1.25 сая ам. долларын хөрөнгө босгож чадсан Panono камер бүтээгчид дампуурлаа зарлалаа

100-с дээш Мп-тэй хэрэглээний камер Panono-г бүтээгчид дампуурлаа зарлалаа. Энэ нь 2013 онд Indiegogo сайтад зохион байгуулагдсан хөрөнгө босгох ажиллагаанд оролцсон хөрөнгө оруулагчид камераа авч чадахгүй гэсэн үг юм. Тэд 1,25 сая ам. доллар цуглуулж чадсан боловч камерыг хийхэд асуудал гарсан байна. Тухайн үед тус төхөөрөмжийн нийлүүлэлтийг 2014 оны 9 сард эхлүүлнэ гэж байсан боловч 2015 оны хавар болж хойшилсон байна. Тус камерыг камерыг байнга сайжруулж байсан ба тэр бүрд гаргах хугацааг хойшлуулсаар байсан байна. 2015 оны 7 сард тус камерыг 9 сард бэлэн болно хэмээн амлажээ. Гэвч энэхүү амлалтандаа хүрсэнгүй.

Panono camera

Хөрөнгө босгосны дараахан цөөн хэдэн камерыг борлуулсан бөгөөд тэдгээр хэрэглэгчид ч мөн энэ дампуурлаас болж хохирч байгаа юм. Учир нь дүрсийг боловсруулж бөмбөрцөг хэлбэрт оруулж нэгтгэх ажлыг гүйцэтгэх сервер ажиллахгүй болно.
Эх сурвалж: DP Review


Нийтэлсэн      Огноо: 2017-05-25 15:54    
Үзсэн 216
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ