Хүрээгүй Maze Alpha ухаалаг гар утас SoC Helio P25 системийн чиптэй

4-р сарын дундуур хүрээгүй Maze Alpha ухаалаг гар утасны талаар мэдээлэл анх гарсан билээ. Зохион бүтээгчдийн хэлж буйгаар тус ухаалаг гар утсанд GPU ARM Mali-T880 график карт бүхий Helio P25 системийн чипийг суулгасан аж. Энэхүү ухаалаг гар утасны 16:9 харьцаатай хүрээгүй 6 инчийн нүүрний хэсгийн 83%-ийг дэлгэц эзэлсэн, 1.8 мм-ын хүрээтэй юм. Металлан корпус утас нь 5.5 инчийн дэлгэцтэй аж.

Maze Alpha SoC Helio P25

Хэрэглэгчдэд 4 ба 6 ГБ шуурхай санай ойтой хоёр хувилбарыг санал болгох юм. Аль аль нь 64 ГБ багтаамжтай аж. Maze Alpha нь хос камертай, хурууны хээний мэдрэгчтэй, 4000 мА•ц багтаамж бүхий зайтай бөгөөд худалдаанд ойрын хугацаанд гарах ажээ.
Эх сурвалж: Gizmochina


Нийтэлсэн      Огноо: 2017-05-26 15:10    
Үзсэн 375
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ