Тайлант хугацаанд тус компани 6.09 тэрбум ам. долларын орлого олсон байна. Улирлын үйл ажиллагаанаас олох ашиг 912 сая ам. доллар, цэвэр ашиг 758 сая ам. доллар байжээ. Улирлын эцсийн байдлаар Renesas Electronics компанийн актив 7,48 тэрбум ам. доллараар үнэлэгдсэн байна.
Эх сурвалж: Renesas Electronics
Технологийн мэдээ (692)
Samsung Galaxy Note7R загварын үнэ 520-580 ам. доллар байгаа нь анхны загвараасаа хямд байгаа юм. Сэргээн засварласан утаснууд гаднах байдлаараа ердийн Samsung Galaxy Note7 загвартай адил харагдах болно гэдгийг сануулах нь зүйтэй байх.
Хятадын эх сурвалжийн нийтэлснээр Samsung Galaxy Note 7R нь зайны багтаамжаас хамааран 2 сонголттой байх ажээ. 3200 мА•цаг багтаамжтай хувилбар нь АНУ, Европ, Ази-Номхон далайн бүс нутгийн улсуудын зах зээлд зориулагдсан. Мөн Samsung Galaxy Note7 загварын нэгэн адил 3500 мА•цаг багтаамжтай зай бүхий загварын зай шинэ байх ба хэмжээний хувьд жижиг байх ажээ.
Эх сурвалж: Playfuldroid
Зохион бүтээгч NIFTYX хэмээх нэртэй тус бугуйвчийг гар утасны нэмэлт хэрэгслийг ямагт гарын доор байлгах зорилгоор бүтээсэн ажээ. Хөрөнгө босгох кампанит ажлын үед энэхүү санаа Kickstarter сайтын хэрэглэгчдэд таалагдсан байна. 10 000 ам. доллараас багагүй хөрөнгө босгохоор тооцоолж байсан төслийн санаачлагчид 128 890 ам. доллар цуглуулж чаджээ. Хөрөнгө босгоход оролцсон эхний оролцогчид тус бугуйвчийг ердөө 2 ам. доллараар авах боломжтой байсан бөгөөд түүнээс хойш үнэ нь аажмаар өссөөр 15 ам. доллар хүрсэн байна.
Тус бугуйвчыг 7 сараас нийлүүлж эхлэх болно.
Эх сурвалж: Kickstarter
Lunds их сургуулийн мэргэжилтнүүд сарьсан багваахай аврахын тулд энгийн бөгөөд үр дүнтэй аргыг санал болгоод байна. Сарьсан багваахайг хөнөөлийг багасгахын тулд зургадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд 10 шөнө салхины генераторыг унтрахад хангалттай гэж тооцоолжээ. Ингэснээр салхны эрчим хүчний гаргалт ердөө 1%-иар буурнб учир нь энэ хугацаанд салхи багасдаг аж.
Салхины цахилгаан станц дэлхий дээрх сарьсан багваахайн үхлийн гол шалтгаан болж байна. Сарьсан багваахай нь сэнсний орчинд дахь шавьж агнах зорилгоор салхины генераторын сэнсийг мөргөж үхдэг юм.
Эх сурвалж: Lunds Universitet
Одоогийн байдлаар Windows 10 үйлдлийн системийн iTunes-ийн хувилбарын талаар тодорхой ямар ч мэдээлэл байгүй байна. Энэхүү хувилбар нь интерфэйс эсвэл ажиллагааны хувьд ямар нэгэн ялгаа байгаа эсэхийг бид мэдэхгүй байна.
iTunes өмнө нь Windows-тай нийцдэг байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байх, Windows Store аппликэйшн дээр iTunes-ныг ашиглаж болсноор үүнийг Windows 10 хэрэглэгчдийн хувьд суулгах хялбар болно.
Нэмж хэлэхэд саяхан гарсан Windows 10 S үйлдлийн систем нь зөвхөн Windows Store аппликэйшныг дэмжиж ажилладаг ажээ.
Эх сурвалж: Engadget
Энэ удаад эх сурвалж хэд хэдэн өнгийн OnePlus 5 ухаалаг гар утасны зургийг нийтэлжээ.
Нүүрэн талаасаа OnePlus 5 нь OnePlus 3T-аас их ялгаатай биш, харин ар талаас нь харахад хос камертай болсныг илтгэж байна.
Нэг зурган дээр тус ухаалаг гар утас нь Snapdragon 835 системийн чип, 8 ГБ шуурхай санах ой, 128 ГБ багтаамж бүхий байна гэж харуулсан байна.
OnePlus 5 ухаалаг гар утсыг 2017 оны 6-р сард танилцуулах ажээ.
Эх сурвалж: Gizmochina
АНУ-ын гар утасны томоохон операторын нэг Sprint компани 2019 оны сүүлээр 5G сүлжээг нэвтрүүлэх болно гэж зарлалаа.
Хэвлэлийн хурал дээр Sprint оператор, Qualcomm Technologies, SoftBank компаниудтай хамтарч 5G технологийг хөгжүүлнэ гэдгээ мэдэгджээ. Операторын сүлжээ 2496-2690 МГц (Band 41) давтамж дээр ажиллах юм.
Компаниуд нь хэдэн жилийн дотор 5G сүлжээний шийдэл, үйлчилгээг нэвтрүүлэх аж. Дэлгэрэнгүй мэдээллийг дараа танилцуулахаар төлөвлөж байна.
5G сүлжээг өргөнөөр ашиглах нь зөвхөн 2020 оноос хойш эхлэх болно.
Эх сурвалж: Sprint
Компанийн орлогын 62%-ийг PC-ын борлуулалтаас олсон байна. Нийт борлуулалтын 20%-ийг хөдөлгөөнт төхөөрөмж, 15%-ийг сэлбэг эд анги, 3%-ийг интернэтэд холбоотой төхөөрөмжөөс тус тус бүрдүүлжээ.
Тайлангаас тусдаа баримт бичгээс ZenBook UX370 болон Vivobook Flip Tp401 зөөврийн компьютерын тухай мэдээллийг олджээ. Эхний 12 мм-ээс бага зузаантай бол хоёр дахь - 15 мм-ээс бага зузаантай.
Asus-ийн гол зах зээл бол АНУ, Франц, Орос, Испани, Турк, Тайвань зэрэг улсууд юм.
Эх сурвалж: Asus