logos

НҮҮР            АРХИВ          ТЕХНО.МЭДЭЭ          Ш-У.МЭДЭЭ         ЗАР     ЗАР НЭМЭХ            ХАЙЛТ


 

Шведийн судлаачид салхины эрчим хүчний станцаас сарьсан багваахайг аврах энгийн аргыг олсон байна

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх нь олон эерэг талтай боловч зарим нэг сөрөг нөлөө бий. Жишээ нь, салхины эрчим хүчний станцын үйл ажиллагаа сарьсан багваахайд хор хөнөөлтэй байдаг нь тогтоогджээ. Шведийн эрдэмтдийн тооцоогоор, жилд нэг ийм станц нь 10-15 сарьсан багваахайг алдаг аж. Энэ нь далайд дусал мэт санагдах боловч энэ улсад 3378 салхины генератор ажиллаж байгаа цаашид нэмэгдэх хандлагатай гэж үзэхэд жилдээ хэдэн арван мянган сарьсан багваахайг хөнөөдөг байна. Хийгдсэн судалгаанаас сарьсан багваахай устах аюулд ороод байгаа юм.

Vindval Lunds Un

Lunds их сургуулийн мэргэжилтнүүд сарьсан багваахай аврахын тулд энгийн бөгөөд үр дүнтэй аргыг санал болгоод байна. Сарьсан багваахайг хөнөөлийг багасгахын тулд зургадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд 10 шөнө салхины генераторыг унтрахад хангалттай гэж тооцоолжээ. Ингэснээр салхны эрчим хүчний гаргалт ердөө 1%-иар буурнб учир нь энэ хугацаанд салхи багасдаг аж.
Салхины цахилгаан станц дэлхий дээрх сарьсан багваахайн үхлийн гол шалтгаан болж байна. Сарьсан багваахай нь сэнсний орчинд дахь шавьж агнах зорилгоор салхины генераторын сэнсийг мөргөж үхдэг юм.
Эх сурвалж: Lunds Universitet


Written by      K2_FriPMULATE_May+0800RMayPMULAT_0C211     Be the first to comment!
Read 52 times
Login to post comments


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ

Сүүлд нэмэгдсэн ШУ-ны мэдээ

Screen Shot 2017 01 03 at 18.26.21