×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Toshiba Portege X30 зөөврийн компьютер нь 13 инчийн дэлгэцтэй, 1кг жинтэй бөгөөд MIL-SPEC-810G стандартад нийцсэн

Toshiba компани 1410 ам. долларын үнэтэй Portege X30 зөөврийн компьютер танилцууллаа. Уг компьютер нь ультрабук ангилалд хамаарах боловч энэ нэр томъёог одоо ашиглахаа больсон ажээ. 13.3 инчийн дэлгэц, 15.9 мм зузаан, 1.05 кг жинтэй. Дэлгэцийн хувьд HD болон Full HD байж болох бөгөөд Toshiba компанийн сайтад одоо тавигдаад байгаа 3 төрлийн компьютерт Full HD дэлгэцийг ашигласан байдаг.

Toshiba Portege X30 1

Харин процессор нь 7 дахь үеийн Intel Core буюу Core i5-7300U эсвэл Core i7-7600U.
Шуурхай санах ой нь 8 болон 16 ГБ, харин мэдээлэл хадгалахад 256 болон 512 ГБ багтаамжтай SSD-г ашигласан.
Тус компьютерыг дагалдаж Thunderbolt 3-г дэмжих USB 3.0, USB-C 3.1 (x2) холболтууд, HDMI, microSD картын үүр багтана. 48 Вт·цаг багтаамж бүхий зайтай.

Toshiba Portege X30 2

Portege X30 нь аж ахуйн нэгжийн сегментэд чиглэсэн тул хамгаалалтын функц болон технологийг суулгасан ажээ. Үүнд BIOS, нүүр царайгаар таних функц, хурууны хээ мэдрэгч, TPM модуль, диск дээр мэдээллийг шифрлэх гэх мэт. Мөн MIL-SPEC-810G стандартын магнийн хайлшаар хийсэн корпусыг дурдаж болох юм.
Эх сурвалж: Toshiba


Нийтэлсэн      Огноо: 2017-05-04 20:17    
Үзсэн 124
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ