Технологийн мэдээ (692)

Өнөөдөр Өмнөд Солонгосын YTN мэдээний сувгаар Samsung компани энэ долоо хоногт удирдлагын багийн бүрэлдэхүүнийг зарлаж болзошгүй хэмээн мэдээлжээ.
Samsung компани иймхүү удирдлын өөрчлөлтийг 12 сард зарладаг уламжлалтай, харин өнгөрсөн оны авилгын хэргийн дуулианы улмаас удирдлагын бүрэлдэхүүнийг зарлахаа хойшлуулсан билээ.

Samsung upper mngt team

Samsung компани 5 сарын эцэст гэхэд шинээр томилох дэд ерөнхийлөгч болон тэргүүн дэд ерөнхийлөгч нарын нэрсийг тодорхой болгоно гэсэн мэдээлэл энэ сарын эхэнд цацагджээ. Одоогоор хорионд байгаа Samsung компанийн дэд ерөнхийлөгч Ли Жейн (Lee Jae-yong) шүүхийн шийдвэр гарсаны даруй шинэ гүйцэтгэх захирлын нэр тодорхой болох болов уу.
Эх сурвалж: The Investor

 


Gigabyte компани Radeon RX 560 Gaming OC 2G ба Radeon RX 560 Gaming OC 4G график картуудыг гаргахаар боллоо. Эдгээрүүд нь ердөө санах ойнгоороо ялгаатай аж. Үйлдвэрийн нөхцөлд шинэ график картууд OC Mode горимд цөмийн давтамж 1300 МГц-тэй тэнцэж, санах ойн байнга
7000 МГц-ийн давтамж дээр ажилладгийг тогтоожээ.

Radeon RX 560 Gaming OC 2G

Asus адаптер бүхий Gigabyte карт нь Radeon RX 560 график картуудаас хос сэнсийг багтаасан цорын ганц юм. Үүний зэрэгцээ тус график картны хөргөлтийн систем нь дулааны хоолойтой бол бусад үйлдвэрийн график картуудын хөргөлтийн систем нь дулааны хоолойгүй авсаархан радиатортай юм.

Radeon RX 560 Gaming OC 4G

Gigabyte-ын эдгээр картууд 190 мм-ын урттай, DVI, HDMI, DisplayPort зэрэг оролтуудтай бөгөөд хурдасгагчийг 6-н pin-тэй тэжээлийн холболтын тусламжтай ажиллуулна.
Эх сурвалж: Gigabyte


Apple компанийн хувьцаа сүүлийн хэдэн жилийн турш идэвхтэй өссөнийг доорх графикаас харж болно.

Apples market cap

Нэг жилийн өмнө компанийн нэгж хувьцааны үнэ 100 ам. доллараас бага байсан өнөөдрийн байдлаар 153 ам. долларт хүрснээр Apple компанийн зах зээлийн үнэлгээ 800 тэрбум ам. долларыг давсан байна.
Шинжээчдийн үзэж буйгаар Apple компани зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд ам. долларыг давсан анхны компани энэ жилдээ болох бүх боломж байгаа аж. iPhone-ны шинэ үеийн ухаалаг гар утас Apple компанийн үнэхээр шинэ зүйл болох ёстой гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: MacRumors


Сан-Бернардино-ын буудлагаар 16 хүний амийг хороосон Рижван Фарук (Rizwan Farook) мэргэн буудагчийн iPhone 5c ухаалаг гар утасны кодыг тайлах асуудал багагүй шугиан дээгдээсэн билээ.
Тухайн үед Холбооны Мөрдөх Товчоо (ХМТ) гар утасны кодыг тайлах багажыг үл мэдэгдэх хакеруудаас авсан бөгөөд ХМТ-ын даргын мэдээлснээр тэд нарт 1.3 сая ам. долларыг төлсөн байна.

iPhone hack

Харин саяхан сенатор Дайэнн Файнстайн (Dianne Feinstein) хакеруудад 900 мянган ам. долларыг төлсөн гэж олон нийтэд мэдээлжээ.
The Associated Press болон бусад байгуулагууд энэхүү бүх мэдээллийг илчлэхийг ХМТ-оос шаардан АНУ-ын Засгийн Газарт шүүхэд гомдол гаргажээ. ХМТ-нд гар утасны код тайлах багажыг ямар этгээд санал болгосон болон бусад зүйлүүд одоогоор тодорхойгүй хэвээр байна.
Эх сурвалж: CNBC


Цахилгаан болон гибрид автомашины талаар ярихад европын улс орнууд дурдагддаг билээ. Жишээ нь Норвеги улсад ийм төрлийн автомашины борлуулалт харьцангуй их байдаг. Мөн АНУ-д Tesla компанийн автомашинууд илүү их байдаг, Хятадад зах зээлийг орон нутгийн автомашин үйлдвэрлэгчид давамгайлсан байдаг гэх мэт. Харин Энэтхэг улсын хувьд хэн нэг нь бараг санахгүй байх. Гэвч Энэтхэгийн автомашины зах зээл мэдээллийн технологийн нэгэн адил дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй зах зээл юм.

India hyb.vehicles

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Энэтхэгийн засгийн газар тус улсад цахилгаан автомашины тоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх хуулийн төслийг судалж байгаа ажээ. Тус баримт бичигт ийм төрлийн автомашинд ноогдуулах татварыг бууруулах, худалдаж авахад зуулийн хүүг багасгах зэрэг заалтууд багтаж байгаа юм. Түүнээс гадна уг төслийн хүрээнд 3018 оны эцэс гэхэд цахилгаан автомашины зай хураагуурын өөрийн гэсэн үйлдвэрийг ажиллуулж эхлэх болно. Дотоод шаталтат хөдөлгүүр бүхий автомашины борлуулалтаас орох татварын зарим хэсгийг цахилгаан автомашины цэнэглэх станцыг барих ажилд зарцуулах ажээ.
Дээрх баримт бичигт одоогийн байдлаар уран зөгнөл гэж хэлж болохоор нэгэн зүйл байгаа нь 2032 он гэхэд бүх тээврийн хэрэгслийг цахилгаан автомашин болгох юм. Үүнийг хэрэгжүүлэхэд Энэтхэг улсад 15 жилийн хугацаа байгаа хэдий ч тус улсын хүн амын хэмжээ их, амьдралын түвшин нэлээд доогуур байдаг зэргийг анхаарах нь зүйтэй.
Эх сурвалж: Reuters


Хөрөнгө босгох сайтад Mokase ухаалаг гар утасны гэрийг танилцуулсан бөгөөд энэ нь зөвхөн унах үед гар утсыг гэмтэхээс хамгаалаад зогсохгүй ажээ.

Mokase 1

Энэ нь 25 мл хэмжээтэй эспрессо бэлдэх боломжтой ба түүнийг 50-60°С хүртэл халаах аж. Энэхүү гэрийг кофены машин болгон ашиглахын тулд хэрэглэгчид тусгай хайрцаг хэрэгтэй. Тус гэрэнд суулгасан зайгаар кофег халаах ба 5-8 минутанд кофе бэлэн болох болно. Кофе бэлдэх ажиллагааг гар утасны апп ашиглан удирдах боломжтой. Үйлдвэрлэгч Apple, Samsung, LG болон Huawei гар утсанд зориулсан Mosake гэр хийхээр төлөвлөөд байна.

Mokase 2

Тус гэрийг 49 еврогоор борлуулах ба 9 сараас эхлэн борлуулалтыг эхлэх ажээ. Одоогоор тус гэрийг бүтээхэд шаардлагатай 75 мянган еврогоос 4 мянгыг цуглуулаад байна.
Эх сурвалж: Kickstarter


2 жилийн өмнө Kickstarter сайтад Light Phone энгийн гар утасны санхүүжилийг амжилттай хийсэн бөгөөд хөрөнгө оруулагчдад энэ оны 1 сараас эхлэн бүтээгдэхүүнээ илгээж эхэлсэн байна. Одоо тус энгийн гар утсыг АНУ-н зах зээлд 150 ам. доллараар урьдчилсан захиалга өгөх боломжтой болоод байна. Нийлүүлэлтийг энэ оны 5 сараас хийж эхлэх ажээ.

Light Phone 1

Тус утсыг бүтээгчид орчин үед гар утсанд хэт их цаг зарцуулах болсонтой холбоотойгоор хэрэглэгчдийн цагийг хэмнэх зорилгоор энэхүү утсыг бүтээсэн байна. Light Phone нь зөвхөн дуудлага хийх, хүлээн авах, цаг заах үүргийг гүйцэтгэх юм. Ямар ч мэдээлэл, цахилгаан шуудан, браузер болон апп энэ утсанд байхгүй.
Тус утас нь Qualcomm 8208 системийн чиптэй, LED гэрлийн дэлгэц, Micro USB холболт, Nano SIM картны үүртэй. Light Phone зөвхөн 2G сүлжээнд асаалттай нөхцөлд 2-4 өдөр, ярих горимд 45-90 минут ажиллана.

Light Phone 2

Жин болон хэмжээний хувьд зузаан кредит картыг санагдуулах ба 38.5 гр жинтэй.
Эх сурвалж: Light Phone


Өнгөрсөн жилийн 11 сард Vivo компани нүүрний хос камер, 20 ба 8 Мп нарийвчлалтай дүрс мэдрэгч бүхий Vivo X9, X9 Plus ухаалаг агр утсуудыг танилцуулсан. Эхний үед эдгээр ухаалаг гар утсууд Gold болон Rose Gold өнгөний сонголтой байсан ба сүүлд хэрэглэгчдэд хар өнгийг санал болгосон байна. Харин одоо сагсан бөмбөг сонирхогчдод зориулсан тусгай Vivo X9 загварыг танилцуулаад байна.

Vivo X9 NBA Edition 1

Vivo X9 NBA Edition нь цэнэр өнгөтэй бөгөөд арын хэсэгт NBA-н логог байрлуулжээ. Иконыг ч мөн NBA-н стилээр хийсэн ба дэлгэцийн зураг ч бас тус сэдвээр хийгдсэн байх ажээ.

Vivo X9 NBA Edition 2

Энэхүү багцад ухаалаг гар утаснаас гадна түлхүрийн оосор, усны хуванцар сав болон зөөврийн цэнэглэгч төхөөрөмж багтсан. Vivo X9 NBA Edition 5 сарын 10-эд худалдаанд гарах ба 435 орчим ам. долларын үнэтэй байх болно.
Эх сурвалж: Gizmochina