WhatsApp-ыг худалан авахад худал мэдээлэл өгсөн хэрэгт Facebook-ийг буруутай гэж үзэн Еврокомиссоос 110 сая еврогийн торгууль тавьжээ

WhatsApp-ыг худалан авахад худал мэдээлэл өгсөн хэрэгт Facebook-ийг буруутай гэж үзэн Еврокомиссоос 110 сая еврогийн торгууль тавьжээ
Өнгөрөгч жилийн эцэст Европын комисс Facebook компани WhatsApp компанийг худалдан авах үедээ худал мэдээлэл өгсөн хэмээн буруутгажээ. Тус мэдээлэл нь нууцлалын бодлоготой холбоотой ажээ. Тодруулбал компанийг нэгтгэхийн өмнө Facebook компани WhatsApp-д бүртгэлтэй утасны дугаар бүхий хэрэглэгчдийг тэдгээрийн Facebook дэх хаягтай автоматаар холбох боломжгүй гэдгээ Еврокомисст илэрхийлсэн байна.

WhatsApp Facebook

Гэвч 2016 оны 8 сард WhatsApp нууцлалын бодлогодоо өөрчлөлт хийснээ зарласан билээ. WhatsApp-н утасны дугаар тухайн хэрэглэгчийн Facebook дэх данстай холбоотой байх магадлалтай гэж мэдэгдэж байсан юм. Үүний үр дүнд Facebook компанийг буруутай гэж үзэн хэвлэлийн бага хурал зарласан байна. Дээрх зөрчлийн төлөө тус компани 110 сая еврогийн торгууль төлөх болоод байна. Facebook компанийн үйлдсэн хэрэг албан ёсоор нэг хэрэгт тооцогдох боловч 2 тусдаа хэрэг хэмээн Еврокомисс үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл компани эхлээд хоёр компанийг нэгтгэхэд хуурамж мэдээлэл өгсөн, дараа нь Еврокомиссын энэ асуудлаар гаргасман хүсэлтэд мөн адил мэдээлэл өгсөн гэжээ.
Эх сурвалж: Europa

 

 


Нийтэлсэн      Огноо: 2017-05-22 13:55    
Үзсэн 27
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ