Huawei компани 16 нанометрийн Kirin 655 системийн чип, 64 ГБ багтаамжтай ухаалаг гар утас гаргахаар бэлдэж байна

Шинэ Huawei ухаалаг гар утасны туршилтын үр дүн GFXBench-д тавигдсан байна. Нэр нь тодорхой бус байгаа бөгөөд одоогор зөвхөн үзүүлэлтүүдийг харах боломжтой ажээ. Юуны өмнө түүний пратформ сонирхол татаж байгаа юм. Програм хангамж нь HiSilicon Hi6250, Kirin 655 системийн чиптэй. Сануулж хэлэхэд тус системийн чип нь 8 цөмт Cortex-A53 болон GPU Mali-T830 MP2-тай. 16 нанометрийн технологийн шийдэлтэйгээр үйлдвэрлэж байгаа.

Huawei SoC Kirin 655

Ухаалаг гар утасны хувьд 5 инчийн Full HD дэлгэцтэй гарна. Бусад үзүүлэлтийн хувьд 4 ГБ шуурхай санах ой, 6 ГБ багтаамжтай, 12 ба 5 Мп камертай, Android 7.0 үйлдлийн системтэй ажээ. Санах ойн багтаамжаас харахад тийм ч хямдхан утас биш бололтой.
Эх сурвалж: GFXBench


Нийтэлсэн      Огноо: 2017-05-25 14:29    
Үзсэн 21
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ