Sony компани Premium Standard загварын ухаалаг гар утсыг гаргахаас татгалзаж байна

Sony компани энэ жилээс эхлэн Premium Standard загварын гар утас гаргахаас татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Ийм төрлийн гар утсанд Sony Xperia X болон Xperia X Compact ухаалаг гар утаснууд хамаардаг ажээ. Эдгээр утаснууд нь үнэтэй ухаалаг гар утасны адил үзүүлэлттэй боловч боломжийн буюу 500 орчим ам. доллараар худалдаалагддаг юм. Одооноос тус компани дундаж үнэ бүхий загварууд болон дээд загварууд дээр төвлөрч ажиллах болно. Дундаж үнэ бүхий ухаалаг гар утсанд Sony Xperia XA1 ба Xperia XA1 Ultra загварууд, дээд загварт Sony Xperia XZ Premium ба XZs загварууд орно.

Sony xperia x gallery img

Тус компани энэ жил өрсөлдөгчдийнхөө ашиглаж чадахгүй шинэ технологи санал болгох замаар зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Мөн Sony брэндийн нэр хүндийг ашиглаж болох зах зээл рүү чиглэн ажиллах болно. Эдгээр зах зээлд Япон, Зүүн Азийн орнууд, Ойрх Дорнод, Европ, Ази-Номхон далайн улс орнууд багтаж байгаа юм.
Эх сурвалж: Xperia Blog


Нийтэлсэн      Огноо: 2017-05-26 12:05    
Үзсэн 105
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ