×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Nokia 6 ухаалаг гар утас 2017 оны 2-р улиралд 299 еврогоор Европын зах зээлд гарна

Тун саяхан Хятадын зах зээлд гараад буй Nokia 6 ухаалаг гар утас дэлхийн зах зээлд гарахаар зэхэж байгаа талаар эх сурвалж мэдээлж байсан. Нээлтээ хийгээд буй Mobile World Congress 2017 үзэсгэлэн дээр Nokia-ийн хэд хэдэн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулсан ба Nokia 6 загварыг үнэхээр дэлхийн бусад улсын зах зээлд гаргах нт тодорхой болоод байна.

 Nokia 6 smartphone

Nokia 6 стандарт загвар нь 3 ГБ санах ой, 32 ГБ багтаамжтай бөгөөд 229 еврогийн үнэтэй юм. Мөн тусгай загвар болох Nokia 6 Art Black Edition-ыг танилцуулсан нь 299 еврогоор борлуулах ажээ. Тус загвар нь гялгар хар корпустай, 4 ГБ санах ой, 64 ГБ багтаамжтай.

Nokia 6 ухаалаг гар утсыг энэ оны 2-р улиралд Европ болоод бусад улсын зах зээлд гаргана гэсэн хүлээлттэй байна.
Эх сурвалж: Gizmochina


Нийтэлсэн      Огноо: 2017-03-03 15:46    
Үзсэн 107
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ