×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Vivo X9 NBA Edition иж бүрдэл нь сагсан бөмбөг сонирхогчдод зориулагджээ

Өнгөрсөн жилийн 11 сард Vivo компани нүүрний хос камер, 20 ба 8 Мп нарийвчлалтай дүрс мэдрэгч бүхий Vivo X9, X9 Plus ухаалаг агр утсуудыг танилцуулсан. Эхний үед эдгээр ухаалаг гар утсууд Gold болон Rose Gold өнгөний сонголтой байсан ба сүүлд хэрэглэгчдэд хар өнгийг санал болгосон байна. Харин одоо сагсан бөмбөг сонирхогчдод зориулсан тусгай Vivo X9 загварыг танилцуулаад байна.

Vivo X9 NBA Edition 1

Vivo X9 NBA Edition нь цэнэр өнгөтэй бөгөөд арын хэсэгт NBA-н логог байрлуулжээ. Иконыг ч мөн NBA-н стилээр хийсэн ба дэлгэцийн зураг ч бас тус сэдвээр хийгдсэн байх ажээ.

Vivo X9 NBA Edition 2

Энэхүү багцад ухаалаг гар утаснаас гадна түлхүрийн оосор, усны хуванцар сав болон зөөврийн цэнэглэгч төхөөрөмж багтсан. Vivo X9 NBA Edition 5 сарын 10-эд худалдаанд гарах ба 435 орчим ам. долларын үнэтэй байх болно.
Эх сурвалж: Gizmochina


Нийтэлсэн      Огноо: 2017-05-08 19:10    
Үзсэн 146
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ