Технологийн мэдээ (700)

Tesla цахилгаан автомашины автомат жолоодлогын систем үргэлж сайн ажиллаж байгаагүй ээ.  Машины компьютерийн системийг ажиллулахад зарим мөчид тийм ч эвтээхэн зүйл биш гэж Tesla компанийн тэргүүн Илон Маск (Elon Musk) тэмдэглэсэн байдаг. Тодруулбал автомашины автомат жолоодлого нь зарим үйлдлийг огцом гүйцэтгэх тохиолдол гардагтай холбоотой юм. Гэсэн хэдий ч 6-р сард Tesla Model S ба Model X (2016 оны 10 сараас хойш загварууд) автомашины автомат жолоодлогын системийг шинэчилснээр ийм доголдол үгүй болж илүү сайн ажиллах бөгөөд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх юм.

Tesla autopilot system

Шинэчлэгдсэн автомат жолоодлогын системийн тусламжтайгаар автомашин өөрөө зогсоол руу тавих боломжтой болно гэж Илон Маск найдаж байгаа ажээ.
Эх сурвалж: Twitter

 


Gartner компанийн шинжээчид ухаалаг гар утасны судалгаа 2017 оны 1-р улирлын байдлаар хийж дуусгалаа. Энэхүү судалгаагаар ухаалаг гар утасны зах зээл өмнөх оныхоос 9%-ийн өсч 379 сая төхөөрөмж нийлүүлэгдсэн нь өмнөх оны 1-р улирлаас 30.8 сая төхөөрөмжөөр илүү байсан байна. Тус зах зээлийг Samsung компани хэвээр тэргүүлсэн (2017/I-р улиралд 81.19 сая, 2016/I-р улиралд 78.67 сая) хэдий ч зах зээлийн эзлэх хувь 23.3%-иас 20.7% болтлоо буурчээ.  

Market by Gartner

Apple компани ухаалаг гар утасны нийлүүлэлтээ бага зэрэг (2017/I-р улиралд 51.99 сая, 2016/I-р улиралд 51.63 сая) нэмэгдүүлж хоёр бичигдсэн хэрнээ зах зээл эзлэх хувь 14.8%-иас 13.7% болтлоо буурсан байна.
Эхний тавт Huawei (9.0%), Oppo (8.1%), Vivo (6.8%) зэрэг компаниуд бичигджээ.
Эх сурвалж: Gartner


The Investor-ын мэдээлж буйгаар Samsung Display компани iPhone 9 ухаалаг гар утасны OLED дэлгэц нийлүүлэх гэрээг үзэглэжээ. iPhone 9 ухаалаг гар утас худалдаанд дараа жилийн намраас гарах аж.
Дашрамд хэлэхэд энэ Samsung Display компани энэ жилд iPhone 8 ухаалаг гар утасны 80 сая OLED дэлгэцийг нийлүүлэх бөгөөд iPhone 8 ухаалаг гар утсыг худалдаанд энэ намраас гаргах юм.

Samsung OLED for iPhone 9

Эх сурвалжийн мэдээлж буйгаар шинээр гарах iPhone 9 ухаалаг гар утас нь 5.28 ба 6.46 инчийн OLED дэлгэцний сонголттой байх юм. Ирэх жил Samsung компани Apple-д зориулж 180 сая дэлгэцийг нийлүүлэх гэрээтэй юм. Apple компани энэ жилдээ багтаж OLED дэлгэц бүхий iPhone 8 болон өмнөх жилийн хоёр сайжруулсан шингэн дэлгэц бүхий ухаалаг гар утсыг гаргах төлөвлөгөөтэй ажиллана.
Эх сурвалж: The Investor


Vertu компани Vertu Signature Cobra Limited Edition гар утсыг танилцуулжээ. Энэхүү гар утсыг зөвхөн найман ширхэгийг үйлдвэрлэх бөгөөд 360 мянган ам. долларын үнэтэй байх юм.

Vertu Signature Cobra Limited Edition 1

Энэхүү гар утсыг Францын алдарт Boucheron брэндийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор гараар угсарч, гар утас бүр 439-н бадмаараг чулуугаар бүрч, өвөрмөц Cobra могойн дүрсээр чимэглэн, могойн нүдийг маргад чулуугаар хийжээ.
Үйлдвэрлэгч Vertu Signature Cobra Limited Edition гар утсыг худалдан авачдад нисдэг тэргээр хүргэх аж.

Vertu Signature Cobra Limited Edition 2

Vertu компани тансаг зэрэглэлийн эд зүйлс гаргадаг. Хамгийн хямд эд зүйл нь 4 200 ам. долларын үнэтэй юм. Vertu гар утсыг өөрийн брэндийн дэлгүүрээр дамжуулан дэлхийн олон орнуудад худалдан авах боломжтой аж.
Эх сурвалж: Gizmochina


Авсаарсан хэмжээтэй хамгаалалт бүхий Ricoh WG-40 зургийн аппаратыг 2015 онд гаргасан билээ. Харин удахгүй тус зургийн аппаратны шинэчилсэн WG-50 загварыг танилцуулах юм.

Ricoh WG 50 1

Ricoh WG 50 2

Ricoh WG 50 3

Ricoh WG 50 4

Ricoh WG 50 5

Нийтлэгдсэн зурагнаас харахад зургийн аппаратны шинэчилсэн загвар нь өмнөх WG-40 загвараас онцын ялгаа байхгүй боловч гол өөрчлөлтүүд үзүүлэлтүүдэд нь байгаа юм. Магадгүй WG-50 загварын аппаратны дуран нь илүү татах боломжтой байх болов уу.
Эх сурвалж: Nokishita-camera


HP компани HP Spectre x2 гибрид ноутбүүк болон HP Envy 13 ноутбүүкийг танилцууллаа.

HP Envy 13 1

HP Envy 13 нь 1920 х 1080 пикселийн нарийвчлал бүхий 13 инчийн дэлгэц, Kaby Lake үеийн Intel Core i5 процессор, 128 ГБ багтаамжтай SSD, USB-C оролт зэргийг багтаасан бөгөөд 1.2 кг жинтэй аж.

HP Envy 13 2

HP Envy 13 ноутбүүк Европт 899 евро, АНУ-д 899 ам. долларын үнээр худалдаанд 6 сараас гарах юм.
Эх сурвалж: HP


Samsung компанийн албан ёсны сайтаас авсан Galaxy J5 ба J7 ухаалаг утасны зурагнаас үзүүлэлтүүдийг харьцуулж харж болох юм.

Samsung Galaxy J5

Зурагнаас харахад эдгээрүүдийн гол онцлох зүйл бол металлан корпус юм. Galaxy J5 ухаалаг гар утасны нүүрний камер, арын камерын гэрэлтүүлэг, модем зэргийг сайжруулан хурууны хээний мэдрэгчийг суулгасан аж. Системийн чипийн хувьд 8 цөм бүхий болсон, шуурхай санай ой, багтаамжийн хэмжээ өөрчлөгдөөгүй бол зайны багтаамж 100 мА·ц-аар буурчээ.
Харин Galaxy J7 ухаалаг гар утасны хувьд дэлгэц нь Full HD, 3 ГБ шуурхай санах ой, зайны багтаамж 300 мА·ц-аар нэмэгдсэн. Тус ухаалаг гар утас Samsung Pay аппликейшныг дэмжиж ажиллах эсэх нь одоогоор тодорхой бус байна.

Samsung Galaxy J7

Galaxy J загварын шинэ ухаалаг утсыг 6 сард танилцуулах бөгөөд Galaxy J5 280 евро, Galaxy J7 340 еврогийн үнээр тус тус худалдаанд Бельгид гарах ажээ. Бусад бүс нутагт арай бага үнээр худаалагдаж болзошгүй юм.

Эх сурвалж: Tweakers


Verizon компани удахгүй Ellipsis 10 HD таблетыг танилцуулах юм. Тус төхөөрөмжийн 10 инчийн дэлгэц нь өмнөх загвараасаа (Ellipsis 10) илүү өндөр нарийвчлалтай байх юм.

Verizon Ellipsis 10 HD

Verizon-ны энэхүү шинэ таблетны талаар өөр нэмэлт мэдээлэл одоогоор байхгүй байна. Дашрамд хэлэхэд таблетны зах зээл хумигдаж байгаа бөгөөд Digitimes Research-ын шинжээчдийн тооцоолсноор энэ оны 2-р улиралд өмнөх оны мөн үеийнхаас 13.7%-иар буурах төлөвтэй байна.
Эх сурвалж: GSM Arena