logos

НҮҮР            АРХИВ          ТЕХНО.МЭДЭЭ          Ш-У.МЭДЭЭ         ЗАР     ЗАР НЭМЭХ            ХАЙЛТ


 

Технологийн мэдээ (700)

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Sharp-ын ихэнх хэсгийг эзэмшдэг Foxconn компани Toshiba-ийн хагас дамжуулагчийн бизнесийн 10-20% авч болзошгүй.
Foxconn компани Хятад улстай өргөн харилцаа холбоотой тул Toshiba компани хагас дамжуулагчийн бизнесийнхаа нэг хэсгийг Foxconn-нд худалдах сонирхолгүй байна. Гэвч Foxconn компани энэ хэлцлийг Японы Sharp компаниар дамжуулж хийх боломжтой юм.

Toshiba deal

Toshiba компанийн хувьд нэг худалдан авагчад бүх хөрөнгөө худалдах нь хамгийн сайн сонголт байж магадгүй. Харин Western Digital компани хагас дамжуулагч бизнесийн хэлцлийг хүчингүй болгохыг шаардан арбитрын шүүхэд гомдол гаргасны улмаас уг хэлцэл хэрхэн явагдах нь тодорхой бус болоод байна.
Эх сурвалж: Nikkei


Fitbit компани фитнес зориулалтаар бугуйвч гаргадаг бөгөөд түүгээр цуглуулсэн мэдээллээр хамгийн идэвхтэй хөдөлгөөнтэй улсыг тогтоосон байна. Энэ жагсаалтыг Ирланд улс тэргүүлжээ. Дэлхий даяар ашиглаж буй нийт 20 сая гаруй хэрэглэгчийн унтах хугацаа, идэвхтэй хөдөлгөөн хийх сануулгын биелэлт, өдөрт хийсэн алхалтын тоо, өдрийн турш хийсэн идэвхтэй хөдөлгөөний хугацаа болон тайван байх үеийн зүрхний цохилт зэрэг мэдээллийг ашиглан уг жагсаалтыг гаргасан байна.

Most active country by Fitbit

2-рт Их Британи, 3-рт Швед улс орсон ба Нидерланд, Швейцари улсууд эхний 5-д багтсан байна. Тус судалгаагаар өдөрт дунджаар хамгийн их алхдаг хэрэглэгчид Испани улсад байдаг ба жагсаалтын 7-рт орсон бол Их Британийн хэрэглэгчид хамгийн их унтдаг буюу хоногт 7 цаг 15 минут унтдаг байна. Харин хамгийн идэвхтэй хэрэглэгчид Швейцарын хэрэглэгчид байсан байна. Тус компани нийтдээ 63 сая гаруй төхөөрөмж борлуулсан бөгөөд бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо 65 улсын 50 сая хэрэглэгчээс давсан байна.
Эх сурвалж: Fitbit

 


Toyota компани Skydrive хэмээх нисдэг төхөөрөмж бүтээж буй шинэхэн компани болох Cartivator-ыг дэмжин нисдэг автомашин бүтээх уралдаанд нэгдэн оржээ. Төслийн санаачлагчдын үзэж буйгаар Skydrive нь 10 метрийн өндөрт 100 км/цагийн хурдаар нисэх боломжтой ажээ.

Toyota OG 2020

Тус төхөөрөмжийг 2020 оны Олимпийн наадам эхлэхэд цуврал бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх ба Олимпийн бамбарыг асаахад ашиглаж болно гэж тооцоолж байгаа ажээ. 2,9 м урттай энэхүү төхөөрөмжийг цахилгаан мотороор хөдөлгөх юм. Ердийн зам дээрээс хөөрч буух боломжтой. Энэхүү төсөлд Toyota компани 350 000 ам. долларын хөрөнгө оруулалт хийж инженер техникийн ажилтнуудаар хангасан байна.
Эх сурвалж: Nikkei


Samsung компани 4G LTE Cat.4 сүлжээний ОС Tizen 3.0 үйлдлийн систем бүхий Z4 загварын ухаалаг гар утсын танилцууллаа. Үйлдвэрлэгчийн хэлж буйгаар бүс нутгаас хамааран SIM картны нэг болон хоёр үүртэй байх болно.

Samsung Z4 1

Тус гар утас 132,9 x 69,2 x 10,3 мм хэмжээтэй, 143 гр жинтэй. 1,5 ГГц давтамж дээр ажиллах 4 цөмт процессортой нэр нь үл мэдэгдэх системийн чиптэй. 1 ГБ шуурхай санах ойтой. Дэлгэцийн хувьд 4,5 инч хэмжээтэй, 480 х 800 пиксел нягтралтай, 5 Мп-ын 2 камертай ажээ. Нүүрний камерыг 2 LED гэрлээр тоноглосон. Интерфейсийн хувьд Wi-Fi 802 11b/g/n, Bluetooth 4.0 болон USB 2.0, GPS ба Glonass хүлээн авагч, хөдөлгөөн болон ойр буй объектыг мэдрэгчтэй. Зай нь 2600 мА∙цаг багтаамжтай.

Samsung Z4 2

Энэ сараас эхлэн Энэтхэг болон өөр хэд хэдэн улсын зах зээлд хар, алтлаг, мөнгөлөг гэсэн өнгөний сонголттойгоор борлуулах болно. Багтаамж болон үнийн тэлээр компани мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: Samsung


Та бүхний мэдэж буйгаар 2-р сард Waymo компани Uber компанийг технологийг нь хулгайсан гэж буруутгаж шүүхэд өгсөн билээ. Uber компани үүнийг гүтгэлэг гэсэн хэдий ч, шүүгч энэ долоо хоногт хулгай болсон гэж дүгнэсэн байна. Шүүгч Uber компанийг ашиглах лазеран зай хэмжих технологийг ашиглахыг хоригложээ. Техногогийн дэлгэрэнгүй мэдээллийг Waymo компанийн ажилтан асан Entoni Levandovski (Anthony Levandowski) Uber компанид өгсөн байна. Түүнээс гадна Uber компанийг бүх хулгайлсан материалыг 5-р сар дуусахаас өмнө буцаа гэж шүүгч тушаажээ.

Waymo vs Uber

Шүүгчийн хэлснээр Waymo компани Lewandowski нууц файлуудыг халагдахаасаа өмнө хуулж авсны талаар нотолгоо гаргаж өгчээ. Үүнээс гадна, Lewandowski-ийн байгуулсан Отто компанийг Uber компани Lewandowski-ийг Waymo компаниас гархаас өмнө худалдан авахаар төлөвлөж байсан нь батлагдсан байна.
Эх сурвалж: Reuters


Samsung Electronics төлөөлөгчийн мэдээлснээр Samsung Galaxy S8 болон S8+ ухаалаг гар утасны борлуулалт аль хэдийн нь 5 сая ширхэгийг давсан байна.
"Бид өөр өөр бүс нутагт борлуулалтын тодорхой мэдээлэл өгч чадахгүй байгаа хэдий ч, борлуулалт дэлхий даяар тогтмол өндөр байгаа” гэж Samsung компанийн төлөөлөгч албан ёсны хэлжээ. –“нийт борлуулалт нь аль хэдийн 5 саяыг давсан байна. "
4-р сарын 21-ний өдөр Samsung Galaxy S8 болон S8+ ухаалаг гар утсыг АНУ, Канад, Өмнөд Солонгост зарж эхэлсэн дараа нь дэлхийн бусад бүс нутагт гарчээ. 5-р сарын эцэс гэхэд Samsung Galaxy S8 болон S8+ ухаалаг гар утсыг 120 улсад худалдан авах боломжтой болно.

Samsung Galaxy S8 и S8 sales

2-р улиралд 20 сая ширхэг Samsung Galaxy S8 болон S8+ ухаалаг гар утас борлогдоно гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд оны эцэст 60 саяд хүрч чадна гэдэгт тэд итгэлтэй байна.
Эх сурвалж: The Investor


"Найдвартай эх сурвалж"-аас Android Police сайт дээр Google Assistant виртуал туслахыг iOS-ын хэрэглэгчид удахгүй ашиглах боломжтой болно гэж мэдээлжээ. Энэхүү виртуал туслахыг Google I / O арга хэмжээний үеэр энэ долоо хоногт танилцуулах аж. Эхлээд АНУ-ын хэрэглэгчид энэ аппликейшныг татаж авах боломжтой болно, дараа нь бусад улс орнуудад боломжтой байх болно.

Google Assistant iOS

4-р сарын сүүлээс гуравдагч талын програм хангамж хөгжүүлэгчид Assistant SDK-д хандаж болсон тул тэд одоо өөрсдийн аппликейшнд Google-ийн виртуал туслахыг ашиглах боломжтой юм.
Эх сурвалж: Android Police


Asustek Computer (Asus) компани ZenWatch ухаалаг цагийг цаашид үйлдвэрлэхээ болиж магадгүй болоод байна. Эх сурвалж энэ тухайд ухаалаг цагны Тайваны нийлүүлэгчдийн төлөөлөгчдийн лавлагааг үндэслэн мэдээлжээ. Asus-ын ухаалаг цагны борлуулалт хүлээж байснаасаа бага байсан тул үйлдвэрлэгч ийнхүү шийдвэрийг гаргах шалтгаан болсон ажээ.

ZenWatch 3

ZenWatch-ны анхны загвар 2014 онд гарчээ. Зурган дээр үзүүлсэн сүүлийн ZenWatch 3 загвар нь Qualcomm Snapdragon 2100 системийн чип дээр суурилсан, 1.39 инчийн AMOLED дэлгэц, 512 МБ шуурхай санах ой, 4 ГБ багтаамж зэргийг багтаасан бөгөөд IP67 хамгаалалтын зэрэг бүхий юм.
Сард дунджаар 5000-6000 ширхэг ZenWatch ухаалаг цагийг үйлдвэрлэдэг. Asus-ын захиалгаар ZenWatch 3 ухаалаг цагийг Pegatron компани хийдэг. Харьцуулбал, IDC тооцоогоор өнгөрсөн улиралд ойролцоогоор 3.5 сая ширхэг Apple Watch ухаалаг цагийг ачуулсан байна.
Эх сурвалж: Digitimes


Screen Shot 2017 01 03 at 18.26.21