LeEco компани Америкийн салбар нэгжийн ажилчдаа бараг 70%-аар багасгасан ба одоо хятад хэлтэй хэрэглэгчиддээ төвлөрөн ажиллаж байна

LeEco компани бодлогогүйгээр хөрөнгө зарцуулсныхаа үр дагаварыг залруулахаар тэмцэж байгаа билээ. Өнгөрсөн сард олон нийтийн сүлжээнд тус компанийг 475 хүнээс бүрдэх америкийн салбар нэгжийн ажилчдынхаа 30%-ийг халж магадгүй гэсэн мэдээлэл цацагдсан байна. Харин өчигдөр тус компани ажилчдын 70%-ийг халсан талаар мэдэгдээд байна. Тодруулбал 325 хүн ажилгүй болжээ. Компани АНУ-д байрласан хэвээр байх хэдий ч зах зээлийн тодорхой хэсэг буюу хятад хэлээр ярьдаг хэрэглэгчид рүү чиглэн ажиллах ажээ. Өөрөөр хэлбэл ойрын хугацаанд АНУ-д шуугиан тарих танилцуулга болон томоохон гэрээ хэлэлцээр хийгдэхгүй.

LeEco layoff

IDC-ийн шинжээчийн хэлснээр АНУ-нд 4 сая орчим хятад хэлтэй айл өрхүүд байдаг ажээ. Түүний хэлснээр LeEco компани ийм зах зээлд ямар нэгэн үр дүнд хүрэхэд маш хэцүү юм.
Эх сурвалж: CNet


Нийтэлсэн      Огноо: 2017-05-25 15:25    
Үзсэн 188
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ