Samsung компани Tizen үйлдлийн систем бүхий ухаалаг гар утсаа бүх зах зээлд борлуулна

Tizen үйлдлийн систем зөвхөн ухаалаг цагны зах зээлд тодорхой хэмжээний нэр хүнд олж аваад байгаа билээ. Харин Samsung компанийн төлөвлөгөөнд төрөл бүрийн цахилгаан хэрэгсэлд Tizen-ийг ашиглах талаар тусгагдаж байсан юм.

OS Tizen for Samsung 1

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Samsung  компани дээрх зорилгын хүрээнд Tizen RT (Real-Time)-г бэлджээ. Энэ нь Tizen 4.0 дээр суурилсан ухаалаг төхөөрөмж болон роботод зорулсан үйлдлийн систем ажээ. Тус үйлдлийн систем нь зурагт, төрөл бүрийн зөөврийн хэрэгслүүд, ухаалаг халуун сав, ухаалаг жин зэрэг ахуйн техник хэрэгсэлд ашиглахад тохиромжтой.  Харин Tizen Developer Conference 2017 арга хэмжэн дээр танилцуулсан Tizen 4.0-ийн талаар ямар ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Гэвч ойрын хугацаанд гарах Tizen үйлдлийн сиистем бүхий ухаалаг гар утасны шинэ интерфейсийг харах боломжтой болсон байна.

OS Tizen for Samsung 2

OS Tizen for Samsung 3

OS Tizen for Samsung 4

Samsung компани энэхүү бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргахаа амлаад байна. Одоогийн байдлаар Tizen үйлдлийн системтэй ухаалаг гар утас Энэтхэг болон өөр хэд хэдэн улсын зах зээлд худалдаалагдаж байгаа юм. Samsung компанийн мэдэгдсэнээр энэхүү бүтээгдэхүүнийг дэлхийн бүх улсын зах зээлд нийлүүлэх ажээ.

OS Tizen for Samsung 5

OS Tizen for Samsung 6

Энэтхэг улсын хувьд тус загварын гар утас муугүй борлуулалттай байгаа юм. 2016 онд Tizen үйлдлийн системтэй гар утасны борлуулалтын өсөлт 30% байсан ба энэ жил борлуулалтын өсөлт 2 оронтой тоогоор яригдана гэсэн хүлээлттэй байна.
Эх сурвалж: Twitter TizenForum Samsung


Нийтэлсэн      Огноо: 2017-05-22 14:43    
Үзсэн 51
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ