×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Онлайн дэлгүүрүүдийн баталж буйгаар Nokia 3310 багагүй эрэлттэй байна

MWC 2017 үзэсгэлэн дээр танилцуулсан Nokia 3310 гар утас домогт хуучин загвартайгаа огт адилгүй хийгдсэн. Түүний дизайн огт өөр. Бөх бат чанарыг шалгавал асар том ялгаатай болох нь харагдана. Гэвч орчин үеийн хэрэглэгчдэд ийм найдвартай байдал хэрэгтэй гэж үү? Энэ асуултын хариуг тус утасны урьдчилсан захиалгыг авч эхлээд байгаа Carphone Warehouse онлайн дэлгүүр өгч байна. Тэдний мэдээлснээр тус утасны эрэлт их байгаа ажээ. Тоо хэмжээг дурдаагүй боловч эрэлт хүлээж байснаас их байгаа нь тодорхой.

Nokia online

Сар тутам 30 тэрбум орчим онлайн хүсэлтэд дүн шинжилгээ хийдэг Captify компанийн мэдээллээр Nokia брэндтэй холбоотой эрэлт танилцуулга хийгдсэнээс хойш 797%-иар өссөн байна. Хэрэглэгчдийн дийлэнх хувь нь Могой тоглоом, камер, нэг удаагийн цэнэглэлтээр ажиллах хугацаа зэргийг илүү сонирхсон байна.
Nokia 3310 нь зөвхөн GSM 900 ба 1800 МГц сүлжээнд ажиллах бөгөөд энэ АНУ болон бусад олон оронд ашиглах боломжгүй юм.
Эх сурвалж: Telegraph

 


Нийтэлсэн      Огноо: 2017-03-10 13:47    
Үзсэн 148
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ