын хирээр үхлийн аюул нэмэгддэг гэж үзэж ирсэн. 1960-аад онд Стрелера-Милдванын корреляцийн зарчим үндэслэгдсэн. Түүний мөн чанар нь үхлийн эрчимжилтийн давхардал нь үхлийн түвшингийн эхлэлтэй хамааралтай гэдэгт оршдог. Эрдэм шинжилгээний ажилтнууд генетикийн хувьд ижил мянган өтний амьдралын муруйд дүн шинжилгээ хийсэн. Үр дүнд нь хүний амьдралын үргэлжлэлийг хязгаарласан хүний хөгшрөх онол нь алдаатай болохыг мэдсэн байна.


Жирэмслэлтийн үед болон  нялх хүүхдийн төрсөний дараах сард тамхи татах нь хүүхдийг дүлий болгох боломжтой аж. Ийм дүгнэлтийг Берлины Чөлөөт их сургуулийн Германы эрдэмтэд судалгааныхраа явцад хийсэн байна.

Smoking d. pregn

Эрдэмтэд лабораторийн хулганыг оролцуулан судалгаа хийсэн байна. Туршилтынхаа явцад тэд хулганын хоолонд никотины их агууламжтай уусмал нэмсэн байна. Үүнээс гадна бодисын ийм тунг өөрийн гөлчгийг сүүгээрээ тэжээж байгаа хулганын идэх хувьд хийсэн. Үр дүнд нь гөлчгөнд “эмгэн хумс”- ны доторх нейронд өөрчлөлт ажиглагдсан. “Эмгэн хумс” гэдэг нь хэнгэрэгэн хальсны хэлбэлзэлийг тархинд дохио болж хувиргадаг дотоод чихний бүрдэл юм.
Мэргэжилтнүүд ийм өөрчлөлтийг хүнд тохиолдох боломжтой гэж үзэж байгаа юм. Нялхсыг арчлах болон хөхүүлэх явцдаа тамхи татах нь хүүхдийн сонсголд ужиг үр дагавар өгч, зарим тохиолдолд таг дүлий болох аюултай гэж мэргэжилтнүүд хэлж байна.

 

 


Шведэд өдрийн ажлын үргэлжлэлийг ямар аргаар бууруулбал хүний бие лагшин болон түүний ажлын бүтээлд нөлөөлөхийг шалгах зорилгоор туршилтын завсрын үр дүнг гаргасан байна. Зургаан цагийн ажлын өдөр нь найман цагийнхаасаа олон давуутай болох нь  нотдлогдсон байна.

Working hrs

Зургаан цагийн ажлын өдрийн судалгаа хийх явцад Шведийн Гетеборг хотод өндөр настны нэг байрны асруулагчдыг хамруулан 70 ажилтан 2 жилийн туршид явуулсан байна. Туршилтанд оролцогчдын цалинг бууруулаагүй аж. Үр дүнд нь өдөр ажлын бага цагтай байсан ч гэсэн зарим талаараа ажилтнуудын ажлын үр ашиг нэмэгдэж, тэд эмнэлэгийн хуудас авах нь 10%-иар буурсан нь тогтоогджээ. Ажлын зургаан цагийн өдрийн явцад ажилтнууд энэ график шилжихээсээ өмнөхтэй харьцуулбал 85%-иар илүү төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулсан байна. Ингэснээр туршилтанд оролцогчид өөрсдөө илүү эрчимтэй байж бага ядарсанаа ярьсан байна.
Товчхондоо мэргэжилтнүүд богиносгосон ажлын өдрийн улмаас дээр дурдсанаас гадна ажил олгогч “хасахтай” гарсан байна гэж <<Би Би Си>> мэдээлжээ. Туршилтанд оролцогчид стандарт графикаар ажлын байрандаа байж болох хугацааг хамт өнгөрүүлэхийн тулд асрамжийн газрынханд нэмж 17 ажилтан хөлслөхөд хүрсэн нь хангалттай нэмэлт зардал гаргажээ. Мэргэжилтнүүд илүү системийн хандлагаар энэхүү зардлыг бусад зардлыг хэмнэх замаар нөхөж болохыг тэмдэглэсэн байна.
Цаашид мэргэжилтнүүд ийм туршилтыг өөр мэргэжлийн хүмүүстэй явуулахыг төлөвлөж байгаа аж. Учир нь ажлын өдрийн үргэлжлэлийн тухай яриа болоход мэргэжил бүр өөрийн гэсэн онцлогтой болохыг дурдсан байна.
Үүний өмнөх мэдээгээр Австралийн эрдэмтэд эрэгтэй хүн долоо хоногт 39 цаг, эмэгтэй хүн 34 цаг ажиллах боломжийн талаар санал дувшүүлснийг нийтэлсэн.


Ажилтай хүн цаг хугацаа ямагт хүрэлцэхгүй байна гэж зовдог. Тийм хүмүүст зориулан сэтгэл зүйчид хэдэн зөвлөгөө өгчээ.

 Life time

Эрдэмтэд дутуу гүйцэтгэсэн ажлаа хойш тавихгүй байхыг зөвлөдөг. Учир нь дутуу хийсэн ажил нь хүнийг бухимдуулж стресст оруулдаг. Үүнээс гадна өөр хүн хийх ажлыг барьж авах хэрэгггүй аж.
Мөн таны хөгжилд нэмэр болох зүйлээс зайлсхийхгүй байхыг хичээх хэрэгтэй. Байнга шинэ зүйл мэдэхийн төлөө зүтгэж байх хэрэгтэй. Үүний тулд чухал болон чухал бус гэж бүх ажлаа хуваарилах хэрэгтэй. Мөн бүх төлөвлөсөн ажлаа дуусгаж түүнд буцан эргэж ирэхгүйгээр гүйцээх хэрэгтэй.
Сэтгэлз үйчид энэ төвөггүй зөвлөгөөгөөрөө аль ч хүний амьдралыг сайжруулна гэдэгт итгэлтэй байгаа.


20-30 жилийн дараа нарны идэвхжилт буурснаар гелиосфер суларч цэнэгжсэн эгэл хэсгүүд хаягдаж Дэлхий дээрх бүх электрон төхөөрөмж ажиллахгүй болход хүргэнэ.

Plasma

Эрдэмтдийн тогтоосноор асар том техногенийн сүйрэл XXI зууны дундуур болохыг тогтоожээ. Хэргийн учир нь нарны идэвхжилт сүүлийн жилүүдэд ихээхэн буурч байгаа юм байна. 

Ойрын хоёр гурван арван жилд ийм нөхцөл хадгалагдвал од нь Маундерын минимум гэгчид хүрнэ.Нарны орчмын орон зай – гелиосферт нарны шурганы плазм цэнэгжсэн эгэл хэсгүүдийг ил сансарт хаягдахад саад учруулах нь сулруулна. Үүний улмаас Дэлхий рүү цэнэгжсэн өндөр энергитэй эгэл хэсгийн урсгал тэмүүлэх болно.
Тийм довтолгооны үр дүнд tsargrad.tv-ийн мэдээлснээр гараг дээрх бүр электрон төхөөрөмж эвдэх техногенийн сүйрэл тохиолдож болох юм.


2-р сарын 12-ний өдөр, Осло хот. Бергений Их сургуулийн Норвегийн эрдэмтэд Facebook нийгмийн сүлжээ нь хүнд хар тамхины адил үйлчилдэг гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

FB as narcotics

Норвегийн судлаачдын дүгнэлтийг хэд хэдэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг иш татсан байна. Явуулсан туршилтын хүрээнд түүнд оролцогчдод хэд хэдэн гэрэл зураг харуулж, хэрэв дүрс сэтгэл хөдөлгөсөн бол товчлуур дарахыг санал болгосон байна.
Үүнтэй нэгэн зэрэг судалгааанд оролцогчдын тархины хариу үйлдэлийн судалжээ. Үр дүнд нь Facebook-ээс авсан зургийг хараад оролцогчдын тархи идэвхжсэн байна. Судалгааг үндэслэн эрдэмтэд Facebook ба хар тамхины үйлчлэл төсөөтэй болох тухай сэтгэл сэрдхийм дүгнэлт хийсэн байна.


Гэрэлтэй богино өдөр, мөн түүнчлэн урт баярын өдрүүдийн улмаас хоногийн горимын өөрчлөлт нь хүний бие организмд үзүүлэх сөрөг нөлөөтэй гэж тайлбарлаж байна.

February stress month

Сэтгэл зүйчид зарим хүмүүс шинэ жилээс ихээхэн том үйл явдал, өөрийн санаа болон карьерыг хэрэгжүүлэх зүйлийг хүлээдэг. Гэвч энэ нь хэрэгжихгүй бол зарим нь сэтгэл санаагаар унаж, заримдаа бүр гутралд ордог байна гэж Vista News мэдээлжээ.
Зөн билигчид болон одон орон судлагчид мөн хоёрдугаар сарыг аюултай сар гэж нэрлэдэг. Тэдний үзэж байгаагаар энэ сард хүмүүс сэтгэл хөдлөлийн хувьд сулардаг учир амиа хорлоолт нэмэгддэг. Мөн энэ асуудал зөвхөн өсвөр насныханд төдийгүй, ахимаг насныханд хамаатай аж.
Үүнээс гадна хоёрдугаар сард сарын болон нарны хиртэлд болдог. Зарим экспертийн үзэж байгаагаар эдгээр үзэгдлэлүүд нь сэтгэлзүйн өвчтэй хүмүүст сөрөг нөлөө үзүүлдэг байна.


АНУ–ын эрдэмтэд хэд хэдэн судалгаа хийх явцдаа зурагтын өмнө хооллох нь хортой болохыг тогтоожээ.

Eating ifo TV

Өдрийн хоолыг ширээнд суун хооллосон хүмүүс болон зурагт үзэхийг хослуулсан хүмүүсийн дунд судалгаа хийсэн байна. Зурагт сонирхогчдын эрүүл мэнд нь шинээний ард сууж хооллодог хүмүүсийнхээс ихээхэн муу байсан байна. Хэрэгийн учир нь дэлгэцийн өмнө хүмүүс хэт автсан байдгаа хоололт нь хоёр дугаар зэргийн процесс болж өнгөрдөгт байна.
Ийм байдалд хүмүүс хоолоо муу зажлах эсвэл илүү иддэг байна. Ийм хайнга байдал нь илүүдэл жин болон ходоод гэдэсний үрэвсэлд ихэвчлэн хүргэдэг аж.


Харвардын эмнэлэгийн сургуулийн эрдэмтэд харааг сэргээхэд тусалж, нүдний оролцоогүйгээр харах эффект бий болгох тархины хальсны тодорхой хэсгийг дэмжих чипэн гайхамшигтай имплант бүтээжээ. Чипийн клиникийн туршилтыг энэ оны хавар хийхээр төлөвлөсөн байна.

brain implant for eye

Туршилтын анхдагчид нүдний үүргийг тархины идэвхжилтийг дэмжих дохиог имплантад өгөх видео камер гүйцэтгэнэ.
Тархийг амьдруулах төрөл бүрийн бичил чипүүд янз бүрийн боломжоор хязгаарлагдсан хүмүүст бүрэн дүүрэн амьдралыг өгөхөд хүмүүст тусална. Жишээлбэл, мэдээгүй болсон гартай хүн тархинд амьдарсан чипийн ачаар юм барьж чадна.
Ийм имплант бүтээх талаар эрдлэмтэд ихэд урагшилсан боловч электродуудыг эргэн тойронд нэхдэс ургаснаас болж өөрийн үүргийг эдгээр имплантууд тодорхой хугацааны дараа гүйцэтгэж чадахаа болих учир ийм дутагдал байгаа аж.
Энэ дутагдлыг арилгахын тулд мэргэжилтнүүд имплантыг тархины гадаргуу дээр амьдруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр нэхдэс болж ургахгүйгээр өөрийн ажлын төлвөө хадгална гэж үзэж байгаа юм. Үр дүнг харьцуулахын тулд хоёр дахь хяналтын баг чипийг толгойны тархины дотро амьдруулсан.
Төслийн эцсийн үр дүн нь анхнаасаа хараагүй сармагчинд орон зайд зүг чигээ олох, сүүдэр ба гэрлийг болон геометрийн дүрсийг ялгадаг болоход нь туслах аж.


Эрдэмтдийн үзэж байгаагаар хөнгөн цагаан сав нь хүний амьдралд хамгийн их аюул занал учруулдаг байна.

Kitchen ware

Ашпенд хотын америк эрдэмтэд судалгааныхаа явцад хөнгөн цагаан саванд хоол бэлтгэхэд хүний эрүүл мэндэд ноцтой хортой нөлөө үзүүлдэгийг илрүүлсэн байна гэж "Федеральное агенство новостей" мэдээлжээ.
Хоол бэлтгэх явцад ийм сав нь хортой хольц ялгаруулдаг байна. Хоолонд хүнцэл болон кадми ордог. Энэ нь савыг янз бүрийн металлын хаягдлаар хийснээс болдог байна. Ийм элементүүдийг хоолондоо байнга хэрэглэх нь зүрх судасны өвчлөлийг үүсгэдэг аж. Энэ нь мөн хүүхдэд нөлөөлдөг. Тэдэнд сургуульдаа муу сурахад хүргэдэг.


Энэ оны 2-р сарын 11-нд манай дэлхийн дэргэдүүр ер бусын “ногоон” сүүлт од өнгөрсөн аж. Ийм үзэгдлийг таван жилд нэг удаа ажиглаж болно.

Green comet

Өнгөрсөн Бямба гарагт ер бусын сүүлт од 45Р-ыг хүмүүс хальт харж чадсан байна. Энэ сансрын биет манай дэлхийгээс 12 сая км-ийн зайд явж өнгөрсөн.
Мөн эрдэм шинжилгээний ажилтнууд Дэлхийг гараг сүүлт одтой мөргөлдөх сүйрэлийн боломжийг үгүйсгэж байгаа. Ер бусын гэрэлт бие нь өөрийн цацруулж буй ногоон туяаны улмаас ийм нэр авчээ. Одон орон судлаачид үүнийг сансрын биет дээрх химийн урвалын үр дүн гэж итгэж байна. Нислэгийн туршид түүнээс ногоон өнгө ялгаруулдаг хий сарнисан аж. Нисэж өнгөрөх бүрд түүний жин улам бүр багасдаг. Од тоологчид Дэлхий дээр амьдрагчид удахгүй энэ сонирхолтой зочноо дуран болон телескопийн тусламжтайгаар харах болно гэсэн яриа байдгийг нотолсон байна. Тэр биетийн хэмжээ багассаны улмаас “ногоон” сүүлт од оршин байхаа болих эрсдэл байгаа юм байна.


Сар үүссэн нэг шинэ таамгийг АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд дэвшүүлжээ. Тэдний илрүүлсэн баримт дэлбэрэлтийн онолыг гэрчилж байна.

Moon

Америкийн эрдэмтдийн дэвшүүлсэн шинжлэх ухааны таамаг Science Advances хэвлэлд нийтлэгдсэн байна. Шинжлэх ухаанд Дэлхийн дагуулын үүслийн хэд хэдэн таамаг байдаг. Асар том мөргөлдөөний онол нь ямар нэг Тей гараг байгаа гэж үздэг. Түүний хэмжээ нь ихээхэн том бөгөөд мөргөлдөөний дараа тэр өөрийн орбитын дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломжтой болсон. Дэлхийн хувьд мөргөлдөөн нь түүнийг хоёр хэсэгт хуваасан бөгөөд түүний нэг нь сар аж. Үүгээр мөргөлдөөний онол нь хоёр салаа утгатай: нэг нь хагарал, нөгөө нь асар том дэлбэрэлт. 

Калифорнийн эрдэмтэд дэлбэрэлт оролцсон онолыг илүүд үздэг. Үүнийхээ үндэслэл болгож тэд сарны гадаргуугийн химийн элементүүдийн найрлагын сорьцыг судалсан. Саран дээр ус болон цайр олдоогүй. Хөрсөн дэх ийм өөрчлөлт нь дэлбэрэлтийн дараа явагддаг. Эрдэм шинжилгээний туршилтыг тэд полигон дээр хийсэн. Хувилбар батлагдсан байна. Ийнхүү эрдэмтэд сарны үүсэл нь цөмийн дэлбэрэлттэй төстэй гэж үзэж байна.

 


Page 4 of 7