Micro-LED дэлгэцийн туршилтын нийлүүлэлт энэ жил эхэлнэ

Micro-LED дэлгэцийн технологи боловсруулж буй үйлдвэрлэгч туршилтын нийлүүлэлтээ энэ оны сүүлийн хагаст эхлүүлж магадгүй байна. Энэ талаах үйлдвэрийн удирдлагын хэлснийг иш татан эх сурвалж мэдээлсэн ажээ. Micro-LED дэлгэц сонирхож буй компаниудын тоонд Apple орж байгаа ба 2014 онд тус технологийг хөгжүүлдэг LuxVue компанийг худалдаж авсан байна. Батлагдаагүй мэдээллээр Тайваны хойд хэсэгт орших LuxVue компанид оны эцэст micro-LED дэлгэцийн туршилтын нийлүүлэлтийг хийж эхлүүлэх ажээ. Мөн оны сүүлийн хагаст тус дэлгэцийн нийлүүлэлтийг эхлүүлэх мөгөдлөлтай 2 дахь компани бол Тайваны PlayNitride компани юм.

micro LED

PlayNitride компанийн мэргэжилтнүүд LED гэрлийн хоолойг нимгэн хальс бүхий транзистортой ивээс (substrate) дээр суурилуулах технологийг боловсруулсан байна. Энэхүү технологиор бүтээсэн дэлгэц нь 2019 он гэхэд виртуаль болон сайжруулсан бодит байдлын чихэвч, ухаалаг гар утас болон зурагт зэрэгт ашиглагдаж эхлэх магадлалтай. ITRI институтын боловсруулсан технологи бэлэн байгаа бөгөөд зөвхөн үйлдвэрлэлийн хамтрагча хайж байгаа ажээ.
Эх сурвалж: Digitimes


Нийтэлсэн      Огноо: 2017-05-25 16:14    
Үзсэн 42
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ