×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

iPhone 8 ухаалаг гар утасны OLED дэлгэц хавтгай байна

Apple компани энэ жилд iPhone 8 (эсвэл iPhone Edition) загварын ухаалаг гар утсаа гаргах билээ. Энэхүү ухаалаг гар утасны нүүрний хэсэг нь 5.8 инчийн OLED дэлгэц байх аж.
Өмнө нь эх сурвалж iPhone 8-ын дэлгэц Samsung Edge загварын адил хоёр хажуугийн нумарсан дэлгэцтэй байна гэж мэдээлж байсан.
Харин одоо IHS Markit-ийн шинжээч Уэйн Лэм (Wayne Lam)-ын мэдээлж буйгаар iPhone 8 нь 2.5D хамгаалалтын шил бүхий хавтгай дэлгэцтэй гарах аж.

iphone 8 display

Тэрээр нэмж хэлэхдээ iPhone 8-ын дэлгэц нь LG G6 ухаалаг гар утасны дэлгэцтэй адил харьцаатай байна гэжээ. Өөрөөр хэлбэл дэлгэцийн өндөр өргөний харьцаа 2:1 байх аж (эсвэл LG-ийн адил 18:9). Samsung Galaxy S8 загварын дэлгэц мөн ижил харьцаатай байх болов уу.
Өмнө нь гарсан iPhone-ны дэлгэц 16:9 харьцаатай байсныг сануулах нь илүүдэхгүй байх.
Эх сурвалж: Mac Rumors

 


Нийтэлсэн      Огноо: 2017-03-14 15:41    
Үзсэн 247
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ