×

Error

Cann't get any slider data to generate slide in module "mod_sp_smart_slider".

Toshiba компани хагас дамжуулагийн бизнесийнхээ нэг хэсгийг 8.8 тэрбум ам. доллараар худалдах хүсэлтэй байна

Их хэмжээний алдагдалд орсноос Toshiba компани хагас дамжуулагчийн бизнесээ бие даасан компани болгон түүний тавны нэг орчим хувийг худалдах сонирхолтой байсан боловч дараа нь тус бизнесийг бүхлээр нь худалдах боломжийг судалж эхэлсэн байна.

Toshiba chip business 1

Reuters-ийн мэдээлж буйгаар Toshiba компани хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээ хэсэгчлэн эсвэл бүхлээр нь худалдахаа арай шийдээгүй байгаа ажээ. Харин тус компанийн удирдлага тус гэрээнээс хир хэмжээний мөнгө олох шаардлагатай байгаа вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлээд байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр энд 8.8 тэрбум ам. долларын талаар яригдаж байгаа бөгөөд Toshiba өөрийн байгуулсан компанийн хувьцааны багцаас ядаж гуравны нэгийг авч үлдэх хүсэлтэй байгаа ажээ.
Худалдах нөхцөлийн хувьд энэ сарын эцэс гэхэд тодорхой болох ба 3 сард худалдаж авах хүсэлтүүдийг хүлээн авах юм. Зорилго нь 5 сарын эцсээр худалдан авагчийг сонгох болно.
Мөн Toshiba компани өөрийн хагас дамжуулагчийн бизнесийг 13.2 тэрбум ам. доллараар үнэлж байгаа талаар мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Эх сурвалж: Reuters

 


Нийтэлсэн      Огноо: 2017-02-23 14:18    
Үзсэн 102
Таг
Сэтгэгдэл үлдээхийн тулд энд дарж хэрэглэгчийн эрхээр орно уу


Сүүлд нэмэгдсэн Технологийн мэдээ