Шинжлэх ухааны мэдээ (92)

Йогуртод агуулагдах бактери тархинд эерэгээр нөлөөлдөг. Энэ тухай лабораторийн хулганад туршилт хийсэн Виржиний их сургуулийн шинжээчид мэдээлэв.

Yogurt

Урьдчилсан өгөгдлөөр лактобацилл нь цусан дахь метаболитуудын түвшинг бууруулж, сэтгэлийн дарамтыг сааруулдаг байна. Одоо мэргэжилтнүүд тэдгээрийн хүний тархинд үзүүлэх нөлөөг судлахаар бэлтгэж байгаа юм .
Үүнээс өмнө «Индикатор»-т мэдээлснээр Макгиллын Их сургуулийн эрдэмтэд тархины опиоидын рецепторууд хөгжим сонсож таашаал авахад оролцдогийг тогтоосон байна.


Нарны цацраг нь ашигтай төдийгүй бас хортой болох нь эртнээс тодорхой болсон билээ. Гэхдээ түлэгдэл болон арьсны хавдар авахгүйн тулд наранд хэдий хугацаагаар шарж болох талаар эрдэмтэдийн санал зөрөөтэй байдаг. Испанийн эрдэмтэд өөрсдийн бодлыг илэрхийлсэн байна.

Sun tan

Хэрэв хүний биед Д амин дэм дутагдвал янз бүрийн өвчний шалтгаан болдог ба тус амин дэмийг хүний биед боловсруулахад нар чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Испанийн мэргэжилтнүүд нарны цацрагийн дор хүний байх хугацаа хязгаартай байх ба улирлаас хамааран янз бүр байна гэж үзэж байна.
Жишээлбэл, хавар болон зун наранд биеэ шарах ашигтай хугацаа 10-20 минут гэнэ. Тэд хүмүүс наранд 30-аас илүү минут байж эрсдэлд ордог болохыг тэмдэглэсэн байна.
Өвлийн улиралд харин 2 цаг орчим наранд байж болно.


Дэлхийн 13 оронд явуулсан судалгааныхаа үр дүнд тулгуурлан эрдэмтэд гар утас нь тархи болон шүлсний булчирхайн хавдар үүсэх шалтгаан болж болох юм гэж мэдээлжээ. Тэдний хэлснээр гар утсыг өдөр тутам болон урт хугацаагаар ашигладаг хүмүүсийн хавдарт өртөх эрсдэл хоёр дахин нэмэгддэг байна.

mobile phone eff

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтдийн баг гар утас нь хэрэглэж байгаа хүнийхээ толгойд минут тутамд 217 цахилгаан соронзон импульс үүсгэж байгаа нь хүний тархийг хэт ачаалалд оруулж байгаа юм гэж тайлбарласан байна. Ийм таатай хялбар холбооноос бүрэн татгалзах нь боломжгүй тул мэргэжилтнүүд гар утсаараа цөөн бөгөөд бага хугацаагаар ярьж байх, ялангуяа хүүхдэд ердөө аливаа хэлбэрээр ашиглуулахгүй байхыг зөвлөжээ.
Судлаачдын тэмдэглэж байгаагаар өмнө нь Швейдэд сургуулийн наснаасаа гар утас ашиглаж байгаа хүүхдүүдийн эрүүл мэндийг ажигласан байна. Судалгааны үр дүнд ажиглалтад хамрагдсан хүүхдүүдэд 7-8 жилийн дараа тийм “тоглоом”-гүй бусад үеийнхэнтэй харьцуулбал тархины хавдар 5 дахин илүү тохиолдсоныг тогтоосон байна.


Хүний эрүүл мэндэд ямар дүүрэгт амьдарч байгаа нь шууд нөлөөлж болно. Дүгнэлтийг АНУ-ын Аризонагийн их сургуулийн эрдэмтдийн судалгааны үндсэн дээр хийжээ.

resid

Хүнд үзүүлэх хотын нөлөө олон хүчин зүйлээс, жишээлбэл барилгажилтын түвшин, гудамжны видео ажиглалт, явган хүний зам, ногоон байгууламж, авто зогсоол болон хөрш зэргээс хамаарна гэж эрдэмтэд тогтоосон байна. Амьдрахад таатай нөхцөл болон зав чөлөөг үр ашигтай хослуулсан тэр л дүүрэгт хүмүүс гэртээ суугаад байдаггүйг тэмдэглэжээ. Хотын захад амьдардаг хүмүүс өөрийгөө сэтгэл санааны хувьд нилээд илүү гэж мэдэрдэг байна
Хамгаалалттай хэсэгт амьдарч байгаа хүмүүс өөрийгөө гэмт хэргээс илүү хамгаалагдсан гэж мэдэрдэггүй нь их сонирхолтой юм. Хэрэв хүн шаардлагагүйгээр гудамжинд гарахыг хүсэхгүй байгаа бол оршин суугаа газраа солих талаар бодох хэрэгтэй. Энэ нь бодит болон сэтгэл санааны хувьд сайн мэдрэмж төрөхөд эерэгээр нөлөөлдөг.


Кембриджийн их сургуулийн эрдэмтэд хамгийн хурц хараатай махчиныг илрүүлжээ.

predator

Ялаа нь хамгийн хурц хараатай гэж эрдэмтэд үзэж байна.
Дэлхий дээрх бүх махчидын дотроос хамгийн хурц хараатай бөгөөд хэрсүү ухаантай нь ялаа ажээ. Ийм дүгнэлтэнд Кембрижийн их сургуулийн судлаачид хүрсэн ажлын үр дүнг BBSRC судалгааны төв Current Biology материалыг үндэслэн мэдээлжээ.
Английн эрдэмтэд ялааны идэш тэжээлээ барих арга барилыг судалсан ажлынхаа үр дүнд шинжлэх ухаанд мэдэгдэж байгаа ямар ч амьтан өөрийн хоолыг таньж, түүнд ойртох тийм хурдтай байдаггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.


Судлаачдын нотолж байгаагаар хүний царайгаар тэдний шаналж байгаа 8 өвчнийг тодорхойлж болно.
Энэ асуудал нь үндсэндээ бие организмд витамин дутагдаж байгааг илтгэдэг.

Face ind

Америкийн эрдэмтэд хүний царайгаар эрүүл мэндийн ямар асуудал байгааг харж болно гэж үзэж байна.
Нэгдүгээрт, энэ бол 20-иос дээш насны эрүүл хүмүүсийг зовоох ёсгүй батга юм. Батга нь элэг болон хоол боловсруулах асуудалтай хүнд илэрнэ. Мөн хоол боловсруулах асуудлыг духан дээрхи хэвтээ үрчлээ зааж байдаг.
Өөр нэг шинж тэмдэг нь С витамин дутагдсаныг илтгэсэн буйлнаас цус гарах юм. Энэ асуудлаар бага хөдөлгөөн бүхий амьдралын зуршилтай хүн шаналдаг байна.
Бие организмд төмөр дутагдвал уруул цайх, харин D витамин дутагдвал чихний дотор загатнадаг.
Үс хуурайших нь организмд В7 витамин дутагдсаных, нүүрний хаван – йод дутагдсаныг, арьсны цайралт – витамин B12 дутагдсаных байдаг байна.


Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан эрдэмтэд эмэгтэйчүүдийн талаар сонирхолтой баримтыг дурсан санажээ. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү ядралт болон өвчнийг даадаг байна гэж  «АиФ» мэдээлжээ.

WvM

- Эмэгтэй зүрх эрчүүдийнхээс 20%, тархи 10% бага байдаг;
- Эмэгтэйчүүдэд зүрх, судасны системийн өвчлөл ховор үүсдэг боловч хүнд явагддаг;
- Хүн төрөлхтөний энэхүү гайхалтай тал хувь нь нөөц энергитэй байдаг учраас өвчин, ядралт болон өлсгөлөнг илүү тэсвэрлэдэг;
- Хүүхнүүдийн бодит тэсвэр хатуужил жил бүр 2%-иар буурдаг байхад эрчүүдийнх 10%-иар буурдаг;
- Эмэгтэйчүүдийн тархины хоёр бөмбөлөг харилцан адилгүй ажилладаг;
- Хүүхнүүд ховор дурлаж, жилд 30-аас 64 хүртэл удаа уйлдаг бол эрчүүд энэ сэтгэл хөдлөлд ердөө 6-17 удаа автдаг;
- Эмэгтэйчүүд их орон зайн хараатай бөгөөд харанхуйд илүү сайн хардаг;
- Хатагтай нар өдөрт 20 мянган үг хэлдэг нь эрчүүдийхээс даруй 3 дахин их үзүүлэлт юм;
- Эмэгтэйчүүд илүү ганхаж алхдаг ба энэ нь тэдний өргөн аарцагаар тодорхойлогддог байна;
- Хатагтай нарын мэдрэмж болон сонсгол илүү хөгжсөн байдаг;
- Эмэгтэйчүүдэд IQ-гийн хамгийн өндөр үзүүлэлт 196 байхад эрчүүдийнх – 230;
- Дэлхийн хамгийн баян 20 эмэгтэй өмч хөрөнгөө эцэг болон нөхрөөсөө өвлөсөн байдаг;
- Эмэгтэйчүүдийн угаалгын өрөөнд 10 дахин их гоо сайхны хэрэглэгдэхүүн байдаг;
- Европт эмэгтэйчүүдийн 59% орчим нь, Германд – 35%, АНУ-д – 30% нь эрчүүдээс илүү цалин авдаг.


Эрдэмтэд дутуу нойр нь хүний организмд нөлөөлдөг талаар тайлбарлалаа.
Шөнийн нойр хүний эрүүл мэндийн үндэс юм.
Мэргэжилтнүүдийн хэлснээр шөнийн нойр нь хүн бүрийн эрүүл мэндийн үндэс ажээ.

Sleep shortage

Өнөөдөр зарим орнууд зуны цагийг өвлийн цагт шилжүүлж байна. Ийм өөрчлөлт нь эрдэмтдийн тэмдэглэж байгаагаар организмд жинхэнэ стресс болдог ажээ.
Шинжээчид мөн нойрны өчүүхэн төдий алдагдал, тэр нь дутуу эсвэл хэт их унтсан аль ч байсан мэдрэлийн систем, ходоод-гэдэсний үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж, мөн хүний сэтгэл санаанд бүхэлд нь нөлөөлдөг гэж нотолж байна.


Эрдэмтэд судалгаа хийх явцдаа тухайн өдөр ямар байх нь хүний өглөөний зуршилтай хамааралтай болохыг тогтоожээ. Тэдгээр нь хүнийг өөдрөг эсвэл уруу царайлсан унжуу харагдуулж болно.

GM

Нойрсох төгс горим нь өөдрөг сэтгэл болон анхаарлын гол хүчин зүйл мөн боловч энэ нь зөвхөн чухал агшны нэгээхэн хэсэг юм. Эрдэмтэд оройд өөрийн смартфоныг мартаж, харин өнгөрсөн өдрийнхөө сэтгэл хөдлөл, сэтгэгдлээ дараагийн өглөө боловсруулах эсвэл эерэг сэтгэл хөдлөлөөр цэнэглэхийн тулд тэмдэглэлийн дэвтэрт бичихийг зөвлөж байна.

Илүүдэл мэдээллээс ангижрах чухал элемент бол үнэхээр бясалгал бөгөөд энэ нь мөн стрэссээ тайлж, тайвшрахад тусалдаг. Нүдээр харах нь тавьсан зорилтоо тодорхой төсөөлөхөд тусалж, харин халуун ундаа уух нь энергээр цэнэглэж, амны хөндийг цэвэрлэдэг. Унтаад зөв босох нь өдөр амжилттай болоход чухал үүрэг гүйцэтгэдэг учир эрдэмтэд удаан өндийж шууд босоо байрлалд орж, цаашид өөрийнхөө өглөөний хоолоо зооглохыг зөвлөдөг.


Эрдэмтэд судалгаа явуулсны үр дүнд шөнө идэж болох 10 бүтээгдэхүүнийг олсон байна. Үүгээрээ эрдэмтэд шөнө идсэн эдгээр бүтээгдэхүүний улмаас галбираа алдахгүй гэж нотолж байна.

Night food

Шөнө багахан хэмжээний хар шоколад идэж болно.
Эрдэмтэд шөнө дор дурдсан бүтээгдэхүүний багахан орц (порц) бөх нойрсоход таатай нөлөөлдөг гэж нотолжээ.
Галбираа хадгалахад хоргүй бүтээгдэхүүний жагсаалтыг хар шоколад тэргүүлжээ. Гэхдээ түүнийг зооглох хэмжээ ихэд бага- 1-2 хавтгай (дөрвөлжин). Хоёрдугаарт нь давсгүй фисташки, гуравдугаарт тахианы шөл эсвэл ногооны шөл (бульон) оржээ. Жагсаалтын дөрөвт хулууны үр, тавд зөгийн балтай сүү жагссан байна. Зургадугаар байранд цөцгийтэй хар нэрс, долоод цагаан будаа, наймд бүйлсний жимс орсон бол есд бяслагтай ролл эсвэл тахианы дан мах (филе) багтсан байна. Жагсаалтын аравд гаа (имбирный)-ны цай оржээ


АНУ –ын Сансарын орон зай судлалын (NASA)  үндэсний агентлагийн нийтэлсэн Нарны зураг дээр Дэлхийгээс ихэд том хэмжээтэй үл танигдах нисдэг биет (ҮТНБ) илэрсэн  гэж Planet Today мэдээлжээ.

UFO

Энэ тухай нисдэг биет судлаач Скотт К. Уоринг мэдэгджээ. Тэрээр NASA-гийн нийтлүүлсэн зураг дээр харь гаригийн асар том хөлгийг олсон байна.
Олон судлаачид үүнийг харь гаригийн хөлөг зүгээр нэг тэнэж, огторгуйн оддыг сонирхоогүй, харин оддыг цэнэглэгч эрчим хүч болгон ашиглах, эсвэл орон зай цаг хугацааны хонгил бүтээж байна гэж үзэж байна.


Германы эрдэмтэд захирлуудын зөвлөлд эмэгтэйчүүдийн оролцоо чанартай бөгөөд үр дүнтэй шийдвэр гарахад нөлөөлдгийг тогтоожээ.

wom infl

Эрдэмтэд хэрэв жендерийн шинжээрээ ялгагдах бүлэг оролцвол гаргах шийдвэр хэрхэн өөрчлөгдөхийг судалсан байна. Бүтцээрээ ялгаатай хэд хэдэн бүлэг байгуулсан бөгөөд эрдэмтэд бүлэг болгоны гаргасан шийдвэрт анализ хийжээ.
Дан эрчүүд оролцсон бүлэг илүү эрсдэлтэй шийдвэр гаргасан байжээ. Илүү цэгнэсэн шийдвэрийг эмэгтэйчүүд оролцсон бүлэг гаргасан байв. Мэргэжилтнүүд хамгийн цэгнэсэн шийдвэрийг холимог бүлэг гаргасан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Эрчүүдийн эрсдэлтэй шийдвэр нь эмэгтэйчүүдийн шийдэмгий бус чанартай зохицон үүний үр дүнд зохистой шийдвэр гардаг байна.


Ногооны хальс нь хүний эрүүл мэндэд ашигтай бодис агуулдаг аж. Энэ тухай хэд хэдэн судалгаа явуулсан АНУ-ын эрдэмтэд мэдээлжээ.

veg peel

Америкийн мэргэжилтнүүд туршилтынхаа явцад туршилтад хамрагдагч хоёр бүлэгт нэгэн ижил бүтээгдэхүүнийг санал болгожээ. Ялгаа нь нэгдүгээр бүлгийн хүмүүс нь ногоог цэвэрлэх ёстой, харин хоёрдугаар бүлгийн хүмүүс нь тэдгээрийг хүнсэндээ хальстай нь хамт хэрэглэх ёстой. Сарын дараа мэргэжилтнүүд тухайн хугацаанд организмд явагдсан бүх өөрчлөлтийг тодорхойлсон туршилт явуулсан байна.
Үр дүнд нь хальстай ногоо хэрэглэсэн хүмүүс илүү хүчтэй дархлаатай байжээ. Үүнээс гадна сарын туршид тэдэнд вирусын халдварт өвчин тохиолдоогүй байна. Хоёр дахь бүлгийн хүмүүсийн үзүүлэлт бараг өөрчлөгдөөгүй байна.
Хальстай ногоо хэрэглэх нь дархлаанд нөлөөлөх төдийгүй, хоол боловсруулах системд нөлөөлдөг аж. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хальс нь организмд илүү удаан нэвчиж, улмаар түүнийг шавдас болон бусад үлдэгдэл бүтээгдэхүүнээс цэвэрлэхэд тусалдаг байна. Үүнээс гадна зарим ногооны хальс таатай амттай байдаг учир тогооч нар их хэрэглэдэг.


Хүний тархины хэмжээ мэдээллийг тогтооход шууд холбоотой. АНУ-ын эрдэмтдийн хэлж байгаагаар энэ үзүүлэлт мөн хувь хүний санах ойд нөлөөлдөг аж.

brain size

Урьд нь эрдэмтэд удаан хугацааны турш тархины хэмжээ хүний оюуны чадварт нөлөөлдөг эсэх талаар маргалдсан. Үр дүнд нь тухайн онол нь оюун ухаанд хамаагүй хэдий ч санах ойтой шууд холбоотой болохыг тогтоожээ. Том тархитай хүн гаднаас авсан мэдээллээ бусдаасаа ихэд хурдан эзэмшдэг. Үүнээс гадна тухайн тохиолдолд бодгаль хүн илүү үр бүтээлтэй ажиллаж хэрэгтэй мэдээллээ сонгож авч чаддаг аж.
Мэргэжилтнүүд 30 мянга гаруй хүн оролцсон судалгаа явуулсан байна. Бүгдэд тогтоосон хугацаанд адилхан тоотой материалтай танилцах даалгавар өгсөн. Үүний дараа мэргэжилтнүүд блиц-асуулт явуулж шалгахад том тархитай хүмүүс бусдаасаа илүү хурдан мэдээллээ тогтоосон байжээ.

Том хэмжээтэй тархинд бие эрхтний өсөлтийн хурдад нөлөөлдөг генийн найман цэг байдаг. Энэ бүтэц нь тогтоолт ба оюун ухааны эрхтний үйл ажиллагаанд нөлөөлдөг байна. Эрдэмтэд тархины хэмжээнээс ой санамжийн чадамж шууд хамаарах ач холбогдолтой гэж үзэж байна.


Харвардын эрүүлийг хамгаалахын сургууль дээр явуулсан сонирхолтой судалгааны үр дүн ирээдүйн эх болон нярайд жимс болон ногоо аюултайг харуулсан байна. Хэргийн учир нь пестицидэд байгаа аж.

future mom

Хөрсийг бордоход ашиглаж байгаа пестицидийн улмаас жимс болон ногооны хэрэглээг жирэмсэн эхчүүд хязгаарлах хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эдгээр химийн бодис нь ирээдүйн нярайн тархинд аюултай гэнэ. Шинжээчид онцгой анхаарлыг навчит ногоо, мөн харийн оронд ургуулсан жимс ногоонд хандуулж байна.
Пестицидийн хор хөнөөлийг бууруулахын тулд худалдан авсан ногоог сайтар боловсруулах, мөн тэдгээрийг хальснаас нь сайн цэвэрлэж бууруулах боломжтой. Эрдэмтэд ирээдүйн эхэд жимс болон ногоонд бага витамин агуулагддаг учир тэдгээрээс бүрэн татгалзахыг зөвлөж байна. Тэдгээрийн сонголтод онцгой анхаарах хэрэгтэй.


Page 1 of 7