Belkin 15000 мА·цагийн багтаамжтай хамгийн авсаархан зайг танилцууллаа

5-10 жилийн өмнө гарч байсан төхөөрөмжүүдтэй харьцуулахад орчин үеийн ухаалаг гар утасны үзүүлэлтүүд илт сайжирсан. Иймээс үнэ нь байнга хямдарч байдаг зөөврийн зай хураагуурыг нийтлэг хэрэглэх болсон билээ. Belkin компани шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Pocket Power цувралд хамаарах энэхүү загвар нь тус үйлдвэрлэгчийн хамгийн авсаархан төхөөрөмж болсон байна. 5000, 10 000 болон 15 000 мА·цаг багтаамжтай 3 загварыг танилцуулжээ. Хамгийн бага багтаамжтай хувилбар нь 30 ам. доллар, нөгөө хоёр нь зах зээлд зун гарах бөгөөд одоогоор үнийг зарлаагүй байна.

Belkin 15000

Дээрх зайг хурдан цэнэглэж болно. Жижиг хувилбарыг гар утсанд холбох нэг оролттой, 2.4 А цахилгаан гаргах боломжтойгоор хийсэн. Харин нөгөө хоёр төхөөрөмжийн хувьд 2 оролттой, 3.4 А цахилгаан ялгаруулах боломжтой ажээ. Өнгөний 3 сонголттой: хар, мөнгөлөг, улаан шаргал.
Эх сурвалж: Belkin Belkin


Нийтэлсэн      Огноо: 2017-05-26 16:12    
Үзсэн 408
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ