Tizen 3.0 үйлдлийн системээр ажиллах Samsung Z4 ухаалаг га утсыг танилцууллаа

Samsung компани 4G LTE Cat.4 сүлжээний ОС Tizen 3.0 үйлдлийн систем бүхий Z4 загварын ухаалаг гар утсын танилцууллаа. Үйлдвэрлэгчийн хэлж буйгаар бүс нутгаас хамааран SIM картны нэг болон хоёр үүртэй байх болно.

Samsung Z4 1

Тус гар утас 132,9 x 69,2 x 10,3 мм хэмжээтэй, 143 гр жинтэй. 1,5 ГГц давтамж дээр ажиллах 4 цөмт процессортой нэр нь үл мэдэгдэх системийн чиптэй. 1 ГБ шуурхай санах ойтой. Дэлгэцийн хувьд 4,5 инч хэмжээтэй, 480 х 800 пиксел нягтралтай, 5 Мп-ын 2 камертай ажээ. Нүүрний камерыг 2 LED гэрлээр тоноглосон. Интерфейсийн хувьд Wi-Fi 802 11b/g/n, Bluetooth 4.0 болон USB 2.0, GPS ба Glonass хүлээн авагч, хөдөлгөөн болон ойр буй объектыг мэдрэгчтэй. Зай нь 2600 мА∙цаг багтаамжтай.

Samsung Z4 2

Энэ сараас эхлэн Энэтхэг болон өөр хэд хэдэн улсын зах зээлд хар, алтлаг, мөнгөлөг гэсэн өнгөний сонголттойгоор борлуулах болно. Багтаамж болон үнийн тэлээр компани мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: Samsung


Нийтэлсэн      Огноо: 2017-05-17 17:55    
Үзсэн 64
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ