×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Nokia 3310 утсыг танилцууллаа

MWC 2017 үзэсгэлэнгийн өмнөхөн Nokia 3310 утсыг танилцууллаа.

Nokia 3310 1

S30+ програмын платформ дээр суурилсан тус утас нь 2000 онд гарсан домогт загварыг санагдуулам ажээ. Nokia 3310-ын хэрэглэгчид үндсэн боломжуудаас гадна Opera Mini браузерын тусламжтайгаар WEB хуудас үзэх, фото зураг авах, MP3 форматын дуу сонсох зэрэг боломжтой. Бүр бидний тоглох дуртай байсан «Могой» тоглоомыг суулгаж өгсөн ба энэ нь мэдээж хуучнаасаа дүрслэлийн хувьд өөр болсон байна. Micri-SIM хийх 2 үүртэй ба GSM 900 болон 1800 МГц сүлжээнд ажиллана.

Nokia 3310 2

Хэмжээний хувьд 115,6 х 51,0 х 12,8 мм, жин нь 79,6 г. Мөн 2.4 инчийн QVGA (240 х 320 пиксел) нарийвчлалтай өнгөт дэлгэцтэй, 32 ГБ багтаамжтай micriSD картын үүр, micri-USB холболт, SLAM дэмжлэгтэй Bluetooth 3.0 интерфейс, чихэвчний TRS 3.5 мм холболттой, 2 Мп нарийвчлалтай LED гэрэлтүүлэгч бүхий бүхий камертай. Хүлээлгийн горимд тус утас нь цэнэглэлгүйгээр 1 сар орчим ажиллана.

Nokia 3310 3

Өнгөний хувьд гялалзсан улаан, шар, хар хөх болон саарал гэсэн сонголттой. Nokia 3310 загварыг 50 орчим еврогоор борлуулах болно. 2-р улирлаас эхлэн дэлхийн зах зээлд нийлүүлэх ажээ.
Эх сурвалж: TCTCEngadget


Нийтэлсэн      Огноо: 2017-03-02 16:32    
Үзсэн 161
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ