Galaxy J5 (2017) болон Galaxy J7 (2017) ухаалаг утсыг Samsung-ын веб сайт дээр дурьдав

Эх сурвалжийн мэдээлснээр Samsung компанийн веб сайт дээр Galaxy J загварын ухаалаг гар утасны талаар дурджээ.
Galaxy J5 (2017) болон Galaxy J7 (2017) ухаалаг утаснууд жагсаалтанд байгаа бөгөөд эдгээрүүд Kids Mode дээр ажиллах юм.

Galaxy J5 2017 Galaxy J7 2017

Металлан корпус бүхий Galaxy J7 (2017) ба Galaxy J5 (2017) нь 13 МП-ийн үндсэн камер болон хурууны хээний мэдрэгчтэй. Galaxy J7 (2017) нь Full HD дэлгэц, 3 ГБ шуурхай санах ой, 3600 мА∙ц багтаамж бүхий зайтай бол Galaxy J5 (2017) нь 8 цөм бүхий системийн чиптэй гарах юм. Эдгээрүүд Android Nougat үйлдлийн системтэй байх бөгөөд J7 (2017) - 339 евро, J5 (2017) — 279 еврогийн үнээр тус тус худалдаанд гарах ажээ.
Эх сурвалж: GSM Arena


Нийтэлсэн      Огноо: 2017-05-29 12:54    
Үзсэн 390
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ