Samsung Хятадад дахь хагас дамжуулагчийн үйлдвэрээ өргөжүүлэх боломжийг судалж байна

БНХАУ-д байрладаг санах ойн мик

росхемийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг судалж байна гэж Samsung Electronics компани өнөөдөр мэдэгдлээ. Эдгээр бүтээгдэхүүний нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ хангах зорилгоор Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч ийнхүү өргөжүүлэх боломжийг судалж байна.
Өргөжүүлэх төлөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй болно. Компанийн төлөөлөгчийн мэдээснээр өргөжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ, ямар төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Samsung in China

Сиан хотод байрладаг энэхүү Samsung компанийн үйлдвэр дээр 3D V-NAND санах ойг үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ үйлдвэрийг 2014 оны 5-р сард ашиглалтад орууллж үүнд Samsung компани 7 тэрбум ам. долларыг зарцуулаад байна.
Албан бус мэдээгээр, Samsung компани аль хэдийн БНХАУ-ын талтай үйлдвэрийг өргөжүүлэх талаар хэлэлцээр хийсэн аж. Өргөжүүлэх бүтээн байгуулалтын ажил энэ жил эхэлж болзошгүй.
Эх сурвалж: Reuters


Нийтэлсэн      Огноо: 2017-05-29 14:03    
Үзсэн 127
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ