Сэргээн засварласан Samsung Galaxy Note 7R ухаалаг гар утсыг Хятадын зах зээлд худалдаалж эхэллээ

Samsung компани сэргээн засварласан Galaxy Note7R ухаалаг гар утсыг хэзээнээс худулдаалж эхлэх талаар одоо болтол мэдэгдээгүй байгаа билээ. Гэтэл тус ухаалаг гар утсыг Хятадын онлайн дэлгүүрүүдээр аль хэдийн худалдаалж эхлээд байна.

Samsung Galaxy Note7R China 1

Samsung Galaxy Note7R загварын үнэ 520-580 ам. доллар байгаа нь анхны загвараасаа хямд байгаа юм. Сэргээн засварласан утаснууд гаднах байдлаараа ердийн Samsung Galaxy Note7 загвартай адил харагдах болно гэдгийг сануулах нь зүйтэй байх.

Samsung Galaxy Note7R China 2

Хятадын эх сурвалжийн нийтэлснээр Samsung Galaxy Note 7R нь зайны багтаамжаас хамааран 2 сонголттой байх ажээ. 3200 мА•цаг багтаамжтай хувилбар нь АНУ, Европ, Ази-Номхон далайн бүс нутгийн улсуудын зах зээлд зориулагдсан. Мөн Samsung Galaxy Note7 загварын нэгэн адил 3500 мА•цаг багтаамжтай зай бүхий загварын зай шинэ байх ба хэмжээний хувьд жижиг байх ажээ.
Эх сурвалж: Playfuldroid


Нийтэлсэн      Огноо: 2017-05-14 12:27    
Үзсэн 36
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ