100 ам. долларын үнэтэй Satechi Aluminum Type-C Pro Hub адаптер шинэ зөөврийн компьютер болох Apple Macbook Pro-г хангалттай олон оролтуудтай болгоно

Satechi компани нэмэлт хэрэгслийн нэр төрлөө шинэ үеийн MacBook Pro зөөврийн компьютерт зориулсан бүтээгдэхүүнээр нэмжээ. Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь Aluminum Type-C Pro Hub Adapter юм. Дашрамд хэлэхэд мэргэжлийн шинэ зөөврийн компьютер зөвхөн USB-C оролттой бөгөөд өмнө нь MacBook Pro загварыг ажлын багаж хэрэгсэл болгон ашиглаж байсан хэрэглэгчдэд ихээхэн асуудал тулгардаг ажээ.

Satechi Aluminum Type C Pro Hub 1

USB-C руу шилжихэд хэсэг хугацаа орох тул шинэ MacBook Pro зөөврийн компьютер эзэмшигчдэд хувиргагч, адаптер зэрэг нэмэлт хэрэгслүүд зайлшгүй хэрэгтэй.

Satechi Aluminum Type C Pro Hub 2

Satechi Aluminum Type-C Pro Hub Adapter нь нэг дор хэд хэдэн нэмэлт хэрэгслийн үүргийг гүйцэтгэх боломжтой. Тус адаптер нь USB 3.0-н хоёр оролт, USB-C-н хоёр оролт, үүний нэг нь Thunderbolt 3-г дэмждэг, HDMI болон SD, microSD картын үүртэй. Энэ нь 15 инчийн зөөврийн компьютер болон түүний жижиг загваруудад ашиглаж болно.
Шинэ бүтээгдэхүүнийг 5 сарын 21-нээс эхлэн 100 ам. доллараар худалдаалах болно.

Эх сурвалж: Amazon


Нийтэлсэн      Огноо: 2017-05-15 19:29    
Үзсэн 42
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ