Toyota компани 2020 оны Олимпийн наадмын үеэр нисдэг такси бэлэн болно гэж тооцоолж байна

Toyota компани Skydrive хэмээх нисдэг төхөөрөмж бүтээж буй шинэхэн компани болох Cartivator-ыг дэмжин нисдэг автомашин бүтээх уралдаанд нэгдэн оржээ. Төслийн санаачлагчдын үзэж буйгаар Skydrive нь 10 метрийн өндөрт 100 км/цагийн хурдаар нисэх боломжтой ажээ.

Toyota OG 2020

Тус төхөөрөмжийг 2020 оны Олимпийн наадам эхлэхэд цуврал бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх ба Олимпийн бамбарыг асаахад ашиглаж болно гэж тооцоолж байгаа ажээ. 2,9 м урттай энэхүү төхөөрөмжийг цахилгаан мотороор хөдөлгөх юм. Ердийн зам дээрээс хөөрч буух боломжтой. Энэхүү төсөлд Toyota компани 350 000 ам. долларын хөрөнгө оруулалт хийж инженер техникийн ажилтнуудаар хангасан байна.
Эх сурвалж: Nikkei


Нийтэлсэн      Огноо: 2017-05-17 17:05    
Үзсэн 45
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ