×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Хүрээгүй Xiaomi Mi Mix ухаалаг гар утас дэлхийн зах зээлд гарна

Өнгөрөгч жилийн 10 сард Xiaomi хүрээгүй ухаалаг гар утас болох Xiaomi Mi Mix загварыг танилцуулж, 11 сард Хятадын зах зээлд гаргасан билээ. CES 2017 үзэсгэлэнгийн үеэр Xiaomi Mi Mix загварын цагаан өнгийн хувилбарыг үзүүлсэн бөгөөд дэлхийн зах зээлд гаргах талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна.

Xiaomi Mi Mix

Энэ долоо хоногт тус компани Xiaomi Mi Mix ухаалаг гар утсыг дэлхийн зах зээлд гаргахаа мэдэгдсэн байна. Хамгийн түрүүнд Арабын Нэгдсэн Эмират Улсад нийлүүлэх бөгөөд түүний хамт Xiaomi Redmi Note 4 болон Redmi 4A загваруудыг ч борлуулах ажээ. Компанийн төлөөлөгчдийн хэлснээр эдгээр загварын ухаалаг гар утаснуудыг бусад улсын зах зээлд, ялангуяа Хойд Африк болон Ойрх Дорнодын зах зээлд нийлүүлэх болно. Хэзээнээс ямар улсын зах зээлд нийлүүлэх талаар дараа мэдэгдэх болно. АНЭУ-ын хувьд Xiaomi Mi Mix загварыг 817 ам. доллараар борлуулах ажээ.
Эх сурвалж: Android Authority


Нийтэлсэн      Огноо: 2017-03-02 12:01    
Үзсэн 137
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ