logos

НҮҮР            АРХИВ          ТЕХНО.МЭДЭЭ          Ш-У.МЭДЭЭ         ЗАР     ЗАР НЭМЭХ            ХАЙЛТ


 

Технологийн мэдээ (700)

Хятадын олон нийтийн сүлжээ болон Weibo-д  нийтэлсэн мэдээллээс үзэхэд Xiaomi Mi 5c ухаалаг гар утсыг энэ оны 12-р сарын 6-ны өдөр олон нийтэд танилцуулах болно. Xiaomi Pinecone нь нэг чип дээр байрласан санах ой (SoC), 3 гигабайт RAM, 64 гигабайт түргэн санах ойтой байхаас гадна 12 болон 8 мегапиксель нягтаршил бүхий комертай юм. Хэрэглэгчдэд 5.2 болон 5.5 инчийн 1920 х 1080 пикселийн нягтаршилтай дэлгэц бүхий ухаалаг гар утсыг санал болгоно гэж таамаглаж байна. Бас нэгэн таамгаар бол худалдаанд зөвхөн хоёр дахь хувилбарыг гаргах болно.

Xiaomi

Тус ухаалаг гар утасны нэг давуу тал бол түүний үнэ бөгөөд 150 орчим доллараар борлуулах юм.
Эх сурвалж: Weibo


Одоогоор ухаалаг гар утсанд ашигладаг AMOLED дэлгэцийн зах зээлд Samsung Display компани ноёрхож байна.  Энэхүү зах зээл нь олон олон үйлдвэрлэгчдийн сонирхлыг, ялангуяа хятадын үйлдвэрлэгчдийн сонирхлыг ихээхэн  татаж байгаа бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт Солонгосын томоохон үйлдвэрлэгчийн ноёрхол эцэс болж хятадын үйлдвэрлэгчид тус зах зээлд өөрсдийн байр суурийг эзлэх болно. Digitime Research-ийн судлаачдын энэ үйл явдлыг 2019 онд болох болно гэж үзэж байна. Тэр үед үйлдвэрлэлийн хэмжээ хангалттай өсөх ба хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгчид тус дэлгэцийг өөрсдийн бүтээгдэхүүнд дуртайяа ашиглаж эхлэх болно.

Screen AMOLED

Одоогийн байдлаар хятадын EverDisplay Optronics, Tianma Microelectronics болон Govisionox Optoelectronics компаниудын үйлдвэрлэсэн AMOLED дэлгэцийг Coolpad, Xiaomi Tecnology болон ZTE зэрэг ухаалаг гар утаснуудад ашиглаж байна. Нийт хэмжээгээр нь авч үзвэл хятадын үйлдвэрлэгчид энэ онд 2.4 сая AMOLED дэлгэц үйлдвэрлэнэ. Судлаачдын тооцоолсноор ирэх онд үйлдвэрлэлийн хэмжээ 2.6 сая ширхэг хүртэл нэмэгдэх ба 2018 онд 3.5 сая хүртэл, 2019 онд 4.8 сая хүртлээ нэмэгдэх юм байна. Харьцуулахад энэ онд Samsung Electronic компанийн үндсэн захиалагчдад зориулан Samsung Display 240 орчим сая дэлгэц үйлдвэрлэх юм. 

Эх сурвалж:  Digitimes


CCS Insight-ийн шинжээчдийн судалгаагаар энэ оны 3-р улирлын байдлаар дэлхийн хэмжээнд нийт 481 сая гар утасны борлуулалт хийгдсэн бөгөөд энэ нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 1.8%-иар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Гар утасны борлуулалт буурсныг хөгжингүй орнуудын зах зээлийн ханасан байдал түүнчлэн хөгжиж буй орнуудын тулгамдсан асуудлуудтай холбоотой гэж тайлбарлаж байна.

Ухаалаг гар утасны борлуулалт 5.1%-иар өсч 352 саяд хүрсэн, үүнтэй зэрэгцэн ухаалаг бус гар утасны борлуулалт 17%-иар буурсан.

iphone 6 vs galaxy s5

Samsung ухаалаг утасны зах зээлд ноёрхож 22%-ийг эзэлдэг. Одоогоор борлуулалт нь 10% буурч 76 сая төхөөрөмжийг борлуулсан. Apple-ийн хувьд борлуулалт нь гурван улирал дараалан буурч, энэ улиралд өмнө жилтэй харьцуулахад 5%-ийн бууралттай байна. 4-р улиралд шинэ загварууд гарсантай холбогдон өсөлт гарна гэж шинжээчид таамаглаж байгаа.
Huawei бусад алдартай өрсөлдөгчдөөс ялгаран борлуулалтаа 23%-иар өсгөж зах зээлийн 10%-ийг эзэлсэн. Уг компани нь ойрын 2 жилд 2-р байранд бичигдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ улиралд дэлхийн хэмжээнд 412 сая ухаалаг гар утас борлогдох төлөвтэй бөгөөд энэ нь 6.7%-ийн өсөлттэй дүйцнэ. 2016 оныг бүхэлд нь авч үзвэл гар утасны зах зээл 1.3%-иар агшсан байна.

Эх сурвалж: CCS Insight

 


ELMO компанийн бүтээгдэхүүний жагсаалтад презентацийн зориулалттай MX-1 Visual Presenter камер нэмэгдлээ. Уг камер нь түүний харагдах орчинд байгаа объектыг шууд компьютер буюу тусдаа дэлгэц уруу нэвтрүүлж чаддаг. Энэхүү камерыг боловсролын салбарт түлхүү хэрэглэгдэх юм, жишээ нь лабораторын ширээн дээр явуулж буй туршилт эсвэл багшийн ширээн дээрх сурах бичгийг олон тооны сурагчдад хүргэх боломжтой.
Үйлдвэрлэгчийн мэдэгдэж буйгаар 4K нягтаршлыг дэмждэг анхны камер юм. Камер нь USB 3.0 интерфейстэй бөгөөд уг интерфейсийн тусламжтайгаар Full HD бичлэгийг 60 к/с хүртэлх, 4K бичлэгийг 30 к/с хүртэлх хурдаар тус тус дамжуулдаг. Нэмэлтээр Connect Box-ыг ашиглан камерыг HDMI буюу RGB (VGA) оролттой дэлгэцэнд холбож болно.

  AMG1601

Үйлдвэрлэгч нь  MX-1 Visual Presenter-ийг хамгийн нимгэн презентацийн камер гэж үзэж байгаа. Эвхээстэй байдалд 73,2 x 244 x 18 мм-ийн хэмжээтэй, дэлгэсэн үед 73,2 x 294,3 x 298 мм-ийн хэмжээтэй. Камерын жин нь 2,4 кг.

Эх сурвалж :ELMO


Screen Shot 2017 01 03 at 18.26.21