Технологийн мэдээ (700)

Android Auto-ын албан ёсны сайтад Kia автомашины 8 загвар Android Auto функцийг дэмжиж ажилладаг гэсэн мэдээлэл гарчээ. Үүнд: 2017 оны Cadenza, Carens, Cee'd, Forte5, Niro, Optima Plug-in Hybrid, 2018 оны Picanto ба Rio загварууд багтсан байна. Ойрын хугацаанд уг функцийг дэмждэг Kia автомашины 3-н загвар нэмэгдэх юм.  

Kia Android Auto

Эдгээрүүдэд 2017 оны Forte Koup, 2019 оны K900, 370 морины хүчтэй 3.3 литрын V6 хөдөлгүүртэй Stinger зэрэг загварууд багтсан байна
Эх сурвалж: Android

 


TENAA мэдээллийн санд Oppo R11 Plus ухаалаг гар утас нийтлэгдлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэхүү ухаалаг утасны хос камер нь 5x Dual Camera Zoom технологийг дэмждэггүй юм. Oppo R11 Plus-ыг Full HD 6 инчийн дэлгэц, 2.2 ГГц-ын найман цөм бүхий системийн чип зэргээр тоноглогдсон байх юм.

Oppo R11 Plus

Туршсан загвар нь 6 ГБ шуурхай санах ой, 64 ГБ багтаамжтай байсан. Гэхдээ Oppo R11 Plus нь 4 ГБ шуурхай санах ой болон 20 ба 16 Мп хос камертай гарах аж. Тус ухаалаг гар утас 165.8 х 81.5 х 7.8 мм-ын хэмжээтэй, 188 гр-ын жинтэй байхаас 3880 мА·ц багтаам бүхий зайтай аж.
Эх сурвалж: Gizmochina


WhatsApp-ыг худалан авахад худал мэдээлэл өгсөн хэрэгт Facebook-ийг буруутай гэж үзэн Еврокомиссоос 110 сая еврогийн торгууль тавьжээ
Өнгөрөгч жилийн эцэст Европын комисс Facebook компани WhatsApp компанийг худалдан авах үедээ худал мэдээлэл өгсөн хэмээн буруутгажээ. Тус мэдээлэл нь нууцлалын бодлоготой холбоотой ажээ. Тодруулбал компанийг нэгтгэхийн өмнө Facebook компани WhatsApp-д бүртгэлтэй утасны дугаар бүхий хэрэглэгчдийг тэдгээрийн Facebook дэх хаягтай автоматаар холбох боломжгүй гэдгээ Еврокомисст илэрхийлсэн байна.

WhatsApp Facebook

Гэвч 2016 оны 8 сард WhatsApp нууцлалын бодлогодоо өөрчлөлт хийснээ зарласан билээ. WhatsApp-н утасны дугаар тухайн хэрэглэгчийн Facebook дэх данстай холбоотой байх магадлалтай гэж мэдэгдэж байсан юм. Үүний үр дүнд Facebook компанийг буруутай гэж үзэн хэвлэлийн бага хурал зарласан байна. Дээрх зөрчлийн төлөө тус компани 110 сая еврогийн торгууль төлөх болоод байна. Facebook компанийн үйлдсэн хэрэг албан ёсоор нэг хэрэгт тооцогдох боловч 2 тусдаа хэрэг хэмээн Еврокомисс үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл компани эхлээд хоёр компанийг нэгтгэхэд хуурамж мэдээлэл өгсөн, дараа нь Еврокомиссын энэ асуудлаар гаргасман хүсэлтэд мөн адил мэдээлэл өгсөн гэжээ.
Эх сурвалж: Europa

 

 


Өчигдөр олон нийтин сүлжээнд Samsung Galaxy C10 ухаалаг гар утасны анхны зургийг нийтэлсэн байна. Өмнө яригдаж байснаар тус төхөөрөмж нь хос камертай байх ажээ. Зургаас харахад энэ яриа үнэн бололтой.

Samsung Galaxy C10

Энэхүү ухаалаг гар утас нь цувралын өмнөх загваруудын адил метал корпустай байна. Антенны зурвас нь шинэ стилээр хийгдсэн бөгөөд хос камер нь босоо байрлалтай байх ажээ. Үзүүлэлтийн хувьд одоогоор Snapdragon 660 системийн чиптэй гэсэн яриа тараад байна.
Эх сурвалж: MobileExpose


Tizen үйлдлийн систем зөвхөн ухаалаг цагны зах зээлд тодорхой хэмжээний нэр хүнд олж аваад байгаа билээ. Харин Samsung компанийн төлөвлөгөөнд төрөл бүрийн цахилгаан хэрэгсэлд Tizen-ийг ашиглах талаар тусгагдаж байсан юм.

OS Tizen for Samsung 1

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Samsung  компани дээрх зорилгын хүрээнд Tizen RT (Real-Time)-г бэлджээ. Энэ нь Tizen 4.0 дээр суурилсан ухаалаг төхөөрөмж болон роботод зорулсан үйлдлийн систем ажээ. Тус үйлдлийн систем нь зурагт, төрөл бүрийн зөөврийн хэрэгслүүд, ухаалаг халуун сав, ухаалаг жин зэрэг ахуйн техник хэрэгсэлд ашиглахад тохиромжтой.  Харин Tizen Developer Conference 2017 арга хэмжэн дээр танилцуулсан Tizen 4.0-ийн талаар ямар ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Гэвч ойрын хугацаанд гарах Tizen үйлдлийн сиистем бүхий ухаалаг гар утасны шинэ интерфейсийг харах боломжтой болсон байна.

OS Tizen for Samsung 2

OS Tizen for Samsung 3

OS Tizen for Samsung 4

Samsung компани энэхүү бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргахаа амлаад байна. Одоогийн байдлаар Tizen үйлдлийн системтэй ухаалаг гар утас Энэтхэг болон өөр хэд хэдэн улсын зах зээлд худалдаалагдаж байгаа юм. Samsung компанийн мэдэгдсэнээр энэхүү бүтээгдэхүүнийг дэлхийн бүх улсын зах зээлд нийлүүлэх ажээ.

OS Tizen for Samsung 5

OS Tizen for Samsung 6

Энэтхэг улсын хувьд тус загварын гар утас муугүй борлуулалттай байгаа юм. 2016 онд Tizen үйлдлийн системтэй гар утасны борлуулалтын өсөлт 30% байсан ба энэ жил борлуулалтын өсөлт 2 оронтой тоогоор яригдана гэсэн хүлээлттэй байна.
Эх сурвалж: Twitter TizenForum Samsung


Саяхан AMD компани удахгүй гарах зөөврийн APU Ryzen-ы талаар багахан мэдээлэл өгсөн билээ. Энэ нь өндөр үнэтэй зөөврийн төхөөрөмжид зориулагдсан ажээ. Өөрөөр хэлбэл зөөврийн болон гибрид компьютер, тоглоомын компьютерт зориулсан байна. Тиймээс ойрйн хугацаанд зөөврийн сегментэд зориулсан боломжийн үнэтэй APU Ryzen гарна гэж хүлээх хэрэггүй болсон бололтой.

Mobile AMD Ryzen 1

7 дахь үеийн APU-тай харьцулахад шинэ гибрид процессор нь AMD компанийн амласнаар CPU-н бүтээмж сайжирч, GPU-н бүтээмж 40%-аар өсч, эрчим хүчний хэрэглээ 2 дахин багасах ажээ. Үүнээс гадна AMD компани зөөврийн APU Ryzen-д GPU Vega ашиглахаар болсноо албан ёсоор баталсан байна.

Mobile AMD Ryzen 2

Харамсалтай нь зөөврийн APU танилцуулах хугацааг мэдэгдээгүй байна. AMD компани тус зөөврийн APU-ыг энэ жилийн 2-р хагаст гаргана гэж мэдэгджээ.
Эх сурвалж: WCCF Tech


International Federation of Robotics (IFR) компани робот ашиглалттай холбоотой 2016 оны тайлангаа нийтэлжээ. IFR-ын мэдээллээр Европ тивд автомашин үйлдвэрлэлийн салбарт ашиглаж буй роботын тоогоор Франц улс 2-р байранд орсон байна. Энэ салбарт ганцхан жилийн дотор францын аж үйлдвэрлэлд 22%-аар өсч 1400 робот болсон ажээ. IFR-ын шинжээчид автомашины салбарыг Франц улсын эдийн засгийн шинэчлэлийн хөдөлгөгч хэмээн нэрлэсэн ба одоогоор энэ салбарт 10 000 ажилчдад 940 робот ноогдож байна. Нэгдүгээр байранд Герман улс орсон бөгөөд энд 10 000 ажилчдад 1147 робот ноогдож байна.

France robots in am ind

Дээрх жагсаалтын эхний 5-д Словак, Испани и Итали улсууд орсон байна.
Эх сурвалж: IFR


Huawei компани ухаалаг гар утасныхаа нэр төрлийг Y3 2017 загвараар нэмлээ. Энэхүү шинэ утас нь зарим ухаалаг гар утасны нэгэн адил дундаж үнэ бүхий утасны төрөлд багтах ба өөр платформ бүхий 2 хувилбартай: нэг нь LTE-г дэмждэг.

Huawei Y3 2017 1

Huawei Y3 2017 загвар 854 х 480 пиксел нягтрал бүхий 5 ичнийн дэлгэцтэй, 1 ГБ шуурхай санах ой, 8 ГБ багтаамжтай, 2 ба 8 Мп камер, 2200 мА.цаг багтаамж бүхий зайтай. Үйлдлийн системийн хувьд UI 4.1 интерфейс бүхий Android 6.0 үйлдлийн системтэй.

Huawei Y3 2017 2

Y3 2017 загвар нь 1,3 ГГц давтамж болон GPU Mali-400 MP-тай 4 цөмт ARM Cortex-A7 бүхий MediaTek MT6580 платформ дээр суурилан хийгдсэн. Илүү дэвшилтэт загварт нь 1,1 ГГц давтамжийн 4 цөмт Cortex-A53 бүхий MediaTek MT6737M системийн чиптэй, GPU Mali-T720 MP2 болон LTE модемтэй ажээ.
Эх сурвалжийн мэдээллээр Huawei Y3 2017 нь 60 оряим ам. доллараар худалаанд гарах ба өнгөний хувьд 5 хувилбартай: алтлаг, улаан, хөх, цагаан ба саарал.
Эх сурвалж: Gizmochina