Технологийн мэдээ (700)

100-с дээш Мп-тэй хэрэглээний камер Panono-г бүтээгчид дампуурлаа зарлалаа. Энэ нь 2013 онд Indiegogo сайтад зохион байгуулагдсан хөрөнгө босгох ажиллагаанд оролцсон хөрөнгө оруулагчид камераа авч чадахгүй гэсэн үг юм. Тэд 1,25 сая ам. доллар цуглуулж чадсан боловч камерыг хийхэд асуудал гарсан байна. Тухайн үед тус төхөөрөмжийн нийлүүлэлтийг 2014 оны 9 сард эхлүүлнэ гэж байсан боловч 2015 оны хавар болж хойшилсон байна. Тус камерыг камерыг байнга сайжруулж байсан ба тэр бүрд гаргах хугацааг хойшлуулсаар байсан байна. 2015 оны 7 сард тус камерыг 9 сард бэлэн болно хэмээн амлажээ. Гэвч энэхүү амлалтандаа хүрсэнгүй.

Panono camera

Хөрөнгө босгосны дараахан цөөн хэдэн камерыг борлуулсан бөгөөд тэдгээр хэрэглэгчид ч мөн энэ дампуурлаас болж хохирч байгаа юм. Учир нь дүрсийг боловсруулж бөмбөрцөг хэлбэрт оруулж нэгтгэх ажлыг гүйцэтгэх сервер ажиллахгүй болно.
Эх сурвалж: DP Review


LeEco компани бодлогогүйгээр хөрөнгө зарцуулсныхаа үр дагаварыг залруулахаар тэмцэж байгаа билээ. Өнгөрсөн сард олон нийтийн сүлжээнд тус компанийг 475 хүнээс бүрдэх америкийн салбар нэгжийн ажилчдынхаа 30%-ийг халж магадгүй гэсэн мэдээлэл цацагдсан байна. Харин өчигдөр тус компани ажилчдын 70%-ийг халсан талаар мэдэгдээд байна. Тодруулбал 325 хүн ажилгүй болжээ. Компани АНУ-д байрласан хэвээр байх хэдий ч зах зээлийн тодорхой хэсэг буюу хятад хэлээр ярьдаг хэрэглэгчид рүү чиглэн ажиллах ажээ. Өөрөөр хэлбэл ойрын хугацаанд АНУ-д шуугиан тарих танилцуулга болон томоохон гэрээ хэлэлцээр хийгдэхгүй.

LeEco layoff

IDC-ийн шинжээчийн хэлснээр АНУ-нд 4 сая орчим хятад хэлтэй айл өрхүүд байдаг ажээ. Түүний хэлснээр LeEco компани ийм зах зээлд ямар нэгэн үр дүнд хүрэхэд маш хэцүү юм.
Эх сурвалж: CNet


Micro-LED дэлгэцийн технологи боловсруулж буй үйлдвэрлэгч туршилтын нийлүүлэлтээ энэ оны сүүлийн хагаст эхлүүлж магадгүй байна. Энэ талаах үйлдвэрийн удирдлагын хэлснийг иш татан эх сурвалж мэдээлсэн ажээ. Micro-LED дэлгэц сонирхож буй компаниудын тоонд Apple орж байгаа ба 2014 онд тус технологийг хөгжүүлдэг LuxVue компанийг худалдаж авсан байна. Батлагдаагүй мэдээллээр Тайваны хойд хэсэгт орших LuxVue компанид оны эцэст micro-LED дэлгэцийн туршилтын нийлүүлэлтийг хийж эхлүүлэх ажээ. Мөн оны сүүлийн хагаст тус дэлгэцийн нийлүүлэлтийг эхлүүлэх мөгөдлөлтай 2 дахь компани бол Тайваны PlayNitride компани юм.

micro LED

PlayNitride компанийн мэргэжилтнүүд LED гэрлийн хоолойг нимгэн хальс бүхий транзистортой ивээс (substrate) дээр суурилуулах технологийг боловсруулсан байна. Энэхүү технологиор бүтээсэн дэлгэц нь 2019 он гэхэд виртуаль болон сайжруулсан бодит байдлын чихэвч, ухаалаг гар утас болон зурагт зэрэгт ашиглагдаж эхлэх магадлалтай. ITRI институтын боловсруулсан технологи бэлэн байгаа бөгөөд зөвхөн үйлдвэрлэлийн хамтрагча хайж байгаа ажээ.
Эх сурвалж: Digitimes


3 сарын сүүлээр Хятад улс удахгүй хэрэглэгчдээ тагнадаггүйWindows 10 үйлдлийн системийн  тусгай хувилбарыг авах болно гэсэн мэдээлэл цацагдаад байна. Өчигдөр Microsoft компани энэхүү хувилбарыг танилцуулсан бөгөөд түүнийг Windows 10 China Government Edition хэмээн нэрлэжээ.

ОС Microsoft Windows 10 China Government Edition

Microsoft-оос гадна тус төсөлд Хятадын засгийн газрыг төлөөлөн хятадын CMIT болон Lenovo компанийн нэгдэл болох China Electronics Technology Group (CTEC) оролцсон байна. Дашрамд хэлэхэд Lenovo өөрийн бүтээгдэхүүндээ Windows 10 China Government Edition үйллийн системийг ашиглах Microsoft-ын анхны түншүүдийн нэг болох ажээ. Windows 10 China Government Edition-ийн Windows 10 Enterprise Edition-с ялгарах нэг ялгаа нь хэрэглэгчдийг ажиглах хэрэгсэлгүй юм.
Эх сурвалж: Microsoft


Шинэ Huawei ухаалаг гар утасны туршилтын үр дүн GFXBench-д тавигдсан байна. Нэр нь тодорхой бус байгаа бөгөөд одоогор зөвхөн үзүүлэлтүүдийг харах боломжтой ажээ. Юуны өмнө түүний пратформ сонирхол татаж байгаа юм. Програм хангамж нь HiSilicon Hi6250, Kirin 655 системийн чиптэй. Сануулж хэлэхэд тус системийн чип нь 8 цөмт Cortex-A53 болон GPU Mali-T830 MP2-тай. 16 нанометрийн технологийн шийдэлтэйгээр үйлдвэрлэж байгаа.

Huawei SoC Kirin 655

Ухаалаг гар утасны хувьд 5 инчийн Full HD дэлгэцтэй гарна. Бусад үзүүлэлтийн хувьд 4 ГБ шуурхай санах ой, 6 ГБ багтаамжтай, 12 ба 5 Мп камертай, Android 7.0 үйлдлийн системтэй ажээ. Санах ойн багтаамжаас харахад тийм ч хямдхан утас биш бололтой.
Эх сурвалж: GFXBench


Эх сурвалжийн мэдээлснээр судалгаанд оролцсон ойрын 12 сарын дотор шинэ утас авах төлөвлөгөөтэй байгаа iPhone ухаалаг гар утасын хэрэглэгчдийн 92% нь Apple компанийн бүтээгдэхүүнээс сонгох бодолтой байгаа ажээ. Жилийн өмнө энэхүү үзүүлэлт 86% байсан юм. Тус үзүүлэлтийн өссөн шалтгаан нь iPhone 7 болон 7 Plus загвартай холбон тайлбарлаж болох ба iPhone 8 загвар удахгүй гарахтай ч мөн холбон тайлбарлаж болох ажээ.

iphone trio

Мөн түүнчлэн эх сурвалж бусад брэндийн дээрх үзүүлэлтийг ч мөн танилцуулсан байна. Samsung 77%, LG 59%, Motorola/Moto 56%, Nokia 42% тус тус байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар iPhone 8 ухаалаг гар утсыг худалдаанд гарах нь хэдий хойшилсон ч тус ухаалаг утасны эд ангийн нийлүүлэлт хойшилсны тухай мэдээлэл тэд нарт байгүй байна.
Эх сурвалж: MacRumors


Зах зээлийн судалгааны Technavio компани шинжээчид ойрын жилүүдэд дэлхийн экшн камерын зах зээлийн хөгжлийг урьдчилан таамаглах гэж оролдсон байна. Шинжээчдийн хэлснээр, энэ зах зээл тогтвортой өсөлттэй байч бөгөөд 2017-2021 онуудад экшн камерын зах зээл жилд дунджаар 15% -иар өсөх болно. Хэрэв энэ таамаглал зөв бол, 2021 онд энэ зах зээлийн хэмжээ 5.81 тэрбум ам. долларт хүрэх юм.

Technavio forecast

Энэхүү зах зээлийн өсөлтийг шинжээчид экшн камераар хийсэн бичлэгээ хэрэглэгчид Facebook, YouTube болон Instagram зэрэг сайтууд дээр нийтлэх нь ихэссэн болон экш камерын боломжуудтай холбон тайлбарлажээ. Мэдээж хэрэг модны хандлага ба чөлөөт цагийг идэвхитэй өнгөрүүлэх явдал үүнд тодорхой хувь нэмэр оруулж байгаа гэж тэмдэглэсэн байна.
Источник: Technavio


Хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр Ford Motor Co. компани гүйцэтгэх захирал Марк Филдс (Mark Fields)-ыг ажлаас нь чөлөөлжээ.
Тун удалгүй Ford компани шинэ гүйцэтгэх захирлаар Джим Хакетт (Jim Hackett)-ыг томилсноо компанийн веб сайтад нийтлэгджээ. Джим Хакетт өмнө нь компанийн автомат жолоодлогын хэсгийг удирдан ажиллаж байжээ. Оны эхээс Ford автомашины борлуулалт 25%-иар буурч, компанийн 1400 ажилчид ажилгүй болсон байна.

Ford Hackett

Түүнчлэн компанийн шинэ дэд ерөнхийлөгч нар томилогдсон байна: Джим Фарли (Jim Farley), Джо Хайнрикс (Joe Hinrichs), Марк Труби (Mark Truby), Пол Бэлью (Paul Ballew) и Мэрси Клеворн (Marcy Klevorn). Энэ оны 4-р сард Tesla компани Ford-ыг зах зээлийн үнэлгээгээрээ давсан байна.
Эх сурвалж: Ford