Арьсан бугуйвчны хэлбэртэй цэнэглэгч кабелыг гаргахад зориулан 100 гаруй мянган ам. доллар цуглуулжээ

Kickstarter сайтад арьсан бугуйвч хэлбэртэй цэнэглэгч кабель бүтээхэд зориулан хөрөнгө босгож дууссан байна.

NIFTYX 1

Зохион бүтээгч NIFTYX хэмээх нэртэй тус бугуйвчийг гар утасны нэмэлт хэрэгслийг ямагт гарын доор байлгах зорилгоор бүтээсэн ажээ. Хөрөнгө босгох кампанит ажлын үед энэхүү санаа Kickstarter сайтын хэрэглэгчдэд таалагдсан байна. 10 000 ам. доллараас багагүй хөрөнгө босгохоор тооцоолж байсан төслийн санаачлагчид 128 890 ам. доллар цуглуулж чаджээ. Хөрөнгө босгоход оролцсон эхний оролцогчид тус бугуйвчийг ердөө 2 ам. доллараар авах боломжтой байсан бөгөөд түүнээс хойш үнэ нь аажмаар өссөөр 15 ам. доллар хүрсэн байна.

NIFTYX 2

Тус бугуйвчыг 7 сараас нийлүүлж эхлэх болно.
Эх сурвалж: Kickstarter


Нийтэлсэн      Огноо: 2017-05-14 13:22    
Үзсэн 38
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ