Автомашины үйлдвэрлэлд ашиглаж буй роботын тоогоор Франц улс Европт 2-т орсон байна

International Federation of Robotics (IFR) компани робот ашиглалттай холбоотой 2016 оны тайлангаа нийтэлжээ. IFR-ын мэдээллээр Европ тивд автомашин үйлдвэрлэлийн салбарт ашиглаж буй роботын тоогоор Франц улс 2-р байранд орсон байна. Энэ салбарт ганцхан жилийн дотор францын аж үйлдвэрлэлд 22%-аар өсч 1400 робот болсон ажээ. IFR-ын шинжээчид автомашины салбарыг Франц улсын эдийн засгийн шинэчлэлийн хөдөлгөгч хэмээн нэрлэсэн ба одоогоор энэ салбарт 10 000 ажилчдад 940 робот ноогдож байна. Нэгдүгээр байранд Герман улс орсон бөгөөд энд 10 000 ажилчдад 1147 робот ноогдож байна.

France robots in am ind

Дээрх жагсаалтын эхний 5-д Словак, Испани и Итали улсууд орсон байна.
Эх сурвалж: IFR


Нийтэлсэн      Огноо: 2017-05-18 22:30    
Үзсэн 50
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ