Шинжлэх ухааны мэдээ (92)

Хөх өнгийн машин нь засмал зам дээр хамгийн бага ялгагддаг.
Хөх өнгийн такси нь жолооч болон зорчигчийн хувьд хамгийн “аюултай” аж. Энэ тухай Хятад, Сингапур болон АНУ-ын мэргэжилтнүүдийн явуулсан судалгааны үр дүн харуулжээ.

Taxi

Судлаачид Сингапурын томоохон сүлжээний таксины ослын тоо баримтыг судлаад хөх өнгийн автомашины осолд орох магадлал хамгийн их буюу шар машинаас 10%-аар илүү байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мэргэжилтнүүд хөх өнгийн объект шараас ялангуяа шөнийн цагт ихэд муу ялгагддаг гэж тайлбарлаж байна.
Судалгааг Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлийн хуудаснаа нийтэлсэн байна. Мэргэжилтнүүд тэдний олж авсан өгөгдлүүд автомашины өнгийг сонгох нь бидний төсөөлснөөс илүү хариуцлагатай шийдэл гэж үзэж байна.
Хөх өнгө нь шар өнгөнөөс нүдэнд бага өртдөг нь эртнээс илэрхий бөгөөд энэ нь дэлхий дээр өнөөдөр чухамдаа шар өнгө (ялангуяа бараан-шар өнгө) ихэд түгээмэл байдгийн нэг шалтгаан ажээ.
Хүн янз бүрийн өнгийг хүлээн авах чадвар эрдэмтдийн судалгааны объект байсаар ирсэн. Саяхан Японы профессор, сэтгэл судлаач Акиеши Китаока өнгийг хүлээн авах механизм нь бидний төсөөлснөөс ихэд төвөгтэй болохыг харуулсан дүрс гаргасан байна. Ийнхүү улаан өнгийг огт сануулаагүй хэдий ч саарал өнгийг хэрэв цэнхэрдүү туяа тус гэрэл зурагт оролцож байвал улаан өнгө адилаар хүлээн авдаг, гэхдээ хүн гэрэл зураг дээр улаан пиксель байхгүй гэж урьдчилан анхааруулбал юу ч бодолгүйгээр, саарал гүзээлзгэнийг улаан мэтээр хүлээн авдаг байна.


Америкийн эрдэмтдийн судалгаа идэвхтэй бэлгийн амьдрал хүнд өөрийн мэргэжлийн үйл ажиллагаандаа өндөр үр дүнд хүрэхэд тусалдгийг харуулсан хэмээн «Аргументы недели» мэдээлжээ.

sat. sex

Хувийн амьдрал ямагт нэгдүгээрт байх ёстой гэсэн мөнхийн аксиомын үнэн зөв эсэх нь одоо шинжлэх ухааны баталгаатай болж байна. «Аргументы недели»-ийн бичиж байгаагаар Орегонийн Их сургуулийн судлаачид 150 гаруй хосуудаас тэдний бэлгийн амьдрал ба бэлгийн харьцааны дараах мэдрэмжийн талаар асуулга явуулсан байна. Асуулгад оролцогчдын ихэнх нь бэлгийн харьцаанд орсон шөнийн дараах өглөө хүч нэмэгдэж, сэтгэл санаа сайхан байдаг гэжээ. Үүний үр дүнд тэдэнд мэргэжлийнхээ ажлыг хийхэд хялбар болдог байна. Үүнээс гадна тэд ховор өвддөг байна.
Бэлгийн амьдралын хувьд хүндрэлтэй байдаг хүмүүс муу ажилладаг байна. Тэдний бодол нь гол төлөв ажлын асуудал биш, харин хувийн амьдралынхаа асуудлыг илүү бодоход хүрдэг байна.
Эрдэмтэд бэлгийн тогтмол амьдрал нь хүний оюуны чадварт таатайгаар нөлөөлж түүний стресс тэсвэрлэх чадварыг сайжруулдаг гэж тайлбарладаг байна.


Гоц ухаантай гэж нэрлэсэн Дэниел Лиу хүү Охайо мужын Толидогийн их сургуульд оюутан болсон байна.
Балчир оюутан өөрийн химийн мэдлэгээрээ бүхнийг гайхшруулдаг байна.

11 old student

ОУМХ –ийн мэдээлж байгаагаар ийм балчир оюутныг элсүүлсэн талаар Twitter нийгмийн сүлжээнд анх гарсан байна. Дээр нэрлэсэн их сургуулийн нэг суралцагч өөрийн микрблогтоо түүнтэй хамт органик химийн ангид 11 настай хүү суралцдаг талаар бичсэн байна. Тэр бичихдээ балчир хүүгийн туслалцааг авдаг гэжээ.
Өмнө нь Дэниела Лиугийн нэр хэвлэлд дурдагдаад өнгөрсөн. Тэр You Be The Chemist Challenge химийн уралдааны аварга болж, Америкийн экс-ерөнхийлөгч Барак Обамагийн гараас 10000 долларын шагнал хүртсэн.
Үүний дараа Дэниел Толидо их сургуулийн дамжаанд явах болсон байна. Их сургуулийн багш нар хэнтэй учирснаа төдхөн ойлгосон аж.


Эрдэмтэд зүрх зогссоны дараа хүний тархи арваад минутын туршид үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн явдлын гэрч болов. Баруун Онтарио дахь Канадын их сургуулийн эрдэмтэд хүнийг үхсэний дараа түүний тархи нилээд хугацаанд амьдарч чаддаг ховор тохиолдлын гэрч болов гэж ОУМХ бичжээ.

brain a. death

Эрдэмтдийн хэлж байгаагаар хүний үхлийн дараа түүний тархи хэдэн минутын туршид амьдардаг боловч судлаачид энэ тохиолдлын үндсэн дээр их том дүгнэлт хийх хэрэггүй гэж сануулсан байна.
Эрдэмтдийн ярьснаар хүний үхлийн дараа тархи нь хэдэн минутын туршид амьдарсан тохиолдлыг найдваргүй болсон дөрвөн өвчтөнийг ажиглах үедээ тогтоосон байна.
Хүний үхлийн үед тархины байдлыг ажиглах явцдаа тэд зүрх нь зогссоны дараа арван минутын туршид тархи нь ажилласан нэг тохиолдлыг харсан байна.
Судлаачид энэ тохиолдол бол тайлбарлах аргагүй дахин давтагдахгүй гойд зүйл гэсэн дүгнэлтэд хүрчээ.


Америкийн эрдэмтэд хоолонд давс хийх нь хүний эрүүл мэндэд ихээхэн хортой гэж мэдэгдлээ.
Давсыг хоолонд байнга хэрэглэх нь бөөрний ажиллагааг доройтуулж улмаар хоол боловсруулах системийг муутгадаг.  Мэргэжилтнүүд хоолны давс их байх нь зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэж мэдэгдлээ.

Salt

“Эрсдэлийн аюултай бүс” –д  сахарын шижинтэй хүмүүс ордог. Жишээлбэл, сахарын шижинтэй хүмүүс түргэн хоол (fast food)- нд давсыг их хэрэглэвэл эмгэнэлтэй байдалд хүрнэ.

Үүнээс гадна Америкийн судлаачид хоолон дахь их давс нь шээс гадагшлуулах системийн ажиллагаанд доголдол үүсгэнэ гэж үзэж байна. Бөөрөнд чулуу үүсгэхийг ч үгүйсгэсэнгүй. Эрдэмтэд эрүүл хүнснийхээ жорыг олон болгож, давсыг хамгийн бага хэрэглэхийг зөвлөжээ.


Спрингфилд (АНУ, Иллинойс муж). Гуниг гутрал, стресс болон мэдрэл нь хүнийг тураадаг гэсэн бодол нь ердөө л санаагаараа зохиосон хуурмаг зүйл юм. Иллинойс мужын эрдэм шинжилгээний ажилтнууд сэтгэл догдлол болон стресс нь хүнийг илүүдэл өөх хуримтлуулахад хүргэж, түүнээсээ яагаад ч салж чаддаггүй гэж тогтоосон байна. Ийм дүгнэлтэд шинжээчид 50 нас хүрсэн 2.5 мянган хүний гормонийн өгөгдлийн анализ хийсний үндсэн дээр хүрсэн байна.
Эрдэмтэд стрессийн гормон кортилозын түвшингийн өсөлтийг удаан ажигласан байна.

Weight control

Судалгаанд нас, хүйс, өвчлөл зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзжээ. Үр дүнд нь тэд кортизолын өндөр түвшин нь өөх хуримтлагдахтай нарийн холбоотой гэсэн дүгнэлт хийжээ.
Америкийн судлаачдын үзэж байгаагаар стрессийн гормон болон жингээ нэмэгдүүлэх хандлагын хоорондох шууд холбоо нь мэдрэлийн нөхцөл болон стресстэй хүмүүсийн хувьд аюултай дохио болохыг тэмдэглэсэн байна. Шинжээчид мэдрэлээ бага зовоож, сөрөг зүйлийг хийсвэрлэн бодохгүй байхыг зөвлөжээ.  
Урьд нь  «Индикатор»,-ийн мэдээлснээр Английн эрдэмтэд таргалалт нь хавдрын есөн төрлийг идэвхжүүлдэг гэж нотолсон байдаг.


Кафеин агуулсан бүх бүтээгдэхүүн хориотой болж магадгүй байна.
WADA-гийн хориотой бэлдмэлийн жагсаалтад бидний хувьд гэнэтийн болох кафеин орж магадгүй байна. Кофеин нь одоогоор “хүлээлтийн жагсаалт”-нд байгаа юм.

WADA coffee

Хэрэв кофе хорионы жагсаалтад орвол бид ердөө л кофе болон бусад кофеин агуулсан  бүтээгдэхүүнийг хэрэглэхгүйд хүрнэ. Энэ нь онолын хувьд энэ онд болж магадгүй гэж Холбооны эмнэлэг-биологийн агентлагийн тэргүүн Владимир Уйбугийн хэлснийг ТАСС иш татсан байна.  
Өмнө яг ийм “хүлээлтийн жагсаалт”-нд 2015 онд байсан мельдоний 2016 оноос хориотой бодисын жагсаалтад орсон. Үр дагаварт нь оросын спорттой холбоотой ихээхэн шуугиан тарьсан. Тэдгээрийн хамгийн алдар цуутай нь агаарын  теннисчин Марии Шараповагийн эрхийг хассан явдал байсан юм.


Хүн байнга хувьсан өөрчлөгдөж байгаа ч харамсалтай нь сайн тал руугаа биш юм гэж эрдэмтэд нотолж байна.

Human 100

Шинжлэх ухааны тулгар хэвлэл болох ToDay News Ufa-гийн нүүрнээ сүүлийн 100 жилд хүний IQ дунджаар 14 пунктээр буурсан гэж мэдээлжээ. Хүмүүс улам тэнэг болсон уу? Магадгүй юм. Мэргэжилтнүүд үүнийг хүний амьдрал илүү таатай болсон, улмаар залхуу болсонтой холбоотой гэж үзэж байна. Үүний улмаас мэдлэгт татагдах нь багассан. Зарим бүлгийн хүмүүс өвөг дээдсээсээ илүү ухаантай болсон.
Мөн физик үзүүлэлт нь доройтсон. Хүн илүү сул болсон. Үүнд дахиад л тав тух болон сайн эмнэлэг нөлөөтэй. Завсрын үзүүлэлтээр хүний өндрийг нэрлэсэн байна. Дундаж статик европт хүн 11 см өндөр болсон. Сайн тал нь урт наслалт нэмэгдсэн байна. 


Америкийн физиологчид хүний амьдралын чанарт тестостерон нөлөөлдөг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Ийнхүү амьдралынхаа эхний хагасд эрчүүд эмэгтэйчүүдээсээ илүү содон гэрэл гэгээтэй амьдардаг байна. Учир нь эрчүүдэд энэ гормон илүү байдаг байна.

men

Эмэгтэйчүүдийн идэвхтэй амьдрал нь эрчүүдийнхээс арай богино гэж америкийн эрдэмтэд үзэж байна.  Тэд хүний үр бүтээлтэй энергийг тестостерон гормонтой холбож байгаа ажээ. Ийнхүү эрчүүдийн амьдралын эхний 50 жилд  тестостерон зонхилж, харин түүний түвшин дараа нь буурдаг ажээ. Эмэгтэйчүүдэд эсрэгээр 50 наснаасаа хойш тестостероны түвшин эрчүүдийнхтэй тэнцэж идэвхтэй амьдрал нь эхэлдэг байна.


2017 оны 3 дугаар сарын 1,2,3-ны өдрүүдэд Дэлхийн олон оршин суугчид соронзон шуурганы нөлөөг өөр дээрээ мэдэрнэ. Ийм үзэгдлийн талаар нарны астрономын рентген лаборатори мэдэгджээ.

Magnetic storm

Соронзон шуурганд мэдрэмтгий хүмүүс 3 дугаар сарын эхэнд бие нь суларч, гэнэтийн цоцролд орж болохыг эрдэмтэд сануулсан ажээ. Энэ нь ялангуяа зүрх-судасны, даралттай болон тогтворгүй сэтгэлзүйтэй хүмүүст илүү мэдрэгдэнэ.  Бие организмд  хүчтэй нөлөө үзүүлэхгүйн тулд эрдэмтэд цэвэр агаарт зугаалах, тайвшруулах ургамлын цай уухыг зөвлөж байна. Мөн 3 дугаар сарын 16, 17 болон  23 төвөгтэй өдрүүд байх нь. Эдгээр өдрүүдэд нарны гадаргуу дээр хүчтэй соронзоны хаягдал ажиглагдахгүй ч энэ өдрүүдэд биеэ гамнаж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.


Уорикскийн их сургуулийн эрдэмтэд энэ удаа суугаа ажил хүний эрүүл мэндэд хортой бөгөөд аюултайг баталжээ. Амьдралын бага хөдөлгөөнтэй хэв маяг биеийн галбирт сөргөөр нөлөөлж, зүрхний булчинг сулруулдаг байна.

Office job

Суугаа ажил хүнд ямар хөнөөл учруулж байгааг батлах судалгааг эрдэмтэд хийж өмнө нь практикаар нотлогдон зарлагдсан таамгийг дахин батлахыг зорьжээ. Тэд туршилтандаа 50% нь өдөр бүр шуудан хүргэдэг, 50 % нь офисын суугаа ажил хийдэг 111 шуудангийн ажилтныг сонгосон байна. Харьцуулсан анализ нь бага хөдөлгөөнтй амьдралын хэв маягтай ажилтнууд илүү өргөн бэлхүүстэй  байсныг харуулжээ.
Эрүүл мэндийн асуудлаас зайлсхийхийн тулд өдөрт 7-оос багагүй цаг хөл дээрээ зогсох, явганаар явж зугаалахыг зөвлөж байна.


Геологичид үүсэн бий болоход нь хүний оролцоо оролцсон төрөл бүрийн 200 гаруй эрдэсийг нээсний үндсэн дээр Дэлхий дээр “хүний эрин”-ний  анторопоцены эхлэлийн талаар зарлаж байна гэж American Mineralogist сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд дурджээ.

Talst

"Дэлхийн 5000 гаруй эрдэсийн дотор 1700 оны дундаас эхэлсэн шууд болон тойруу замаар хүний бүтээсэн 208 төрлийн эрдэс багтдаг байна. Бид одоо ч гэсэн өөр төрлийн “антропогенийн” эрдэсүүд хэт өндөр хурдаар бий болж байна гэж үзэж байна. Геологийн хэмжээсээр эдгээр 250 жил нь өнгөрсөн хугацаанд бий болсон чулуулгийн хугацаатай харьцуулахад агшин зуурын хугацаа юм", гэж Вашингтон (США) дахь Карнегийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Роберт Хейзен (Robert Hazen) мэдэгдсэн байна.


Америкийн сэтгэлзүйчидийн хоёр хүйстний хоорондын харьцааг судлахад гарсан үр дүн нь тэднийг алмайруулжээ.

Friendship mw

Асуулгаар санал асуулганд оролцогчдын ихэнх нь эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хооронд нөхөрлөл байдаг талаарх асуултанд тодорхой хариулж чадаагүй байна. Статистик тоо тэдний харьцааг  хөвгүүдийн зүгээс ирэх сэтгэлтэй холбоход хүргэсэн аж.
Асуулганд оролцсон эрчүүдийн ихэнх хэсэг нь өөрийн эмэгтэйтэй харьцах бэлгийн дур хүслээ нуугаагүй байна. Тэгэхдээ бүр нөхөрлөсөн харьцаанаас урт хугацааны романтик харилцаанд шилжих нь элбэг байдаг байна. Үнэндээ дотно харьцаанд орсны дараа огт уулзахаа болих тохиолдол олон аж. Иймд сэтгэлзүйчид дотнын харьцаанд шилжихээсээ урьд найз нөхдийн үнэ цэнийн талаар авч үзэхийг зөвлөдөг байна.


Оросын эрдэмтэд гарын хуруугаар хүний амьдрах хугацаа, амжилтыг тодорхойлж болно гэжээ. Тухайлбал, санхүүгийн асуудлыг тодорхойлохоор 25-аас 60 хүртэл насны 700 эрэгтэй, 900 эмэгтэйг туршилтанд хамруулсан байна.

Hand fingers

Шинжээчид тэдний ядам болон долоовор хурууны уртыг хэмжих хэрэгтэй гэж тайлбарласан байна. Хоёр хурууны хоорондох зай хэдий чинээ бага байна, төдий чинээ хүний орлого их байна. Үүнээс гадна богино долоовор хуруу болон урт ядам хуруу эрэгтэйчүүдийн аутизм, эмэгтэйчүүдийн депрес үүсэх хандлагатайг илтгэдэг аж.


Эдгээр хавдрын үүсэх магадлал нь илүүдэл жин нэмэгдэхийн хирээр өсдөг боловч хавдрын төрлүүд нь биеийн жингийн өсөлттэй нэгэн ижил хамааралтай байдаггүй. Жишээлбэл, шулуун гэдэсний хавдар үүсэх магадлал таргалалтын бүх үе шатанд бараг адилхан, харин нойр булчирхайн хавдар илүүдэд жингийн 5 килограмм тутамд 50%-иар нэмэгддэг байна.

Western diet

Энэ бүхэн нь эрдэмтдийн үзэж байгаагаар эмч мэргэжилтнүүдийг хавдар болон таргалалт нь харилцан холбоотой өвчлөл бөгөөд үүнийг өөрсдийн эмчилгээний практикт харгалзан үзэх шаардлагатайг илтгэж байгаа аж.


Page 2 of 7