Foxconn компани Sharp-аар дамжуулж Toshiba-ийн хагас дамжуулагчийн бизнесийн нэг хэсгийг эзэмшилдээ авч болзошгүй

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Sharp-ын ихэнх хэсгийг эзэмшдэг Foxconn компани Toshiba-ийн хагас дамжуулагчийн бизнесийн 10-20% авч болзошгүй.
Foxconn компани Хятад улстай өргөн харилцаа холбоотой тул Toshiba компани хагас дамжуулагчийн бизнесийнхаа нэг хэсгийг Foxconn-нд худалдах сонирхолгүй байна. Гэвч Foxconn компани энэ хэлцлийг Японы Sharp компаниар дамжуулж хийх боломжтой юм.

Toshiba deal

Toshiba компанийн хувьд нэг худалдан авагчад бүх хөрөнгөө худалдах нь хамгийн сайн сонголт байж магадгүй. Харин Western Digital компани хагас дамжуулагч бизнесийн хэлцлийг хүчингүй болгохыг шаардан арбитрын шүүхэд гомдол гаргасны улмаас уг хэлцэл хэрхэн явагдах нь тодорхой бус болоод байна.
Эх сурвалж: Nikkei


Нийтэлсэн      Огноо: 2017-05-17 18:46    
Үзсэн 60
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ