×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

BlackBerry Keyone ухаалаг гар утасны борлуулалт эхэллээ

BlackBerry компаниас тус загварын ухаалаг гар утсыг өөрийн тэмдэгтийн доор гаргах эрхийг авсан TCL Communication компани BlackBerry Keyone ухаалаг гар утасны борлуулалт эхэлснийг зарлаад байна. Өмнө нь тус ухаалаг гар утсыг сарын эхээр борлуулж эхэлнэ гэж таамаглаж байсан боловч 4 сарын сүүлээр борлуулалтыг эхлүүлж байна.

BlackBerry Keyone

BlackBerry Keyone ухаалаг гар утсыг Их Британи улсад борлуулж эхэлсэн бөгөөд энд түүнийг 499 фунт стерлингээр худалдан авах боломжтой. Тус загвар нь Snapdragon 625 системийн чип, 4.5 инчийн дэлгэц, QWERTY товчлууртай. Дэлгэцийн нарийвчлал нь 1620 x 1080 пиксель ажээ. Мөн 3 ГБ шуурхай санах ой, 32 ГБ багтаамжтай, micrSD үүр, USB оролт, 8 ба 12 Мп нарийвчлал бүхий камер зэргээр тоноглосон байна. Зайн багтаамж 3505 мА∙цаг. Энэхүү ухаалаг гар утас нь хурдан цэнэглэх Qualcomm Quick Charge 3.0 технологийг дэмжиж ажилладаг байна.
АНУ болон Канадад Keyone загварыг 5 сараас борлуулж эхлэх ажээ. Харин бусад улс орнуудад хийх борлуулалтын талаар эх сурвалж мэдээлээгүй байна.
Эх сурвалж: Crackberry


Нийтэлсэн      Огноо: 2017-04-29 12:39    
Үзсэн 129
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ