×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Toshiba 64 ГБ-ын 3D NAND BiCS багтаамжийн 64 давхаргатай микросхемийг танилцууллаа

Toshiba компани 64 давхаргаас бүрдэх BiCS багтаамжийн микросхемийг танилцуулсан байна. Тус микросхем нь 512 Гбит (64 ГБ) хэмжээтэй мэдээллийг хадгалах боломж олгох ажээ. Үүр тус бүр нь 3 бит (TLC NAND) хадгалах боломжтой. Энэхүү микросхемийг өргөн хэрэглээний болон аж үйлдвэрийн зориулалттай хатуу дискэнд ашиглах юм. Нийлүүлэлтийг энэ сарын эцэст эхлүүлэхээр амлаад байгаа бөгөөд оны 2-р хагасаас эхлэн их хэмжээгээр үйлдвэрлэх болно.

Toshiba 3D NAND BiCS

Тус компанийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний дараагийн үе шат бол 16 BiCS микросхемээс бүрдэх 1 ТБ хэмжээтэй микросхемийн үйлдвэрлэл юм. Энэ бүтээгдэхүүний анхны загварыг 4 сард гаргах ажээ.
Эх сурвалж: Toshiba

 


Нийтэлсэн      Огноо: 2017-02-24 16:02    
Үзсэн 141
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ