×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

150 болон 200 ам. доллараар үнэлэгдсэн Nokia 3 ба Nokia 5 ухаалаг гар утаснуудыг танилцууллаа

Nokia 3310 -тай хамт Nokia 3 болон  Nokia 5 ухаалаг гар утаснуудыг танилцууллаа.

Nokia 3 Nokia 5 1

Nokia 3 загвар нь шинэ цуврал дахь хамгийн боломжит хувилбар ажээ. Үнийн хувьд ердөө 150 ам. доллар бөгөөд металл хүрээтэй, Android 7.1.1. үйлдлийн системээр ажиллах ба 5 инчийн 1280 х 720 нарийвчлал бүхий дэлгэцтэй, SoC MediaTek MT6737 системийн чиптэй юм. Үүнээс гадна 2 ГБ шуурхай санах ой, 16 ГБ багтаамжтай бөгөөд 8 Мп нарийвчлалтай камераар тоноглосон байна. Өнгөний хувьд цагаан, хар, цэнхэр ба цагаан болон улбар хүрээтэй цагаан гэсэн сонголтуудтай.

Nokia 3 Nokia 5 2

Nokia 5 загварын хувьд илүү үнэтэй буюу 200 ам. доллараар худалдаанд гарч байгаа. Дэлгэц нь 5.2 инчийн хэмжээтэй боловч нарийвчлал нь Nokia 3 загвартайгаа адил. Snapdragon 430 системийн чиптэй, 2 ГБ шуурхай санах ой, 16 ГБ багтаамжтай, камер нь 13 ба 8 Мп нарийвчлалтай. Корпус нь мөн л металлаар хийсэн ба дэлгэцийн доод талд хурууны хээ мэдрэгчийн суурилуулсан. Өнгөний хувьд цагаан, хар, цэнхэр болон улбар гэсэн сонголттой.
Эдгээр утаснуудыг 2-р улирлаас эхлэн худалдаанд гаргана.
Эх сурвалж: AndroidAuthority


Нийтэлсэн      Огноо: 2017-03-03 12:44    
Үзсэн 195
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ