logos

НҮҮР            АРХИВ          ТЕХНО.МЭДЭЭ          Ш-У.МЭДЭЭ         ЗАР     ЗАР НЭМЭХ            ХАЙЛТ


 

Технологийн мэдээ (700)

Uber-тай таксины зах зээлд өрсөлдөдөг Lyft компани автомат жолоодлогой автомашин үйлдвэрлэдэг Alphabet холдингийн Waymo компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Wayomo n Lyft

Lyft компанийн мэдээлснээр ийнхүү хамтарч ажилласнаар автомат жолоодлоготой автомашины технологийг хөгжүүлэхэд түлхэц болно гэж тэмдэглэсэн байна. Lyft компанийн тэргүүн 2025 он гэхэд автомат жолоодлоготой автомашин зам дээрх ихэнх тээврийг гүйцэтгэх болно гэж мэдэгдэжээ.
Гэрээний дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.
АНУ-ын таксины үйлчилгээний Uber компани автомат жолоодлоготой автомашин боловсруулахаар бас ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж: Reuters


Эх сурвалжийн мэдээлснээр, Японы төв банкны хийсэн судалгаанаас өсөн нэмэгдэж буй ажлын хүчний хомсдлыг арилгахын тулд орон нутгийн дунд бизнес эрхлэгчид роботыг түлхүү нэвтрүүлэхээс өөр ямар арга замыг олж харахгүй байна. Ухаалаг роботыг газар шороо ажил, зочид буудал болон үйлдвэрлэл үйл ажиллагаанд өргөн ашиглаж байна.

Robot dem in JP

Судалгааны дагуу энэ жил дундаж Японы компани (ойролцоогоор 1 - 10 орчим ам. сая долларын өөрийн хөрөнгөтэй) өнгөрсөн онтой харьцуулахад робот нэвтрүүлэхэд 17.5%-иар илүү хөрөнгө зарсан. Энэ үзүүлэлт нь дээд амжилт юм.
Энэ оны 1-р улиралд анх удаа сүүлийн долоон улиралд робот үйлдвэрлэгч компанийн орлого нэмэгдсэн нь эрэлт нэмэгдэж байгааг харуулж байна. Эдгээр компаниудын нэг болох Fanuc компани 1-р улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлогоо 7.9% -иар нэмэгдүүлсэн байна.
Эх сурвалж Япон улсыг хөгшрөлтийн хүн ам их бүхий Өмнөд Солонгос зэрэг бусад орнууд дагана гэж онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: Reuters

 

 


Gartner шинжээчид өнгөрсөн жил дэлхийн хагас дамжуулагч зах зээл 343.5 тэрбум ам.долларт хүрч 2.6% -иар нэмэгдсэн гэсэн тооцоо гаргасан байна. Ингэхдээ энэ салбарын шилдэг 25 компанийн нийт орлого 10.5%-иар өссөн байна.
Intel компани одоогоор тэргүүлж байгаа боловч энэ нь удахгүй өөрчлөгдөж болзошгүй байна. Тус компанийн орлого 4.6%-иар өсч 54 тэрбум ам. долларт хүрч зах зээлийн 15.7%-ийг эзлэв.

SC wrldwide

Харин Samsung компанийн орлого 5.9% -иар өсч 40.1 тэрбум ам. долларт хүрч зах зээлийн 11.7%-ийг эзэлжээ.
3-р байрт бичигдсэн Qualcomm компанийн орлого 4.1% буурч 15.4 тэрбум доллартай тэнцэн зах зээлийн 4.5%-ийг эзэлжээ. SK Hynix (10.2%) болон Micron (6.3%) компаниудын орлого мөн бас буурсан эхний 10-т жагссан компаниуд орлого нэмэгдүүлж чадлаа. Бусдаас илүү Broadcom компани Avago компанитай нэгдснээр орлого нь 191.1%-иар өсч 13.2 тэрбум долларт хүргэснээр 5-р байрт бичигджээ.
Эх сурвалж: Gartner


Германы автомашин үйлдвэрлэгчдийн өмнө өөрсдийн автомат удирдлагатай автомашиныг зам дээр турших нөхцлийг бүрдүүлж өгсөн хууль батлагдсан байна. Тус хуулинд автомат жолоодлоготой машины жолооны ард заавал жолооч байх байх бөгөөд шаардлагатай үед удирдлагыг гартаа авахад бэлэн байх ёстой гэсэн шаардлагыг тавьжээ. Одоогоор автомашиныг компьютер удирдах бөгөөд жолооч хүрдэн дээрээс гараа авч зам руу харалгүй явж болох ажээ. Өөрөөр хэлбэл жолооч ном унших, гар утсаа ашиглах боломжтой юм.

Germanys self driving vehicles law

Тус хуулинд автомат жолоодлотой машинд хар хайрцаг байрлуулах шаардлага тавьсан ба энэ нь цаг хуагцааны хором бүрт жолоодлогыг хэн гүйцэтгэж байгааг бичиж авах болно. Энэ нь авто замын осол гарсан тохиолдолд хариуцлагыг хэн хүлээхийг тогтооход шаардлагатай ажээ. Автомат удирлагатай машины техноги хурдацтай хөгжиж байгаагаас үүдэн 2 жилийн дараа хуулийг дахин харахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Reuters


Энэ долоо хоногт Nvidia-ийн зохион байгуулсан GTC 2017 арга хэмжээний хүрээнд Airbus компани өөрийн хисдэг таксины талаар шинэ мэдээлэл өгсөн байна.

Airbus Vahana

Airbus A3 хэлтсийн хэрэгжүүлж буй Vahana төсөл босоо чиглэлд хөөрч буух нисдэг төхөөрөмжийг бүтээж байгаа юм. Энэхүү такси нь автомат жолоодлоготой байх бөгөөд тодорхой зайнд нэг зорчигчийг буюу ойролцоо хэмжээний ачааг зөөх болно. Тус төхөөрөмжийг ашиглаад тусгай талбай шаардлагагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хөөрөх, буух үедээ ердийн автомашины зогсоолыг ашиглаж болох ба 2 машины зай эзлэх ажээ. Сан-Францискогоос Сан-Хосе хүртэл нисэхэд 15 минут болох бөгөөд энэ зайг галт тэргээр 1.5 цаг шаардлагатай байдаг байна. Airbus компанийн үнэлснээр автомат жолоодлого бүхий нисдэг таксины нислэгийн цагийн үнэ 175 орчим ам. доллар байх ба энэ нь орчин үеийн нисдэг тэрэгнээс 3 дахин хямд байгаа юм. Нислэгийн нийт зай 110 км байна. Компанийн үзэж байгаагаар тус төхөөрөмж анхны нислэгээ энэ оны сүүлээр хийх бөгөөд 2020 онд үйлдвэрлэж эхлэх болно. Таксины удирдлагыг хиймэл оюун ухааны зарчмаар ажиллах GPU бүхий компьютерын системд суулгаж өгөх ба энэ нь өөрөө сурах, шувуу болон бусад биетийг илрүүлэх, орчны нөхцөл байдалд тааруулан хариу үйлдлийг хурдан хийх боломжтой.
Эх сурвалж: Nvidia


StarTech.com санах ойн карт унших CFast 1.0 болон 2.0 төхөөрөмжөөр бүтээгдэхүүний нэр төрлөө нэмлээ. Энэ нь USB 3.0 интерфейстэй, USB-C холболт бүхий кабель дээр гарах дохиогоор тоноглосон байна.

StarTech USB С

ASMedia ASM1153E хяналт дээр суурилсан. Энэхүү карт уншигч нь програм хангамж суулгах шаардлагагүй ба холбосны дараа шууд ажиллуулж болно. 240.3 х 58 х 14.7 мм хэмжээтэй, 42 гр жинтэй. Корпусыг хөнгөн цагаанаар хийсэн. Тус төхөөрөмж нь 62 ам. долларын үнэтэй. USB-A холболттойг мөн худалдаж авах боломжтой.
Эх сурвалж: StarTech.com


Satechi компани нэмэлт хэрэгслийн нэр төрлөө шинэ үеийн MacBook Pro зөөврийн компьютерт зориулсан бүтээгдэхүүнээр нэмжээ. Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь Aluminum Type-C Pro Hub Adapter юм. Дашрамд хэлэхэд мэргэжлийн шинэ зөөврийн компьютер зөвхөн USB-C оролттой бөгөөд өмнө нь MacBook Pro загварыг ажлын багаж хэрэгсэл болгон ашиглаж байсан хэрэглэгчдэд ихээхэн асуудал тулгардаг ажээ.

Satechi Aluminum Type C Pro Hub 1

USB-C руу шилжихэд хэсэг хугацаа орох тул шинэ MacBook Pro зөөврийн компьютер эзэмшигчдэд хувиргагч, адаптер зэрэг нэмэлт хэрэгслүүд зайлшгүй хэрэгтэй.

Satechi Aluminum Type C Pro Hub 2

Satechi Aluminum Type-C Pro Hub Adapter нь нэг дор хэд хэдэн нэмэлт хэрэгслийн үүргийг гүйцэтгэх боломжтой. Тус адаптер нь USB 3.0-н хоёр оролт, USB-C-н хоёр оролт, үүний нэг нь Thunderbolt 3-г дэмждэг, HDMI болон SD, microSD картын үүртэй. Энэ нь 15 инчийн зөөврийн компьютер болон түүний жижиг загваруудад ашиглаж болно.
Шинэ бүтээгдэхүүнийг 5 сарын 21-нээс эхлэн 100 ам. доллараар худалдаалах болно.

Эх сурвалж: Amazon


Эх сурвалжийн мэдээлснээр Samsung компани нь SOC Exynos 7872 системийн чип дээр ажиллаж байгаа билээ. Одоо тус компани, 14-нано технологиор Cortex-A53 найман цөм бүхий Exynos 7870-ыг үйлдвэрлэж байна.
Урьдчилсан мэдээгээр Exynos 7872 нь одоо байгаа SOC-ыг орлоно гэж хэлж болохгүй юм. Учир нь процессорын цөмийн тоо 6 хүртэл багасах болно. Энэ нь дөрвөн Cortex-A53, хоёр Cortex-A73 байх хэдий ч, ингэснээр гүйцэтгэл өсөх боломжтой. Mali -T830MP2: GPU өөрчлөгдөөгүй хэвээр байна.

Samsung Exynos 7872

Exynos 7872 14 LLP технологи ашиглан үйлдвэрлэх ба энэ нь цахилгаан эрчим хүчний хэрэглээг багасгах болно. Мөн Exynos 7870-ааг бодвол бүх давтамжийг дэмжидэг модемыг онцолсон байна. Шинэ платформ бүхий ухаалаг гар утсыг энэ оны 10 сард зах зээлд гарна гэж хүлээж байна.
Эх сурвалж: Sohu


Screen Shot 2017 01 03 at 18.26.21