Шинжлэх ухааны мэдээ (92)

Лондон (Англи) Хааны коллежийн Мария Киргиу (Maria Kyrgiou) болон түүний хамт олон хавдрын арван төрөл, түүний дотроос хөхний хавдар нь таргалалтын улмаас шаналж буй хүмүүст илүү тохиолддог гэж мэдэгдсэн байна.

Brain

Таргалтын асуудал эсвэл хавдрын янз бүрийн төрөл үүсэх магадлалыг судалсан зохиогчдын эрдэм шинжилгээний 200 гаруй  ажлын туршилтын үр дүнгээс шинжээд ийм дүгнэлтэнд хүрсэн байна.  Эдгээр судалгаанд таргалалт болон хавдраар шаналсан арваад мянган хүн оролцсон байна.
Ихэнх тохиолдолд эрдэмтэд таргалалт болон хавдрын хоорондын уялдааг олоогүй боловч судалгааны 13% нь хавдрын есөн төрөлтэй холбоотой байжээ. Эдгээр хавдрууд нь шулуун гэдэс, ходоод, бүдүүн гэдэс зэрэг хоол боловсруулах системийн ажиллагаатай холбоотой, эсвэл бөөрний хавдар, нойр булчирхай, сүүний булчирхай, савны хавдар болон цусны хавдартай холбоотой байв.


Английн болон Европын эмч нар таргалалт нь хавдрын арваад төрлийг үүсэх магадлалыг нэмэгдүүлдэгийг илтгэсэн шинэ баталгаа гаргасныг  BMJ сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлд дурджээ.
"Хэд хэдэн жижиг асуудлыг нягтлан шалгах шаардлагатай хэдий ч одоо илүүдэл жингээ хаях нь таргалатаас сэргийлж, улмаар хавдраар өвчлөх магадлалыг бууруулна гэсэн гарцаагүй дүгнэлтийг хийхэд хүргээд байна. Үүнээс гадна хүүхэд насны таргалалт нь өсвөр насны амьдралд нь хавдар үүсэх  магадлалд нөлөөлнө", — гэж Сент-Луисе (АНУ) дахь Вашингтоны Их сургуулийн И-гён Парк (Yikyung Park) тайлбарлаж байна.

Obesity cancer

Сүүлийн жилүүдэд эрдэмтэд таргалалт нь зөвхөн араг ясанд ачаалал үүсгээд зогсохгүй метаболизмтой холбоотой асуудлыг идэвхжүүлж, сахарын шижин үүсэх нэг шалтгаан болж, организмын бусад хэсэгт сөргөөр нөлөөлдөгт их анхаарч байна. Жишээлбэл, АНУ-ын эрдэмтэд саяхан эмэгтэйчүүдийн илүүдэл жин нь хөхний хавдрыг дахихад нөлөөлж, тархины хөгшрөлтийг түргэсгэж, тархины үйл ажиллагаанд өөрчлөлт оруулдгийг тогтоожээ.


Эрдэмтэд судалаа явуулж хүүхдүүд эцэг эхийнхээ амьдралыг уртасгадаг гэж тогтоожээ. Хамгийн байж болох хувилбар нь гэр бүл хоёр хүүхэдтэй  байх аж.
Англи болон Норвегийн мэргэжилтнүүд хүүхдийн тоо эцэг эхийн амьдралын хугацаанд яаж нөлөөлдөгийг тайлбарлахаар зорьсон байна. Ингэхийн тулд тэд 1.5 сая хүний өгөгдлийг судалжээ.

family 2kids

Эрдэмтэд хүүхэд нь насанд хүрэгчдийг амьдрахад нь тусалдагийг тогтоожээ. Гэр бүлд нь дор хаяж нэг хүүхэд байгаа хүмүүсд шинжээчид хавдрын өвчлөлийн тохиолдол хамгийн бага, зүрх болон архины хамааралын асуудал  хамгийн бага  байсныг тогтоожээ. 
Энд хамгийн гайхалтай үр дүнг хоёр хүүхэд өсгөж байгаа эцэг эхэд илрүүлсэн байна. Эдгээр хүмүүсийн амьдрах хугацаа хүүхдээс татгалзсан хосынхоос үнэхээр илүү байсан аж.


Гоо сайхан бол анхаарал хандуулах гол шинж чанар биш.
Өнөөгийн эрчүүд эхнэрээ сонгохдоо гадаад үзэмжид гол нь биш, харин түүний зан ааш болон эзэгтэйн авьяас гэж үздэг болжээ. Ийм дүгнэлтийг Америкийн эрдэмтэд судалгааныхаа үр дүнд хийсэн байна.

izbranitsa

Америкчуудын судалгааны  зэрэгцээ ханиа сонгоход гадаад үзэмж их ач холдогдолтойг нотолж чадахыг Nation News –д өгсөн ярилцлага дээр гэр бүлийн сэтгэлзүйч Ольга Медведева ярьсан  байна. Тэрээр гэрлэлтийн олон янзын төрлүүд байдаг гэж сануулсан байна.
«Эрт гэрлэлт нь хамгийн түрүүн дур хүсэл дээр үндэслэгдэх бөгөөд тэнд зан ааш ямар ч ялгаагүй гэж сэтгэлзүйч тайлбарладаг. Хэрэв бид насанд хүрсэн хойноо гэрлэвэл  эрчүүд гадаад төрх, ухаан болон бусад олон хүчин зүйлийг анхаардаг».


Вашингтон дахь Их сургуулийн эрдэмтдийн баг гэр бүлийн хосууд хамгийн их салж байгаа сарыг тогтоохоор олон судалгаа хийжээ. Энэ тухай ОУМХ мэдээлсэн байна.
Сэтгэлзүйч Джулия Брайнс болон Брайан Серафини нар 2001-2015 оны салалтын муруйг судалжээ. Судалгааныхаа үр дүнд тэд гэр бүлийн хосууд хаврын эхний сар болон зуны сүүлийн сард хамгийн салж байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

divorce

Өвөл болон зун хүмүүс итгэл найдвараар өөрийгөө зугаацуулж, гайхамшигт итгэж, бүх зүйл сайхан болно гэж боддог гэдгээр тайлбарлажээ. Зун болон өвөл дуусахад гайхамшиг тохиолдсонгүй гэж гэр бүлийн хосууд салахаар яардаг байна. Судлаачид чухамдаа гурав болон найм дугаар сарууд гэр бүлийн амьдралын хувьд “хараал идсэн” сарууд гэж тайлбарласан байна.


Тэрээр сайн мэдрэмжтэй болохын тулд хоногт ердөө 2 цаг унтахад хангалттай.
Витватерсрандын анатомийн шинжлэх ухааны сургуулийн (ӨАБНУ) биологчид сүүн тэжээлтний дотроос хамгийн бага унтдаг нь африкийн заан гэж баталжээ. Эдгээр амьтад хоногтоо дундажаар 2-6 цагийн зайтайгаар ердөө 2 цаг унтдаг байна.

elephant

Байгалийн ердийн нөхцөлд зааны унтах хамгийн их хугацаа таван цагаас илүүгүй байдаг. Энэ үед амьтад хэвтээ байдалд амрахад зохиулсан цагийнхаа 17 орчим хувийг өнгөрүүлдэг байна.
Заримдаа хулгайн анчид болон араатнаас хамгаалахын тулд заанууд удаан хугацаагаар явж, 46 цаг унтахгүй байж чаддаг байна. Энэ хугацаанд 30 хүртэл км зам туулдаг.
Ийм дүгнэлтийг Чобын (Бостван) үндэсний хүрээлэн дэх зааныг удаан хугацаанд ажигласныхаа дараа эрдэмтэд хийжээ. Амьтдын идэвхийн өгөгдлийг зааны арьсан дор суулгасан тусгай мэдрэгчийн ачаар цуглуулсан  гэж  «Лента.ру» мэдээлжээ.


«Халуун дайрлаганы уураг» -гэж нэрлэгдэх хавдрыг  бүр хожуу үед нь эмчилж чадах инновацийн бэлдмэлийг Оросын эрдэмтэд боловсруулжээ.

lekarstvo

ОХУ-ын эрдэм шинжилгээ- судалгааны хүрээлэн дээр холбооны эмнэлэг-биологийн агентлагийн онцгой цэвэр бэлдмэлийн клиникийн өмнөх туршилтыг хийж дуусгаад байгаа аж.
«Известия»-ийн мэдээлж байгаагаар ОХУ-ын холбооны эмнэлэг-биологийн агентлагийн  Улсын эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн захирал Андрей Симбирцевын хэлснийг иш татан нийтэлсэн ба энэ эмийн үндэс нь стрессд хариу өгөх хүний отганизмын дурын эстэй нийлэгжих молекул аж.
Үүнээс гадна тус эм нь эсийг гэмтэхээс хамгаалж, хавдрын эсрэг үл халдварлах хариу үйлдлийг идэвхжүүлдэг.
Ихэнх тохиолдолд организм нь бие дааж хавдартай тэмцэж чаддаггүй учир тухайн молекулын боловсруулж байгаа уураг нь анагаахад хүрэлцэхүйц хэмжээтэй байдаггүй.
«Мөн эдгээр молекулыг зүгээр л эрүүл эсээс аваад өвчтөнд хийчих боломжгүй. Бид хүний эсээс уураг үйлдвэрлэдэг генийг ялгаж, түүнийг хуулбарлаж чадсан. Дараа нь штамп-продуцэнт бүтээж бактериал эсийг хүний уурагтай нийлэгжүүлсэн» хэмээн Симбирцев тайлбарлажээ.
Уургийн үйлдлийн рентген бүтцийн анализ хийхийн тулд 2015 онд ОУСС дээр ургуулсан хэт цэвэр талстыг сансарт гаргаж авсан.
Меланомы болон саркомтой хулгана дээр хийсэн туршилтаар  бэлдмэл нь хавдрыг бүрэн эмчлэх чадвартай нь тогтоогдсон. Гэхдээ «Халуун дайрлаганы уураг»-ны хүнд аюулгүй гэсэн эцсийн дүгнэлтийг хийхэд эрт байна. Клиникийн өмнөх туршилтыг дуусгах шаардлагатай гэж профессор мэдэгдсэн байна. Хэрэв туршилт амжилттай болбол 3-4 жилийн дараа хавдрын шинэ эм гарна.


Нейробиологич, сэтгэл судлаач Марк Льюисын үзэж байгаагаар архины, хар тамхины, тоглоомын зэрэг янз бүрийн хамаарлууд нь хүний тархины холбоосуудад ижил хэлбэрээр илэрдэг байна.

Dependancy free 1

Юуны өмнө хамаарал нь тархины гадаргууд “бичигдсэн” программаар хийгддэгийг илтгэж байна.
Хамаарлаар шаналсан хүн ямар нэг зүйлийг, тухайлбал ус эсвэл хоолыг туйлын зайлшгүй хэрэгтэй мэтээр хамаарлын обьектыг өөрийн тархинд програмчилдаг байна. Хар тамхинаас болж өөрийн байр суурийг алдаж, дараа нь хэвийн амьдралдаа эргэж ирж ажилдаа амжилт гаргаж чадсан нэгэн сэтгэл зүйчийн нотолж байгаагаар хамаарал бол тодорхой аргаар хийдэг зуршил төдий зүйл гэжээ.

Dependancy free 2

Иймээс хамаарлаас ангижрах нууц бол муу зуршлаа засах тэр л арга юм. Өөрийн номондоо Марк Льюис хамаарлын эд юмсаасаа салахын тулд  түүнтэй харьцах харьцаагаа өөрчилж, улмаар олж авсан сэтгэл ханамжаа холбон үзэхээ болиход оршино гэж нотолж байна.


Германы Лейбницийн нэрэмжит хөгшрөлтийг судлах хүрээлэнгийн эрдэмтэд тархины хөгшрөлтөнд нөлөөлдөг бодисыг илрүүлсэн аж. Судалгааны явцад гарсан өгөгдөлд үндэслэн хөгшрөлтийг удаашруудлах аргыг боловсруулсан байна.

Brain aging

Тархийг судлах явцдаа эрдэмтэд энэ эрхтний хөгшрөх гол шалтгаанын нэг нь мэдрэлийн эсэд хуримтлагдах төмрийн нэгдэлд байна гэж үзсэн байна. Энэ бодис РНХ (Рибонуклейн хүчил) miR-29-ийн хэмжээнээс хамааран үүсэх ба хөгшрөх үйл явцыг түргэсгэдэг ажээ. Эрдэм шинжилгээний ажилтнууд РНХ (Рибонуклейн хүчил) miR-29 нь хавдарт нөлөөлж, түүнтэй тэмцэх чадвартай болохыг тайлбарласан байдаг. Бодис нь өмөн үүгийн эсийг хуваагдлыг зогсоодог хэдий ч үүнээс нейронд хуримтлагдах төмрийн хэмжээ хамаардаг.
Эрдэмтэд судалгааныхаа явцад загасан дээр туршилт хийсэн ба РНХ (Рибонуклейн хүчил) miR-29 дутагдсан организмд төмрийн хуримтлал илүү эрчимтэй явагддагийг нотолжээ. Загасны нас нэмэгдэхийн хэрээр организм дахь бодисын хэмжээ нэмэгдсэн байна. Тархин дахь РНХ (Рибонуклейн хүчил) miR-29 –ийн хэмжээ нэмэгдэх нь тархийг хөгшрөлт болон нейродегенератив өвчлөлөөс хамгаалах байгалийн механизм болох нь туршилтаар тогтоогдсон байна. Эрдэмтэд тухайн бодисын судалгаа нь Альцгеймер болон Паркинсоны өвчнийг эмчлэх аргыг боловсруулах боломж олгоно гэдэгт итгэлтэй байгаа юм.


Сансрын аяллын тасалбарын урьдчилсан захиалга (бронирование) 2018 онд эхэлнэ.
Сансарт жуулчлах нислэгийг Оросд анх удаа хувийн олон удаагийн суборбитал хөлгөөр хийхэд 200-250 мянган ам.долларт багтана. Энэ тухай «КосмоКурс» компанийн захирал Павел Пушкин ярьжээ.

Space ship

Пушкин дараа жил туршилтын автоном нислэг хийсний дараа үнийг өөрчилж болно гэж мэдэгдсэн. Мөн 2018 онд тасалбарын урьдчилсан захиалгыг эхлэх төлөвлөгөөтэй гэж «РИА Новости» -аас иш татан «Звезда» теле суваг мэдээлсэн байна.
Пушкин эцэст нь төслийн нийт өртөг $150 сая орчимд багтаж байгааг нэмж хэлсэн аж. Анхны сансрын аяллын нислэгээр кино жүжигчид, улс төрчид болон бусад алдартай хүмүүс аялах юм байна. Олон удаагийн суборбитал хөлгийг ОХУ-ын хувийн хэвшлийн хөрөнгөөр «КосмоКурс» компани бүтээж байгаа юм.


Английн эрдэмтэд хүүхэд төрүүлэхэд эмэгтэйчүүдийн нас болон төрүүлсэн хүүхдийн оюуны чадварын хоорондох хамаарлыг тогтоожээ. Ахимаг настай эхчүүдийн хүүхдүүд залуу эмэгтэйчүүдийхээс илүү ухаантай болох нь нотлогджээ.

Baby

Эрдэмтэд тус судалгаанд Англи, Шотланд буюу Уэльсд 1958, 1970 болон 2000 онд төрсөн хүүхдүүдийн талаарх мэдээллийг ашигласан. Тэдний оюун ухааны чадварыг хүүхдүүдийн 10-11 настай байхад нь шалгасан байна. Энэ өргөн хүрээтэй ажлын үр дүнг International Journal of Epidemiology сэтгүүлд хэвлэсэн.
XX зуунд 25-29 насандаа төрүүлсэн хүүхдүүд ухаантай байсан байна. Гэхдээ XXI зуунд хандлага үндсээрээ өөрчлөгдөж, 2000-аад оны эхэд төрсөн бүлгийн дунд 35-аас хойших насандаа төрүүлсэн хүүхдүүд илүү оюун ухааны чадвартай байв.
Эрдэмтэд 1958 болон 1970 онуудад 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь анхны биш, харин гурав дахь болон түүнээс дээших хүүхдээ төрүүлсэнийг дурдсан байна. 2000-аад оны эхний хүүхдүүдийн ихэнх нь ахимаг настай эхийн анхны хүүхдүүд байсан байна.


Хятадын палеонтологчдын баг Юньнань мужид малталт хийх явцдаа гайхалтай нээлт хийсэн байна. Мэргэжилтнүүд  дэлхий дээр 250 сая орчим жилийн тэртээд амьдарч байсан хээлтэй хэвлээр явагчид хамаарах чулуужсан үлдэгдлийг илрүүлжээ.

Dinosaur remaining 1

Олдворыг судлаад археологчид олдсон диноцефалозавр нь арай жижиг амьтад иддэг гэж дүгнэж байсан ч цаашдын судалгаагаар хэвлээр явагч нь хээлтэй байсныг тогтоожээ.

Dinosaur remaining 2

Динозавр болон тэдний үр удам буюу –матар, гүрвэл, могой болон шувууд нь амьд зулзага төрүүлэх чадваргүй гэж үзэж байсан боловч олдвор эрдэмтдийг “үржлийн системийн хувьслын ойлголтыг дахин бичих” –д хүргэлээ гэж   «Газета.ру»  сонин мэдээлж байна.


АНУ-ын Шинжлэх ухаан, анагаах ухааны үндэсний академийн генетикчид генийн төгөлдөржилттэй
хүн бүтээх боломжтой талаар илтгэл тавьсныг MedicalXpress мэдээлжээ.

US scientist

Илтгэлд дурдсанаар хүний зан чанар болон ур чадварыг сайжруулах тухай огт биш бөгөөд удамшлын хүнд өвчин үүсэхэд хүргэж буй хувьсал (мутаци)-ыг засварлах тухай юм.
Эрдэмтэд зөвхөн өвчнийг анагаах ямар ч арга олдоогүй тохиолдолд ДНХ-ийн өөрчлөлт хийх аргыг сонгох санаа дэвшүүлж байгаа юм. Ингэснээр удамшлын өвчлөлттэй холбоотой тухайн генийг “засварлах” боломжтой.
Өнөө үед хэд хэдэн улсад өөрчилж засварласан ДНК-тай хүний үр хөврөл бүтээхийг хориглосон байдаг. Эрдэмтэд хүний геномыг засварлахтай холбоотой ёс зүйн болоод асуудлаар нийгмийн дунд хэлэлцүүлэг явуулах санал дэвшүүлж байгаа аж.


Архангельскийн ойролцоо Владимирийн Грибийн нэрэмжит уурхайд 181.68 каратын жинтэй очир эрдэнэ (алмаз) олсон талаар орон нутгийн хэвлэлд мэдээлэв.

Arhangelisk diamond

"Архангельскгеолдобыча" хувьцаат компанийн мэргэжилтнүүд Владимира Грибийн нэрэмжит уурхайд Европт хамгийн том очир эрдэнэ олжээ. Чулууны жин нь 181,68 карат аж. Эх газрын нутаг дэвсгэр дээр хийсэн хамгийн том олдвор гэж геологичдын мэдээнд дурджээ. Одоогоор чулууны цаашдын хувь заяаны талаар мэдээлэл алга байна.

Владимир Грибийн нэрэмжит очир эрдэнэ олборлох цооног нь нөөцөөрөө Европт нэгдүгээрт, Оросд дөрөвдүгээрт, дэлхийд долдугаарт ордог аж. Уурхайн нийт нөөц 100 сая карат байна. XXI зууны эхнээс Орос улсад 18 каратаас дээш жинтэй 5 очир эрдэнэ олджээ. Энэ хугацаанд хамгийн том хэмжээний өндөр үнэтэй гурван чулууг Европийн нутаг дэвсгэрээс биш, харин Якутад илрүүлсэн байдаг.


Австрали болон Данийн эрдэмтэд “цадах ген”-ийг олжээ. Мэргэжилтнүүд тэдний нээлт нь таргалалтаас хамгаалах шинэ эмийг боловсруулах боломж олгоно гэж итгэж байгаа аж.

gene pr. oe

ETS-5 гэх нэртэй генийг дугуй өтнөөс олжээ. Тэр нь цадсан мэдрэмж үүсгэж, хоолны дараа унтах дохиог өгдөг. Эрдэмтэд тийм ген хүмүүст байгаа гэж нотолжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дугуй өт бол хүний генийн 80 хүртэл хувьтай ижил байдаг учир судалгааны гайхалтай материал болно гэж үзэж байна.
Одоо эрдэмтэд багахан хэмжээний хоолонд цадсан мэдрэмж авах эмчилгээний арга боловсруулахаар ажиллаж байна.


Page 3 of 7