logos

НҮҮР            АРХИВ          ТЕХНО.МЭДЭЭ          Ш-У.МЭДЭЭ         ЗАР     ЗАР НЭМЭХ            ХАЙЛТ


 

Технологийн мэдээ (700)

2 жилийн өмнө Kickstarter сайтад Light Phone энгийн гар утасны санхүүжилийг амжилттай хийсэн бөгөөд хөрөнгө оруулагчдад энэ оны 1 сараас эхлэн бүтээгдэхүүнээ илгээж эхэлсэн байна. Одоо тус энгийн гар утсыг АНУ-н зах зээлд 150 ам. доллараар урьдчилсан захиалга өгөх боломжтой болоод байна. Нийлүүлэлтийг энэ оны 5 сараас хийж эхлэх ажээ.

Light Phone 1

Тус утсыг бүтээгчид орчин үед гар утсанд хэт их цаг зарцуулах болсонтой холбоотойгоор хэрэглэгчдийн цагийг хэмнэх зорилгоор энэхүү утсыг бүтээсэн байна. Light Phone нь зөвхөн дуудлага хийх, хүлээн авах, цаг заах үүргийг гүйцэтгэх юм. Ямар ч мэдээлэл, цахилгаан шуудан, браузер болон апп энэ утсанд байхгүй.
Тус утас нь Qualcomm 8208 системийн чиптэй, LED гэрлийн дэлгэц, Micro USB холболт, Nano SIM картны үүртэй. Light Phone зөвхөн 2G сүлжээнд асаалттай нөхцөлд 2-4 өдөр, ярих горимд 45-90 минут ажиллана.

Light Phone 2

Жин болон хэмжээний хувьд зузаан кредит картыг санагдуулах ба 38.5 гр жинтэй.
Эх сурвалж: Light Phone


Өнгөрсөн жилийн 11 сард Vivo компани нүүрний хос камер, 20 ба 8 Мп нарийвчлалтай дүрс мэдрэгч бүхий Vivo X9, X9 Plus ухаалаг агр утсуудыг танилцуулсан. Эхний үед эдгээр ухаалаг гар утсууд Gold болон Rose Gold өнгөний сонголтой байсан ба сүүлд хэрэглэгчдэд хар өнгийг санал болгосон байна. Харин одоо сагсан бөмбөг сонирхогчдод зориулсан тусгай Vivo X9 загварыг танилцуулаад байна.

Vivo X9 NBA Edition 1

Vivo X9 NBA Edition нь цэнэр өнгөтэй бөгөөд арын хэсэгт NBA-н логог байрлуулжээ. Иконыг ч мөн NBA-н стилээр хийсэн ба дэлгэцийн зураг ч бас тус сэдвээр хийгдсэн байх ажээ.

Vivo X9 NBA Edition 2

Энэхүү багцад ухаалаг гар утаснаас гадна түлхүрийн оосор, усны хуванцар сав болон зөөврийн цэнэглэгч төхөөрөмж багтсан. Vivo X9 NBA Edition 5 сарын 10-эд худалдаанд гарах ба 435 орчим ам. долларын үнэтэй байх болно.
Эх сурвалж: Gizmochina


Mode Modern компани Kickstarter сайтад Sunrise ухаалаг дэрийг танилцуулсан ба түүнийг бүтээхэд 50 мянган ам. доллар шаардлагатай байгаа ажээ. Шаардлагатай хэмжээний хөрөнгийг босгоход 11 өдөр үлдсэн бөгөөд одоогоор 420 гаруй мянган ам. доллар цуглаад байна.

Sunrise pillow 1

Энэхүү дэрний LED гэрлэн тууз нь хэрэглэгчийг өглөө сэрээж мэндчилэх болно. Мөн тус дэр гироскоп болон акселерометртэй байх ба эдгээр нь тухайн хэрэглэгч унтаж байхдаа хэр олон удаа эргэж байгаа болон зүүд нь хэр тайван бус байгаа зэргийг хянах боломжтой юм.
Bluetooth модулийн тусламжтайгаар гар утаснаас хөгжим болон бусад дуу чимээг хуулбарлана. Эдгээрээс гадна тус дэр нь бясалгал хийхэд туслах боломжтой ажээ. Энэхүү дэр нь сайжруулсан хэлбэртэйгээс гадна харшил үүсгэхгүй материалаар бүрсэн байна.

Sunrise pillow 2

Цуглуулсан бүх мэдээллийг ухаалаг гар утсанд тусгай програмын тусламжтайгаар дамжуулна. Одоогийн байдлаар тус дэрийг 99 ам. доллараар санал болгож байгаа ба зах зээлд гаргах үнэ нь 300 ам. доллар байх ажээ. Sunrise дэрийг 10 сард худалдаанд гаргах болно.
Эх сурвалж: Kickstarter


The Investor хэвлэлийн мэдэгдсэнээр энэ жилийн 1-р улиралд LG компани АНУ-н зах зээлийн 20%-ийг эзэлж дээд амжилт тогтоосон байна. Өнгөрсөн жилийн эхний улиралд LG компани 17.1%-ийг эзэлж байсан юм. Дээрх хугацаанд LG компани АНУ-н зах зээлд 7.3 сая гаруй ухаалаг гар утас нийлүүлснээр зах эзлэх хувь нь 3%-иар нэмэгджээ. Тус компани АНУ-н зах зээлд 4 сарын 7-ны өдөр худалдаанд гаргасан шинэ загварын ухаалаг гар утаснаас өмнө өөрийн байр сууриа дээшлүүлж чадсан байна.

LG US market

LG компани АНУ-н зах зээлд Apple болон Samsung Electronics компанийн дараа 3-р байранд жагсаж байна. Тус зах зээлээс LG компани ухаалаг гар утасны борлуулалтаас орох орлогын 50 орчим хувийг олох ажээ.
Эх сурвалж: The Investor


Хэдэн өдрийн өмнө Xiaomi брэндийн ОХУ дахь албан ёсны жижиглэн худалдааны дистрибютор «Смарт Оранж» компаниас болж тус үйлдвэрлэгчийн бүх ухаалаг гар утас оюуны өмчийн гаалийн бүртгэлд орсон байна. Өөрөөр хэлбэл Xiaomi ухаалаг гар утсыг ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахгүй байгаа бөгөөд илгээмжүүд буцаад Хятад руу илгээгдэж байгаа ажээ. ОХУ-д олон хэрэглэгч ухаалаг гар утсаа Хятадаас шууд худалдан авдаг. Зарим нь өөртөө, зарим нь зарж борлуулах зорилгоор авдаг. Xiaomi ухаалаг гар утас бүхий илгээмж ОХУ дахь хүлээн авагчдаа ирээгүй тохиолдлууд өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.

smartphone Xiaomi to Russia

Хятадын Gearbest дэлгүүрийн ОХУ-ын хэрэглэгчдэд Xiaomi ухаалаг гар утас худалдаалахаа түр хугацаагаар зогсоох талаар мэдэгдэхдээ: «Манай дэлгүүрээс худалдан авсан Xiaomi ухаалаг гар утас буцаж ирэх тохиолдол их байгаагаас дэлгүүрийн удирдлага тус ухаалаг гар утасны ОХУ-н хэрэглэгчдэд худалдахаа түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. 2017 оны 5 сарын 5-ны өдрөөс эхлэн ОХУ-н хэрэглэгчид Gearbest интернэт дэлгүүрээс Xiaomi брэндийн ухаалаг гар утас захиалан авах боломжгүй болж байна. Өмнө хийгдсэн захиалгуудыг илгээх бөгөөд эдгээр захиалгыг цуцлахгүй» гэжээ.
Одоогоор асуудал хэрхэх нь тодорхойгүй байгаа ба худалдааг үргэлжлүүлэхгүй ажээ. Gearbest дэлгүүрийн жишээг бусад дэлгүүрүүд ч мөн дагах бололтой.
Эх сурвалж: Gearbest


Бүр 2015 онд MiHome програмд Xiaomi-ийн ухаалаг хөшгийг дэмжиж ажиллах талаар дурдаж байсан билээ. Харин одоо тус бүтээгдэхүүнийг Xiaomi Aqara Smart Curtain нэртэйгээр танилцуулж байна. Энэ нь утасгүй холбоогоор удирдах боломжтой моторт хөшиг юм. Юуны түрүүнд тус хүргэлтийн багцад зөвхөн хөшгийг хөдөлгөх механизм байна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй бөгөөд хөшиг буюу жалюзыг өөрийн хүссэнээр сонгох ажээ. Төхөөрөмжийн хэмжээ 75 х 50 х 267 мм байх ба түүнийг дурын цонх болон хаалган дээр тогтоох боломжтой. Хэрэглэгч төхөөрөмжийн таймерыг ашиглан хөшгийг автоматаар нээж хаах боломжтой ажээ.

Xiaomi Aqara Smart Curtain 1

Энэхүү багцад мөн Xiaomi Aqara Smart Curtain хөшгийг алсаас удирдах утасгүй удирдлага багтана. Түүнээс гадна тус хөшиг хэрэглэгчийг мэдэрч түүнийг ойртон ирэхэд хөшиг нээгдэж, холдож явахад автоматаар хаагдах ажээ.

Xiaomi Aqara Smart Curtain 2

Хөшийг удирдаж буй хөдөлгүүр хөшгийг нээж хаах үед аливаа эсэргүүцэл илэрвэл автоматаар зогсох чадвартай. Ажиллах үед гарах дуу чимээ 30 дБ-с хэтрэхгүй.
Xiaomi Aqara Smart Curtain хөшгийг 145 ам. доллараар худалдаалах болно.
Эх сурвалж: Gizmochina


Домогт Nokia 3310 загварын гар утасны шинэчлэгдсэн хувилбарыг энэ оны 2 сард танилцуулсан бөгөөд ойрын хугацаанд тус бүтээгдэхүнийг европын орнуудад борлуулж эхлэх ажээ.
Үүнтэй зэрэгцэн Хятад болон Малайз улсад хуурамч Nokia 3310 гар утас гараад байна. Тус утсыг S-Mobile S331 хэмээн нэрлэсэн бөгөөд 36 орчим ам. доллараар үнэлсэн байна. Эх загварын үнэ 55 орчим ам. доллар байх ажээ.
Доорх зурагт Nokia 3310 гар утасны шинэчилсэн загвар (баруун), хуурамч S-Mobile S331 (зүүн) утаснуудыг харуулжээ.

Nokia 3310

Хуурамч утасны дэлгэц дээр Go to товчлуур байхгүй ба Menu хэсэг нь эх хувилбарын адил голдоо биш харин зүүн талдаа байрлажээ. Хуурамчийн дэлгэц чанар муутай, шрифт өөр, товчлуурын хэмжээ жижиг бөгөөд товчлуурын үсэг болон тоог хар будгаар хийсэн байна.
Эх сурвалж: Cnbeta


Холбооны Харилцаа Холбооны Агентлаг (FCC- Federal Communications Commission) -ийн мэдээллийн баазад Samsung Galaxy Note7R ухаалаг гар утас үзэгджээ. Энэхүү ухаалаг гар утас нь Galaxy Note7 таблетын өнгөрсөн жилийн сэргээн засварласан хувилбар юм.
Тус ухаалаг гар утас АНУ-ын Засгийн газрын агентлагт бүртгэгдсэн байгаа нь сэргээн засварласан утсыг АНУ-ын зах зээл гарна гэсний илрэл юм. Өмнө нь эдгээрийг нь зөвхөн гурав дахь нь дэлхийн улсуудад гаргана гэсэн бодол байсан.
FCC-ийн мэдээлж буйгаар АНУ-д Galaxy Note7-ын ижил өнгөний сонголттой гурван загварыг (SM-N935S, SM-N935K болон SM-N935L) гаргах юм.

Samsung Galaxy Note7R

Samsung Galaxy Note7R ухаалаг гар утасны зайны багтаамжийг 3500-аас 3200 мА • цаг хүртэл бууруулжээ. Харин Android 6.0 Marshmallow үйлдлийн системийг Android 7.0 Nougat болгосон байна.
Samsung Galaxy Note7R ухаалаг гар утас 600 орчим ам. долларын үнэтэй худалдаанд гарах юм.
Эх сурвалж: Gizmochina

 

 


Screen Shot 2017 01 03 at 18.26.21