Samsung Galaxy S8 болон S8+ ухаалаг гар утасны борлуулалт 5 сая ширхэгийг давсан

Samsung Electronics төлөөлөгчийн мэдээлснээр Samsung Galaxy S8 болон S8+ ухаалаг гар утасны борлуулалт аль хэдийн нь 5 сая ширхэгийг давсан байна.
"Бид өөр өөр бүс нутагт борлуулалтын тодорхой мэдээлэл өгч чадахгүй байгаа хэдий ч, борлуулалт дэлхий даяар тогтмол өндөр байгаа” гэж Samsung компанийн төлөөлөгч албан ёсны хэлжээ. –“нийт борлуулалт нь аль хэдийн 5 саяыг давсан байна. "
4-р сарын 21-ний өдөр Samsung Galaxy S8 болон S8+ ухаалаг гар утсыг АНУ, Канад, Өмнөд Солонгост зарж эхэлсэн дараа нь дэлхийн бусад бүс нутагт гарчээ. 5-р сарын эцэс гэхэд Samsung Galaxy S8 болон S8+ ухаалаг гар утсыг 120 улсад худалдан авах боломжтой болно.

Samsung Galaxy S8 и S8 sales

2-р улиралд 20 сая ширхэг Samsung Galaxy S8 болон S8+ ухаалаг гар утас борлогдоно гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд оны эцэст 60 саяд хүрч чадна гэдэгт тэд итгэлтэй байна.
Эх сурвалж: The Investor


Нийтэлсэн      Огноо: 2017-05-16 18:49    
Үзсэн 44
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ