logos

НҮҮР            АРХИВ          ТЕХНО.МЭДЭЭ          Ш-У.МЭДЭЭ         ЗАР     ЗАР НЭМЭХ            ХАЙЛТ


 

iPhone ухаалаг гар утасны хэрэглэгчдийн үнэнч байдал 1 жилийн дотор 6%-ийн пунктээр нэмэгджээ

Эх сурвалжийн мэдээлснээр судалгаанд оролцсон ойрын 12 сарын дотор шинэ утас авах төлөвлөгөөтэй байгаа iPhone ухаалаг гар утасын хэрэглэгчдийн 92% нь Apple компанийн бүтээгдэхүүнээс сонгох бодолтой байгаа ажээ. Жилийн өмнө энэхүү үзүүлэлт 86% байсан юм. Тус үзүүлэлтийн өссөн шалтгаан нь iPhone 7 болон 7 Plus загвартай холбон тайлбарлаж болох ба iPhone 8 загвар удахгүй гарахтай ч мөн холбон тайлбарлаж болох ажээ.

iphone trio

Мөн түүнчлэн эх сурвалж бусад брэндийн дээрх үзүүлэлтийг ч мөн танилцуулсан байна. Samsung 77%, LG 59%, Motorola/Moto 56%, Nokia 42% тус тус байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар iPhone 8 ухаалаг гар утсыг худалдаанд гарах нь хэдий хойшилсон ч тус ухаалаг утасны эд ангийн нийлүүлэлт хойшилсны тухай мэдээлэл тэд нарт байгүй байна.
Эх сурвалж: MacRumors


Written by      K2_ThuPMULATE_May+0800RMayPMULAT_0C211     Be the first to comment!
Read 43 times
Tagged under
Login to post comments


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ

Сүүлд нэмэгдсэн ШУ-ны мэдээ

Screen Shot 2017 01 03 at 18.26.21