×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Blackberry KEYone ухаалаг гар утас 549 ам. доллараар 4 сард зах зээлд гарна

Өмнө нь Blackberry Mercury нэрээр гарга хэмээн яригдаж байсан боловч Blackberry KEYone нэрээр гарч буй шинэ ухаалаг гар утасны албан ёсны танилцуулгыг MWC 2017 үзэсгэлэнгийн нээлтээс өмнө хийсэн байна. Тус утас нь 4.5 инчийн хэмжээтэй, 1620 х 1080 пикселийн нарийвчлал бүхий  IPS дэлгэцтэй бөгөөд Snapdragon 625 системийн чиптэй, QWERTY механик товчлууртай аж.

BlackBerry KEYone 1

Blackberry KEYone ухаалаг гар утас нь 3 ГБ шуурхай санах ой, 32 ГБ энергээс үл хамаарах санах ойтой, 2 ТБ хүртэл багтаамжтай microSD санах ойн карт хийх үүртэй. Зайн хувьд өмнө үйлдвэрлэж байсан Blackberry ухаалаг гар утаснууд дотроос хамгийн их багтаамжтай буюу 3505 мА•цаг хэмээн онцолж байна. Мөн хурдан цэнэглэх Qualcomm Quick Charge 3.0 технологийг дэмжиж ажиллах бөгөөд 35 минутад 50% хүртэл цэнэглэх боломжтой. Үндсэн камерын хувьд 12 мегапикселийн Sony IMX378 дүрс мэдрэгчтэй, нүүрний камер нь 8 мегапикселийн мэдрэгч болон 84°-ийн өнцгөөр харах боломжтой дуранг суурилуулсан байна. Эдгээрээс гадна USB-C 3.1 холбогч, NFC модулийг багтаажээ.

BlackBerry KEYone 2

Тус ухаалаг гар утас Android 7.1 Nougat үйлдлийн системээр ажиллах ба худалдаанд 4 сарын эхээр 549 ам. доллараар гарна.
Эх сурвалж: Gizmochina


Нийтэлсэн      Огноо: 2017-03-02 13:59    
Үзсэн 143
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ