Gartner-ын мэдээлснээр гар утасны зах зээл 9%-иар өссөн харин Samsung ба Apple компаниудын хувьд буурсан үзүүлэлттэй байв

Gartner компанийн шинжээчид ухаалаг гар утасны судалгаа 2017 оны 1-р улирлын байдлаар хийж дуусгалаа. Энэхүү судалгаагаар ухаалаг гар утасны зах зээл өмнөх оныхоос 9%-ийн өсч 379 сая төхөөрөмж нийлүүлэгдсэн нь өмнөх оны 1-р улирлаас 30.8 сая төхөөрөмжөөр илүү байсан байна. Тус зах зээлийг Samsung компани хэвээр тэргүүлсэн (2017/I-р улиралд 81.19 сая, 2016/I-р улиралд 78.67 сая) хэдий ч зах зээлийн эзлэх хувь 23.3%-иас 20.7% болтлоо буурчээ.  

Market by Gartner

Apple компани ухаалаг гар утасны нийлүүлэлтээ бага зэрэг (2017/I-р улиралд 51.99 сая, 2016/I-р улиралд 51.63 сая) нэмэгдүүлж хоёр бичигдсэн хэрнээ зах зээл эзлэх хувь 14.8%-иас 13.7% болтлоо буурсан байна.
Эхний тавт Huawei (9.0%), Oppo (8.1%), Vivo (6.8%) зэрэг компаниуд бичигджээ.
Эх сурвалж: Gartner


Нийтэлсэн      Огноо: 2017-05-24 14:35    
Үзсэн 69
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ